Зурагтаа цахилгаанд холбохгүйгээр хүссэн сувгаа үзэх боломжийг Монгол инженерүүд олгож байна

Б.Гэрэлмаа / Энтертайнмент

Зурагтаа цахилгаанд холбохгүйгээр асааж, хүссэн сувгаа үзэх боломжийг Монгол инженерүүд олгож байна. Нартай өдөр нарны хавтангаар цэнэглэж зурагтаа үзээд, шөнийн цагт долоо хүртэлх цаг үзэх боломжийг энэ технологи олгож буй. Тун удахгүй худалдаанд гарах гэж буй уг технологийн талаар үйлдвэрлэгч компани “ODEL” электрониксын Ерөнхий захирал Д.Ган-Одтой ярилцлаа.

-ХАР ХАЙРЦАГНЫ ЭД АНГИУДЫГ МОНГОЛДОО ҮЙЛДВЭРЛЭХЭЭР
ЗОРЬЖ БАЙНА-

-Энэ зурагт цахилгаанд холбогдохгүй хэрхэн ажиллаж буйг та манай уншигчдад энгийн үгээр тайлбарлаж өгөхгүй юу?

-Энэ технологи гурван хэсгээс бүрдэж байгаа юм. Нэгдүгээрт 32 инч бүхий лед телевиз, мөн баттерей бокс, нарны панел гэсэн гурван хэсэгтэй. Гэхдээ гол юм нь баттерей бокс гэж буй энэ хайрцаг дотор байгаа юм л даа. Энэ нарны хавтангаар баттерей боксоо цэнэглээд, үүнд ДДИШ болон зурагтаа залгахад л ажиллачихаж байгаа юм. Өдөртөө нарны хавтангаа ашиглаад хэдэн цагаар ч зурагтаа асаалттай байлгаж болох бол шөнийн цагт долоо цаг ажиллуулах боломжтой.

image-Тэгэхэр нарны хавтанг өдрийн цагаар ашиглахын зэрэгцээ эрчим хүч хуримтлуулж л байна гэсэн үг үү?

-Тийм.

-Нарны хавтангийн хэмжээ энд харагдаж буйгаас том байх боломжтой юу? Том байх тусам илүү их зай хуримтлуулна гэсэн ойлголт бий юу?

-Яг энэ хэмжээ нь манай технологид таарч байгаа юм. Нөгөөтэйгүүр, сүүлийн үед том хэмжээтэй нарны хавтан ашиглахаас татгалзаж, илүү авсаархан байлгах тал дээр анхаарч байна. Бидний хувьд ч үүнээс том байлгах шаардлагагүй гэж үзэж байгаа.

-Энэ технологийг тэгэхээр хаана хаана ашиглах боломжтой вэ? Тухайлбал, эрчим хүчинд холбогдоогүй малчид ч хэрэглэх боломжтой гэж харж байна.

-Тиймээ. Малчид болон жуулчны баазууд ашиглах боломжтой. Мөн хөдөө гадаа аялалаар явдаг улс ч энэ технологийг ашиглах боломжтой. Гэхдээ аяллаар явж байхад энэ телевиз томдоно шүү дээ, тиймээс бид тэдэнд зориулж овор багатай телевиз гаргахаар ажиллаж байна. Гуравдугаарт, реклам сурталчилгаагаа үзэсгэлэн, арга хэмжээн дээр тавихдаа олон утас татаад л, залгаж болох эрчим хүчний эх үүсвэр хайгаад байдаг. Одоо харин энэ зурагтыг нарны хавтангүйгээр нь аваачаад шууд асаахад л гарна гэсэн үг юм.

-Хар хайрцаг дотор ямар ямар эд анги байгаа вэ?

-Үүн дотор баттерей байгаа. Мөн контроллер буюу удирдлагын хэсэг байна. Энэ нь баттерейнаас ирсэн тэжээл, цэнэгийг телевиз рүү гаргах, ДДИШ-ээ ажиллуулахад, нарны хавтангаас ирж буй энергиэр баттерейгаа цэнэглэх зохицуулалт бүхий технологийн юмнууд бий.

