Ноён уулын 48 дахь удаагийн шүүх хурал дахин хойшиллоо

У.Уранцэцэг / Хууль

Өнөөдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд "Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох шүүх хуралдааныг урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал өглөө 9:30 цагт эхэлсэн. Шүүх хуралдаан дөнгөж сая шүүгчийн шийдвэрээр гуравдугаар сарын 1-ныг хүртэл дахин хойшиллоо. Өмнө нь Улсын дээд шүүхээс анхан шатны шүүх руу буцаах шийдвэр гаргаж байсан юм.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч "Ноён уулаа аврах хөдөлгөөн” "Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Шижээравдан, Ж.Ганбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмагнай, М.Батбаяр, Г.Эрдэнэболд, гуравдагч этгээдээр "Сентеррагоулд монголия” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтансүх, Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн Захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Т.Мөнхбаяр, Д.Жадамба, иргэдийн төлөөлөгч Ч.Батчулуун нар оролцсон байна.


Сэтгэгдэл

Монгол [202.21.107.60] 2019-02-16 13:31:38

Эцэст нь тултал хахуул авчтхаад шүүхийн дуракууд яаж ч чадахгүй байхгүй юу

Зочин [103.26.193.100] 2019-02-15 18:07:56

Nohoin baas bolloo doo

Зочин [66.181.188.71] 2019-02-15 17:19:13

ХХБанк авсан.

Зочин [176.179.160.163] 2019-02-15 13:40:24

Ямар хулгайч нь бүхэл бүтэн уул ус газар нутгийг минь авах гээд шүүхдээд байгаа хулгайч вэ шүүх нь тэгээд Монголын шүүх мөнүү хулгайч нарт өгөх гээд удаагаад байгаа юм уу. Хуц гэвэл болоо бишүү

ЖҮЖИГ [139.5.218.105] 2019-02-15 11:57:27

НИНЖА НАРЫН ЦАГ ХОЖИХ АРГА. АЛЬ ХЭДИЙНЭЭ УХААД ДУУСЛАА

Зочин [64.119.19.3] 2019-02-15 11:28:18

Монголын шүүх яагаад дүлэгнээд бнаа . Энэ гадаад компанийг хөөгөөд гаргах хэрэгтэй . Алт , нүүрсэнд гадаадын ХО ийн хэрэг ерөөсөө байхгүй ээ

зочин [66.181.187.68] 2019-02-15 09:12:50

энэ арай дэндэнээ 1 шүүх хурал хийгээд асуудлыг шийдэж чадахгүй

Мандал [122.201.31.139] 2019-02-15 08:37:56

Одоогийн шүүх шударгаар шийдэхгүй дээ. Горьдсны гарз! Цаг хожих хоорондоо ухаад дуусгалаа даа хөөрхий чааваас!


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.