Энэтхэгт гарсан халдлагын улмаас 40 цэргийн албан хаагч амиа алджээ

Д.Тулга / Гадаад мэдээ

Хоёрдугаар сарын 14-нд Энэтхэг улсад сүүлийн 30 жилд тохиогоогүй томоохон халдлага гарчээ. Тодруулбал Кашмир мужид цэргүүдийн цуваа руу тэсрэх бөмбөгтэй халдасны улмаас 40 цэргийн албан хаагч амиа алдсан байна. Халдлагад өртсний улмаас хүнд шархадсан олон хүн байгаа тул амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй гэж ВВС агентлаг мэдээлжээ.

Эх сурвалжийн дамжуулснаар, тэсрэх бөмбөгтэй машин 44 цэргийн албан хаагчийг суулгасан автобусыг мөргөсөн байна. Сринагар хотыг чиглэн явсан цэргийн цуваанд нийтдээ 70 машин, 2500 цэргийн албан хаагч явжээ.

Алан хаядах ажиллагааны хариуцлагыг Пакистанд байрладаг “Джаиш-е Мухаммад” исламын байгууллага өөртөө авсан байна.

image

Дашрамд дуулгахад, Энэтхэгийн цэргийн албан хаагчдын эсрэг үйлдсэн алан хядагчдын энэхүү халдлага нь 1989 оноос хойш гарсан хамгийн том алан хядах ажиллагаа юм. 1989 онд Пакистаныг баримтлагч хэт даврагчид Кашмир мужид Энэтхэгийн Засгийн газрын эсрэг дайтаж эхлэсэн байна. Кашмир нь ихэвчлэн мусульман шашинтнууд амьдардаг, Энэтхэг, Пакистаны газар нутгийн маргаантай бүс нутаг юм.

Энэхүү халдлага гарсны дараа Энэтхэгийн Ерөнхий сайд Наренда Моди мэдэгдэл хийхдээ “алан хядах ажиллагаа нь манай улсад тогтворгүй байдал үүсгэх гэсэн дайснуудын ээлжит оролдлого” хэмээн онцолжээ.

image

image

image

image

image

image

image

image


Сэтгэгдэл

Зочин [59.153.112.52] 2019-02-16 10:28:51

Үүнд Ми буруутай

Зочин [218.241.243.198] 2019-02-16 08:17:06

ter 6 dah zurgan dr yamar mongol tsariatai tsereg bnaa

Зочин [202.55.191.194] 2019-02-19 09:34:53

Яагаав нөгөө Ганбатшдээ. Энэтхэг шашны сургуульд явлаа гээд байсан.

Зочин [202.9.43.71] 2019-02-18 09:18:08

mongold ajil oldku muu yavhaar sain uh gj huurhii hari gazar ajil hiij yavaan boluu


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.