Ховд голд осолдсон зургаан настай хүүг эрэн хайж байна

Б.Гэрэлмаа / Орон нутаг

Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу баг /сумын төвд, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 45 км-т/ Тус сумын 4 дүгээр гудамжинд оршин суугч Г /6 настай эрэгтэй/ 02.13-ны өдрийн 16:55 цагийн орчим “Ховд” голд /Ө-4802.36’29”, У-9109.22’51”/ осолдсон тухай дуудлагыг 02.13-ны өдрийн 17:05 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн захирагч, хошууч С.Даваажаргалаар ахлуулсан 9 алба хаагч, 1 автомашинтай мөн өдрийн 18:24 цагт осолдсон газарт очиж, 100 метрийн зайд 3 удаагийн шумбалт хийсэн. Орон нутгийн 50 иргэн “Ховд” голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:45 цагт түр зогсоосон байна.

Өнөөдөр буюу 2019.02.14-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ


Сэтгэгдэл

Зочин [66.181.178.97] 2019-02-14 21:10:48

musun deer togloj bolohgui dee gol hulduhgui l b.gaa.25-30 g.t l huldunu

Зочин [194.199.4.201] 2019-02-14 20:25:50

ezeg eh ni haana yabsan yum be?Daanch dee!!!!

Зочин [202.180.220.35] 2019-02-14 13:31:53

Бурхан минь Ямар аймшигтай мэдээ вэ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.