ҮСХ: Дотоодын нийт бүтээгдэхүүн 1.2 их наяд төгрөгөөр ӨСЧЭЭ

Д.Тулга / Эдийн засаг

Энэ оны нэгдүгээр сарын байдлаарх нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг Үндэсний статистикийн хороо /ҮСХ/ танилцууллаа. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 132.3 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ. Тэгвэл инфляци буюу үнийн өсөлт нэгдүгээр сард улсын хэмжээнд өмнөх сараас 0.6 хувиар өсчээ. Харин аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл нэгдүгээр сард урьдчилсан гүйцэтгэлээр 1.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 215.2 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлттэй байна гэж ҮСХ-оос мэдэгдлээ.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2019 оны нэгдүгээр сарын эцэст 34.7 мянга, үүнээс 24.4 мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 10.3 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 160 хүнээр нэмэгдэж, өмнөх сараас 560 хүнээр буурсан байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 12.8 мянга нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 8.2 мянга нь Улаанбаатарт, 5.5 мянга нь Хангайн бүсэд, 4.4 мянга нь Баруун бүсэд, 4.0 мянга нь Төвийн бүсэд, 2.3 мянга нь Зүүн бүсэд ногдож буй аж.

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 417 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд 202 нь эмэгтэйчүүд байна.

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2019 оны нэгдүгээр сард ажилгүй 5.7 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 1.0 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 5.2 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагджээ.

Өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 803 хүнээр, ажилд зуучлагдан орсон иргэд 186 хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 1263 хүнээр тус тус буурчээ.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2019 оны нэгдүгээр сард 5690 хүн шинээр бүртгүүлсэн бөгөөд ажил хайж буй шалтгаанаар нь авч үзэхэд хамгийн их буюу 53.6 хувь нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд аж.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 2019 оны нэгдүгээр сарын эцэст 48.0 хувийг бүрэн дунд, 30.5 хувийг дипломын болон бакалаврын дээд, 6.7 хувийг техникийн болон мэргэжлийн, 5.9 хувийг суурь, 4.6 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.1 хувийг бага, 1.1 хувийг боловсролгүй, 1.1 хувийг магистр, доктор зэрэгтэй иргэд эзэлж байгаа юм байна.

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 56 хувийг 15-34 насны залуучууд эзэлж, энэ үзүүлэлт Өмнөговь, Ховд, Сэлэнгэ, Өвөрхангай, Дорнод, Хөвсгөл, Баян-Өлгий, Төв, Дундговь, Сүхбаатар, Говьсүмбэр, Баянхонгор, Орхон, Говь-Алтай, Дорноговь, Архангай аймагт улсын дунджаас 0.2-18.8 пунктээр илүү байна.

59 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна

Ажиллах хүчний судалгааны 2018 оны 4 дүгээр улирлын дүнгээр улсын хэмжээнд ажиллах хүч буюу 15, түүнээс дээш насны эдийн засгийн идэвхтэй хүн ам 1.3 сая болж, 732.7 мянга нь эрэгтэй, 612.6 мянга нь эмэгтэйчүүд байна.

Эдийн засгийн идэвхтэй хүн амын 764.2 мянга нь хот, суурин газарт, 581.1 мянга нь хөдөө орон нутагт амьдарч байгаа аж.

Ажиллах хүчний оролцооны түвшин (АХОТ) 2018 оны 4 дүгээр улиралд улсын хэмжээнд 61.9 хувь, хотод 55.5 хувь, хөдөөд 72.9 хувь байна. Ажиллах хүчний оролцооны түвшин 2018 оны 4 дүгээр улиралд өмнөх улирлаас 0.6 пунктээр өсч, өмнөх оны мөн үеэс 0.5 пунктээр буурчээ.

15, түүнээс дээш насны хүн амын 827.8 мянга нь эдийн засгийн идэвхгүй хүн ам, үүнээс 36.7 хувь нь эрэгтэйчүүд, 63.3 хувь нь эмэгтэйчүүд байна.

Эдийн засгийн идэвхгүй нийт хүн амын 267.1 мянга нь тэтгэврийнхэн болон өндөр настан, 244.9 мянга нь суралцагчид, 118.1 мянга нь хүүхэд асарсан, 73.0 мянга нь гэрийн ажилтай, 59.6 мянга нь хөгжлийн бэрхшээлтэй, 19.4 мянга нь өвчтэй байсан бол 45.7 мянга нь бусад шалтгаантай байна.

Дотоодын нийт бүтээгдэхүүн 1.2 их наяд төгрөгөөр өслөө

Дотоодын нийт бүтээгдэхүүн 2010 оны зэрэгцүүлэх үнээр 2018 оны урьдчилсан гүйцэтгэлээр 18.1 их наяд төгрөг болж, өмнөх оноос 1.2 их наяд төгрөгөөр өслөө. Уг өсөлтөд үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 383.4 тэрбум төгрөг (санхүү, даатгалын үйл ажиллагааны салбарын нэмэгдэл өртөг 139.0 тэрбум төгрөг), аж үйлдвэр, барилгын салбарын нэмэгдэл өртөг 357.1 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв.

ДНБ, оны үнээр 2018 оны урьдчилсан гүйцэтгэлээр 32.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 4.3 их наяд төгрөгөөр өслөө. Улирлын нөлөөллийг арилган тооцсоноор ДНБ, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 2018 оны 4 дүгээр улиралд өмнөх улирлаас 2.5 хувиар өслөө.

Эцсийн ашиглалтын аргаар тооцсон ДНБ, оны үнээр 2018 оны урьдчилсан гүйцэтгэлээр 31.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 3.8 их наяд төгрөгөөр өслөө.

Харин эцсийн ашиглалтын аргаар тооцсон ДНБ, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 18.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 1.1 их наяд төгрөгөөр өссөн байна. Уг өсөлтөд бараа, үйлчилгээний экспорт 2.0 их наяд төгрөг, хөрөнгийн нийт хуримтлал 1.7 их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

ДНБ-д 2018 оны урьдчилсан гүйцэтгэлээр эцсийн хэрэглээ 60.2 хувь, хөрөнгийн нийт хуримтлал 43.1 хувь, цэвэр экспорт (-3.3) хувийг эзэлж, өмнөх оноос хөрөнгийн нийт хуримтлал 8.4 пунктээр өсч, харин эцсийн хэрэглээ 2.7 пункт, цэвэр экспорт 5.7 пунктээр буурсан байна.


Сэтгэгдэл

Зочин [64.119.18.208] 2019-02-15 11:30:09

...хөөрөх зөвшөөрөл өгчээ...амар...

Зочин [64.119.18.208] 2019-02-15 09:40:21

Байх болно...үргэлж байна...

Зочин [64.119.18.208] 2019-02-15 08:53:38

Хүрээд ирсэн үү м х нь...сайн...

Зочин [202.21.96.212] 2019-02-15 09:16:56

nadad bgaarai

Зочин [202.21.96.212] 2019-02-15 09:16:45

miniikh bgaarai

zochin [202.170.68.162] 2019-02-15 08:42:50

bayarlalaa...khairlana bi...

Зочин [64.119.18.208] 2019-02-15 07:55:44

Хүрээд ирээрэй...м х минь...

Зочин [64.119.18.208] 2019-02-15 07:53:15

Тиймээ сайхан минь би санаж байна...


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.