“Эрдэнэс Оюутолгой” ХК-ын захирлаар Ц.Түмэнцогтыг томилов

Б.Гэрэлмаа / Эдийн засаг

“Эрдэнэс Оюутолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Мөнхбаатар Барилга, хот байгуулалтын дэд сайдаар томилогдсонтой холбогдуулан түүний оронд Ц.Түмэнцогтыг томилсон байна.

Ц.Түмэнцогт нь 2011 оноос Женерал Электрик (GE) компанийн Монгол дах суурин төлөөлөгчөөр ажиллаж байв. Тэрээр эрчим хүч, дэд бүтцийн бизнесийн салбарт олон жил ажилласан арвин туршлагатай. Түүнчлэн Монголын Гүйцэтгэх Захирлуудын Клуб, Монголын Бизнесийн Зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн, Улаанбаатар хотын Худалдааны танхимын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт нь 1993 онд Оросын Холбооны Улсын Москва хотын Эрчим хүчний дээд сургууль, 2001 онд Америкийн Нэгдсэн Улсын Индианагийн их сургуулийг төгссөн, Эрчим хүчний инженер болон Төрийн удирдлагын магистр зэрэгтэй.

Тэрээр 2001-2004 онд Дэд бүтцийн яамны Түлш, эрчим хүчний бодлого хариуцсан мэргэжилтэн, 2004-2005 онд Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч, 2005-2006 онд Түлш, эрчим хүчний сайдын зөвлөх, 2006-2007 онд Түлш, эрчим хүчний яамны Олон улсын хамтын ажиллагаа хариуцсан дарга, 2007-2011 онуудад Дэлхийн банкны Дэд бүтцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, төслийн удирдагчаар ажиллаж байжээ Мөн тэрээр 2016 оны есдүгээр сараас хойш “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байгаад 2018 оны зургадугаар сард “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдон ажиллаж байсан билээ.


Сэтгэгдэл

Зочин [202.21.106.105] 2019-02-14 02:32:48

MCS-iin hun biz dee

Зочин [103.212.117.196] 2019-02-14 01:05:29

Намтар нь ийм болохоос биш юу ч хийхгуй чадваргуй Баагий

эрд [64.119.18.194] 2019-02-13 22:52:43

монгол улсын төлөө нэг удаа зүрх сэтгэлийн гүнээс ажилаарай.

Зочин [99.241.52.203] 2019-02-13 15:04:02

Har luivarchin. Avilgacdiin l bugsnii alchuuruudiin neg

нүд чих [150.129.141.239] 2019-02-13 14:28:18

Хэн нэгний гар хөл бүү болоорой. Монгол улсынхаа төлөө иргэд рүүгээ чиглэсэн,газрын доорх баялаг монголын ард түмний өмч гэсэн сэтгэлээр ажиллаж,дарга нар болон төрөл садангийн шахаа нэрээр илүү иддэг шамшигдуулдаг үйл ажиллагааг гаргахгүйн төлөө ажиллаарай.

Зочин [66.181.160.79] 2019-02-13 13:40:55

Ene nuhur chin alda dutagdal gargasan ged halagdsan bizde

Бат [122.201.21.51] 2019-02-13 12:09:59

Хулгайч биш гэж л сэтгэлээ хуурахаас

Иргэн [103.57.93.244] 2019-02-13 11:37:00

Эрдэнэс монголын захирал бхдаа ёстой юу ч хийнээгүй хүн штэ, хамт олон нь мэдэж бга, Миеэ хүчтэй хэвээрээ бган бна л гэж ойлгое. Яагаад ийм чадваргүй хүмүүсийг дээш нь томилоод бдагийг ойлгох юм алга

эдийн засагч [103.229.123.91] 2019-02-13 10:55:42

Гарчигаа зөв өгөөч .

зочин [202.126.89.29] 2019-02-13 10:42:25

гүйсээр байгаад л болчих юма

Зочин [202.21.124.133] 2019-02-13 10:22:05

мэлгэрийн хүн л биз

Зочин [66.181.165.118] 2019-02-13 10:06:51

Одоо л зөв хүнээ олж тавилаа даа

зочин [103.229.123.104] 2019-02-13 10:04:32

Хүнээ олоод тавьчихсан байна уу үгүй юу элдэв яриа хөөрөөнд ороогүй хүн шиг санагдана хичээгээд олигтойхон ажиллаарай.


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.