Нарны эрчим хүчээр ажилладаг ТВ.
1. 32 инч Телевиз
2. Бокс. Батарей, контроллёр, холбогчуудаас бүрдсэн. ТВ-н ард бна. Нарны хавтан, ТВ, Ддиш, чийдэн, Флаш диск холбох оролтуудтай. ТВ, ДДиш тэжээлээр хангана.
3. Нарны панел 30Вт. Батрейг 5 цагт цэнэглэнэ.
Шөнө 7 цаг ажиллана. pic.twitter.com/KCPc7G2Lxs

— Д.ГАН-ОД (@ODELelectronics) January 30, 2019

image

-ИРЭХ ГУРАВДУГААР САРЫН 1-НИЙ ӨДРӨӨС ХУДАЛДААНД ГАРНА-

-Энэ технологийг та хэр удаан хугацаанд боловсруулж байж ажил хэрэг болгов оо?

-Бид жил гаруй хугацаанд ажилласан. Телевиз бол угаасаа зах зээл дээр бэлэн худалдаалагдаж байгаа шүү дээ. Харин үүнд зориулаад авсаархан, технологи нь их сүүлийн үеийн, хүмүүс зөөж хэрэглэхэд амар хөнгөхөн байх систем хийхийн тулд жил гаруй хугацаанд ажиллаж байж энэ хар хайрцгийг хийлээ. Одоо хөдөөний малчид том аккумлятор тавьчихаад л телевиз болон гэрлээ асааж байгаа харагддаг. Энэ нь эрүүл мэндэд ч их хортой шүү дээ. Тиймээс бид түүнээс зайлсхийж, дэлхий дахинд хөгжиж буй баттерейны технологийг хөгжүүлж аль болох жижиг байлгах гэж хичээлээ. Сүүлийн гурван сарын турш туршилтаа хийсний эцэст одоо худалдаанд гарахад бэлэн болоод байна. Худалдаанд гарахад харин лого байршуулах гэх мэт дизайны ажлууд үлдчихээд, хүлээлтэнд байгаа.

-Хар төхөөрөмжийн эд ангийг хаана хийж байгаа вэ?

-Одоогоор бүх зүйлийг нь Хятадад захиалж хийлгэж байгаа. Харин саяхнаас Монголд ийм төхөөрөмжийн гадна хайрцгийг хийдэг болсон. Үүнийг ашиглаж хийдэг болохоор илүү авсаархан болно гэсэн.

-Бусад түүхий эдээ яах вэ?

-Мэдээж электроникын бусад деталиудаа гаднаас авна. Гэхдээ цаашид Монголдоо хийх бүрэн боломжтой болж байгаа.

-Хэзээнээс худалдаанд гаргана гэсэн төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн гаргана гэсэн төлөвлөгөөтэй байна. Телевиз асахад манай лого гардаг байхаар хийж байгаа тул үүний ажлыг гүйцэтгэх богино хугацаа шаардлагатай байгаа юм.

-Хар төхөөрөмжийг тусад нь худалдан авах боломжтой юу?

-Малчин айлуудад 12 вольтын телевиз мэдээж байдаг байх. Тийм тохиолдолд шууд л хар төхөөрөмжөө аваад ДДИШ-ээ залгаад үзэх боломжтой.

-Үнэ өртгөө тодорхойлсон болов уу?

-Одоохондоо эцсийн үнээ гаргаагүй байгаа. Логогоо хийж дуусах, монголд үйлдвэрлэж буй хайрцаг зэргийн өртгийг тооцож байж эцсийн үнээ зарлана.

-Худалдаанд гарвал хаагуур зарагдах бол?

-Манайх тун удахгүй “Showroom” байгуулна. Түүн дээр ирээд үзэх, авах боломжтой. Үүнээс гадна томоохон дэлгүүрүүдтэй хамтран ажиллаж борлуулна. Хаана зарах, хэзээ зарах зэрэг мэдээллүүд тун удахгүй тодорхой болж, та бүхэндээ мэдээллээ бүрэн өгөх болно оо.

-Цаг гарган мэдээлэл өгсөн танд баярлалаа.

