Ихэнх нутгаар цас ороогүйн улмаас мал усгүйдэж, 3-5 км газар тууж усалж байна гэв

М.Амаржаргал / Орон нутаг

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Онцгой байдлын ерөнхий газраас томилогдсон ажлын хэсгүүд өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр танилцаж, нөхцөл байдлын үнэлгээ хийжээ. Энэ жил ихэнх нутгаар цас ороогүйн улмаас мал усгүйдэж, малчид малаа 3-5 км газар тууж худгаас усалж байгаа бол баруун бүсийн зарим аймагт цас ихтэй байгаагаас мал өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй байгаа аж.

Улсын нөөцөөс малчдад хөнгөлөлттэй үнээр өвс тэжээл борлуулах, олгох, ундны ус зөөврийн автомашин олгох, цэвэр усны эх үүсвэрийг хангах цахилгааны нөөц эх үүсвэрээр хангах зэрэг тодорхой саналыг шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа гэж салбар яамнаас нь мэдэгдэв. Мөн орон нутгийн удирдлагууд, малчид, иргэдээс худаг, уст цэгийн хангамжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна гэсэн саналыг ирүүлжээ. Энэ дагуу малын тарга тэвээрэг доройтохоос өмнө Улсын нөөцөөс малчдад хөнгөлөлттэй үнээр өвс тэжээл борлуулах, олгох, ундны ус зөөврийн автомашин олгох, цэвэр усны эх үүсвэрийг хангах цахилгааны нөөц эх үүсвэрээр хангах зэрэг тодорхой саналыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Улсын онцгой комисст уламжлан, шийдвэрлүүлэхээр ажиллаж буй аж.


Сэтгэгдэл

Bold o [223.38.17.14] 2019-02-13 12:24:11

Jaahan tsas orohoor zud bollo gene ..tsas orohgui bol usgui gene odoonii malchid malchid bish boljee .. mototsikloor malaa hariulaad amar ch bolson yum uu daa


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.