Валентины өдрөөр 300 сая орчим сарнай зарагддаг

Б.Гэрэлмаа / Нийгэм

Жил бүрийн хоёрдугаар сарын 14-нд тохиодог Гэгээн Валентины өдрөөр дэлхий даяар 2 тэрбум гаруй валентины ил захидал, хэдэн тонн шоколад, мөн 300 сая орчим улаан сарнай зарагддаг гэнэ.

Залуусын өргөн тэмдэглэдэг энэ баяраар хосуудын бэлэгний худалдаанаас олсон орлогын хэмжээ Зул сарын баярын худалдааны орлогын дараа бичигддэг гэсэн судалгааг АНУ-д хийжээ.

image

  • Баярын ил захидал хамгийн ихээр авдаг хүмүүс нь багш нар байдаг гэнэ. Тэдний араас өсвөр насныхан, ээжүүд, хүүхдүүд мөн эхнэрүүд ордог аж. Ихэвчлэн 610 насны хүүхдүүд Валентины ил захидал бэлэглэдэг гэсэн судалгаа гарчээ.
  • Америкт хийсэн судалгаагаар жил бүр Валентины баярын өмнөхөн чихэр, шоколадны үнэ 511% өсдөг гэнэ. Харин шоколад чихрээс олсон орлого 1011 тэрбум ам.доллар хүрдэг.
  • Харин Британийн судлаачдын мэдээлснээр, эрчүүдтэй харьцуулахад эмэгтэйчүүд хайртай хүндээ өгөх бэлэг авахдаа ихээхэн гар татдаг гэнэ. Дундаж англи эр 130 орчим фунтын бэлэг авдаг бол англи бүсгүй үүнээс хоёр дахин бага мөнгө зарцуулдаг гэсэн судалгаа гарчээ. Англичууд мөн энэ өдрөөр зөвхөн гэрийн тэжээмэл амьтаддаа ч бэлэг өгдөг гэнэ
  • Италийн шуудангийн албаны мэдээлснээр, Шекспирийн “Ромео, Жульетта”ийн амьдарч байсан гэх Веронад, жил бүрийн хоёрдугаар сарын 14-ний өдөр Жульеттад хаягласан мянга гаруй хайрын захидал ирдэг гэнэ.
  • Энэ өдөр бэлгэвч хамгийн ихээр борлуулагддаг гэнэ. Нэгэн компанийн хийсэн судалгаагаар Валентины өдрөөр энэ бүтээгдэхүүний эрэлт 25% өсдөг аж.
  • Америк эмэгтэйчүүдийн 15% нь энэ өдөр өөрөө өөртөө цэцэг явуулдаг гэнэ. Эрчүүд нь хааччихав?

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БАЗАРРАГЧАА


Сэтгэгдэл

zochin [64.119.17.90] 2019-02-14 01:49:31

sur bolgood baih uym daa mongoloos uur uls naad bayariig chin toodoggui uym

Зочин [203.169.49.97] 2019-02-14 01:14:17

Баяр үргэлжлээд л...хэд хоногийн дараа бас Мартын 8, тэгээд цэргийн баяр.... Шоучин монголчууд

Католик христийн шашны баяр [202.131.228.118] 2019-02-15 03:36:07

Өөрөө өөрсдийгөө бага үнэлдэг учир элдэв ийм гадаадын (католик христийн шашны) баярыг их юм болгож, хөөрөгддөг байх. Бид чинь монголчууд, Азийн өөр шашинтай улсууд. Иймд энэ "баяр" гээд байгаа юмыг тэмдэглэх хэрэгтэй юу? Зүгээр л наймаачдын бараагаа "бэлэг" болгож зарах гэсэн арга байна шүү дээ,

Зочин [175.201.100.77] 2019-02-14 15:02:41

Yag vnen


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.