-Та бүхэнд мөн баярлалаа.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БАЗАРРАГЧАА


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:51

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:51

Зочин [150.129.140.60] 2019-10-17 10:00:44

Gurvan zalguurtiig oort n zalgahaar tog uusdeg gehdee notsoogood uunees sanaa avch generator

Зочин [103.57.94.108] 2019-03-10 14:32:59

Tesla tsahilgaan stantsiig tetgevert n gargahaar tulsh baga zartsuuldag tsahilgaan uusguuriig buteesen tegeed tsaajluulsan

T [202.126.89.157] 2019-02-18 03:38:44

Zuragt ugna tog baga l zartsuuldg ym bgaam oor atsaalal ih tohooromj bsn bol ondoo l bh naadhchin zugeer ingiin zuilshdee 12v tsenegleel hadgldg batera l shudee

Зочин [66.181.177.98] 2019-02-16 05:10:11

Бүгд хятад шүү дээ! Хятадаас санаа авчихаад , хятадаас бараагаа авчихаад би, бид гэж цээжээ дэлдээд яахав! Монгол улс хятадын хогонд дарагдчихаад байна!

Болж л [64.119.18.35] 2019-02-16 02:23:10

Болж л байна хийж хусаж сэтгэж байгаа чинь сайн үнэ мөнгөө бодоорой.

Зочин [202.9.42.194] 2019-02-16 01:35:52

ЭРЛИЙЗ ХУРЛИЙЗ БОЛОН УХААН МУУ БОЛОВСРОЛГҮЙ МОНГОЛЧУУДАД ЗОРИУЛЖ ХЭЛЭХ ҮГ БАЙНА.ӨӨРСДӨӨ ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ БАЙЖ БИТГИЙ ДЭЛГЭЦНИЙ ЦААНААС АМААРАА БҮҮ УНГАС АЛД.ЮМ ИЭГЭЖ ХӨГЖДӨГ ЮМ.БАГААСАА ЭХЛЭНЭ.ОГТ ЭХЛЭХГҮЙ БОЛ ХЭЗЭЭ ХИЙХ ҮҮ.ЯПОНЧУУД ДАЙНЫ ДАРАА ЯГ ИНГЭЖ Л ЭХЭЛСЭН ШД.БҮТЭЭГЧ ХӨДӨЛМӨРЧ ХҮМҮҮСДЭЭ АМЖИЛТ ХҮСЬЕ.

Ёндок. [66.181.161.39] 2019-02-15 23:14:11

Монгодд ганцхан эрдэмтэн бий.доктор Шагж гуай.өөр эрдэмтэн одоогоор үгүй.шинжлэх ухааны их олон эрдэмтэн байдаг гэх боловч нээлт амжилт байхгүй.тэд нар эрдэмтэн доктор нэрээр төрөөс илүү цалин авч татвар төлөгчдийн мөнгөөр амь зуудаг.тэдний нээлт бүтээл монголд хэрэг үгүй.амьдралд үл хэрэгжинэ.

НМ [94.197.120.171] 2019-02-15 20:12:43

Заавал нар гэлтгүйгээр ямар нэг гэрлийн эх үүсвэрийг цахилгаан болгож хувиргадаг хавтгай дэлгэц бий болоод арав гаруй жил болж байна, миний мэдхээр. Тэр юм болвуу гэж бодсон чинь хөдөө айлын гадаа байдаг нөгөө юм л байна ш дээ.

sodob [64.53.213.174] 2019-02-15 18:48:38

Gerelmaa setguulchee tsahilgaand holbohguigeer gardag zuragt odoogoor hun torolhton buteegeegui baigaa naad bichsen zuil chini bol zuragtaa narnii tsahilgaan huraaguurt holbodog tuhai bichih gesen bololtoi yum.

Зочин [103.26.193.100] 2019-02-15 18:00:37

Manai malnuud hiij chadah yumgui shuu dee. Hytadiin mash muu huduunii huulbar. Ydahdaa SHANHAI , KANTON , HONHONGIIN huulbar hiigeech. Chadahgui bol chimeegui hulgailaad yvjiigaach

Ганбаа [66.181.161.105] 2019-02-15 10:20:40

Био энергиэр ажиллах юм бна. Гайхамшигтай.

Зочин [202.126.89.72] 2019-02-15 10:07:46

Больж үз наадах чинь тэр чигээрээ хятад хуулбар байна. Тавантолгойн том оврын жолооч нар жижиг хайрцагнаас 12вольт гаогаж машин дотроо зурагт үздэг шүү дээ тэр төхөөрөмж нь нь 220 гаргадаг гэж байгаа. Хүний бүтээгдэхүүнд лого нааж ашиг гаргаж хулгай хийхээ болио

Зочин [64.119.18.35] 2019-02-16 02:10:42

Чадаж байгаа юманд арга байхгүй.

candag [49.0.219.106] 2019-02-15 07:06:50

чи цахилгаан гэж юуг ойлгодог юм хүчдэлд залгахгүй цахилгаан хэрэгслийг яаж ажиллуулдаг юм

Зочин [202.55.188.39] 2019-02-15 07:05:02

Ган-Од ѳѳрѳѳ хүмүүсийн шүүмжлэлд уйгагүй хариу бичсэн байна. Шүүмжийг хүлээж аваа. Ѳѳрт чинь асар хэрэгтэй. Чиний яриаг зүгээр нэг хуурай уншаад л ѳнгѳрвѳл чамд ямар ч ашиггүй. Тэрний оронд доромжлоод ч хамаагүй юм бичсэн байвал тэр дотроос ядаж санаа авчих юм хайж болно. Ер нь бол чи их уйдгүй зүтгэлтэй хүн л дээ. Мэдэж байна. Дүйнхэртэргүүн ч билүү нэг компаний нэрээр сурталчлаад л элдэв бүтээгдэхүүн рекламддаг байсан. Хамгийн дажгүй нь нэг чипний патент байсан. Тэр юу болов? Их горьдлого тавьж байсан юмсан. Гэтэл одоогийн юм чинь тэр чипнээс хавьгүй дульхан санагдлаа. Ядаж үүнийгээ туршаад хэсэг хугацаанд ажиглаач. Аку бол хортой. Мэднэ. Гэхдээ хѳдѳѳгийнхѳнд найдвартай хэрэглээ л чухал. Тэгээд үнэ боломжийн. Сэлбэж, засаж болдог байх чухал. Тэгээд шаардлага хангаж байвал чи юмаа рекламдах биш хүмүүс ѳмнѳѳс чинь рекламдаж эхэлнэ. Тэр цагт ѳѳрийгѳѳ нобьлд ч нэр дэвшүүлсэн яахав. Би л лав дэмжинэ. Хамгийн гол нь үр бүтээл тэгээд практикаар батлагдах. Амжилт.

Зочин [202.126.89.180] 2019-02-15 04:10:45

Олон жилийн өмнө манай малчид үүнийг хэрэглэж байгаа. Сэтгүүлчээ., мэдлэгээ дээшлүүлэчээ, ичмээр юм аа

Зочин [64.119.21.5] 2019-02-15 03:19:33

бас нэг луйварчин уу.аль намынх вэ.нутаг булганых уу.

Зочин [202.179.27.10] 2019-02-15 03:09:44

900,000 togrog gene. arai changa uu?

Зочин [202.179.27.125] 2019-02-15 03:51:35

tiim bn

Зочин [203.91.115.40] 2019-02-15 02:52:31

Энд монгол гэх юм юуч алга, Зурагт, нарны толь, батерей бүгд хятад. Холбогч кабель нь хүртэл хятад байгаадаа. Малчид бүгд л энэ технологийг хэргэлж байгаа. Зурагт гэлтгүй гэрэл, хөргөгчөө хүртэл нарны толь батрей ашиглаж байхад. Энэ худалдаанд гараодаа монгол инженерын бүтээл гэх нэрээр өндөр үнээр зарагдан түүнийг нь хэн ч авахгүй.

Хужаагийн мантуу [124.158.90.47] 2019-02-15 06:55:27

Монгол юм байгаа. Лого монгол.

Зочин [202.179.31.119] 2019-02-15 02:41:07

Гадаадад байдаг хүмүүс бол эцэг эхдээ ийм юм авч өгмөөр байна гээд надаас асууж л байсан. Иймэрхүү хэмжээний хавтан л байхад болно гэж би хэлж байсан.

Зочин [202.179.31.119] 2019-02-15 02:39:41

Нарны энергийг байр халаахад зарцуулбал яах вэ? Үнэгүй нарны энерги ашиглах нь зөв.

Зочин [202.131.249.202] 2019-02-15 03:27:19

нарны батарейгаар байр халааж болно. гэхдээ маш их хэмжээтэй хэрэгтэй

Зочин [103.26.195.140] 2019-02-15 02:47:03

12havtangaar bolood bdag yum bn lee

Зочин [202.179.31.119] 2019-02-15 02:38:00

Хөдөө ч айл бүрт л байгаа. Нарны энерги юунд ашигламаар байна гэхээр орцоо болон хонх ажиллуулахад хонхны дэлгэц харахад ашигламаар байна. Нэг юм хийхээр манайхан тэнэг юм чинь сугалж авч яваад байх вий гэж бододоод байна.

Зочин [64.119.21.5] 2019-02-15 02:34:46

мангар байхаа

Зочин [72.137.85.228] 2019-02-15 02:27:45

Юу ч хийж болно. Гэхдээ бүх юм физик хуульд л захирагдана Физик хууль гэхээр нэг л томъёо.Тэхээр тэр томъёо биелж байвал болох нь тэр. Өөр асуудал бхйхгүй

зочин [103.57.94.208] 2019-02-15 02:21:18

Муу, сайн тэнэг тэжээвэр эрдэмтэн,доkторууд гээд бгаа мануухайнуудаас хамаагүй дээр хүмүүс юм.монгол эрдэмтэнгүүд улс орондоо бодит байдалаар хийж бүтээсэн юм нэг ч алга даа.ийм хүмүүсийг дэмжиж тэтгэх хэрэгтэй.бага оворын ТВ хийнэ гэж бна.болж бна,амжилт хүсие.хийж бүтээж байж хөгжилд хүрнэ дээ

Зочин [202.131.249.202] 2019-02-15 03:26:23

ТВ хийхгүй, чадахгүй. нарны батарейг л жижигхэн саванд хийсэн повебанкаар орлуулсан байна. шинэ бүтээл бол биш харин жижиг санаачлага мөн.

иргэн [150.129.140.174] 2019-02-15 02:18:00

үнэ гэж дийлдэхгүй бид дээ хямд төсөр байвал хэргтэй л эд байна

Зочин [112.72.11.121] 2019-02-15 02:16:31

Гүй энэ нэг сайхан гар байх юм. Мундаг мундаг нээлт хийгээд л явдаг. Гэтэл тэр нээлтүүд нь дор хаяж 50 жилийн ѳмнѳ хэрэглээнд нэвтэрсэн зүйлс байдаг. Хужаагийн захын хог дээр арилждаг зүйлс. Байн байн зурагтаар гарах хобитой хүмүүс байдаг. Малчин гэж нэг компани үүнийг чинь аль эрт оруулж ирээд малчдын хосыг шувтарч суугаа. Ган-Од оо чиний энэ чинь тэгээд малчны шартай юугаараа ѳрсѳлдѳх юм бэ? Түүнээс 2 дахин хямдхан байж чадах уу? Та нар тэгээд хүний юм ашиглаж байж дэлхийн хэмжээний нээлт хийж байгаа юм шиг ярьдагаа болиоч. Хүн маш амбийцлаг байлаа гэхэд жаахан ичих мэдрэмжтэй байх хэрэгтэй.

Зочин [64.53.213.174] 2019-02-15 18:49:41

zob zob

Zochin [202.131.231.245] 2019-02-15 05:31:42

Чи хийгээд үзүүлчээч. Өөрөө хийж чадахгйү байж бусдыг шүүмлээстэй хэхэ

Зочин [202.179.27.10] 2019-02-15 03:10:13

900000 gene

Зочин [202.9.42.106] 2019-02-15 02:13:10

Хөдөөний айл болгонд л байгаа шдээ.юу нь шинэ байгаа юм бэ.

Зочин [202.131.231.245] 2019-02-15 05:32:41

Хөдөө айлуудад ийм жижиг батарей бокс байдаггүй. Хүчлийн батарей тавьсан байдаг. тэр нь эрүүл мэндэд асар их хортой


39 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
39 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.