БНСУ-Улаанбаатар чиглэлийн онгоцонд дэлбэрэх бодис байж болзошгүй гэсэн мэдээлэл иржээ

У.Уранцэцэг / Хууль
  • 2019-02-15 07:36:29
  • 2019-02-15 07:36:29

    БНСУ-Улаанбаатар чиглэлийн онгоцонд дэлбэрэх бодис байж болзошгүй гэсэн мэдээлэл иржээ

    photo

    Яг одоо БНСУ-ын Инчеон Олон улсын нисэх онгоцны буудал дээр БНСУ-Улаанбаатар чиглэл аялах гэж байсан МИАТ болоод Кorean air компанийн онгоцуудад үзлэг, нэгжлэг хийж байна.

    Энэ талаар БНСУ-ын цахим хэвлэлд

    "Тус чиглэлийн онгоцонд аюултай ачаа буюу тэсэрч, дэлбэрэх бодис тээвэрлэж байж болзошгүй гэсэн мэдээлэл ирсэн учир ийнхүү шалгаж байна" гэж мэдээлжээ.

    БНСУ-ын эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

    Одоогоор БНСУ-Улаанбаатар чиглэлд аялах тус онгоцуудад тус олон улсын нисэх буудлаас хөөрөх зөвшөөрлийн БНСУ-ын тал өгөөгүй байна.

    Харин бидэнд ирсэн мэдээлэлд, өнөөдөр буюу хоёрдугаар сарын 15-ны өдрийн Инчеон-Улаанбаатар чиглэлд хөөрөх гэж байсан EI-FGN бүртгэлийн дугаартай В767-300 агаарын хөлөгт тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй гэсэн мэдээлэл тус улсын нисэх буудлын Аюулгүй байдлын албанд иржээ. Иймд БНСУ-ын Инчеон Олон улсын нисэх буудал, тус улсын Онцгой байдлын удирдлагын төвөөс уг агаарын хөлөгт хязгаарлалт хийсэн байна.

    Энэхүү нөхцөл байдлын улмаас гарсан нислэгийн сааталд МИАТ компанийн зүгээс хүлцэл өчиж байгаа тухайгаа албан ёсоор мэдэгдээд байна. Одоогийн байдлаар тус зорчиж явсан иргэдийг гаргаж, бүх ачаанд нэг бүрчлэн тусгайлсан үзлэг явагдаж байна.

    Энэ талаар Иргэний нисэхийн ерөнхий газраас тодруулахад: Улаанбаатар-Инчеон чиглэлийн онгоцонд үзлэг шалгалт хийж байгаа нь үнэн. Нэмэлт мэдээлэл хараахан ирээгүй байна гэв.

    Харин энэ тухай Зам тээвэр хөгжлийн сайд асан М.Зоригт өөрийн твиттер хуудастаа дараах мэдээллийг оруулсан байна.

    Инчеон ОУ-ын нисэх буудлын аюулгүй байдлын албаныхан #МИАТ #KAL -ын УБ чиглэлийн нийт зорчигчдын ачаа тээшинд дахин шалгалт хийх шаардлагатай гэсэн үндэслэлээр нийт зорчигчдыг онгоцноос буулгаж байна pic.twitter.com/BY6TZm8Oxz

    — Мөнхчулууны Зоригт (@m_zorigt) February 15, 2019

Сэтгэгдэл

Зочин [202.55.191.130] 2019-02-17 07:16:05

hha

Зочин [202.55.191.130] 2019-02-17 07:15:54

hha

Зочин [202.55.191.130] 2019-02-17 07:15:43

eh survaljii ni orchuulj chadsangui yu

Зочин [64.119.21.5] 2019-02-15 08:16:52

монголчууд л худлаа мэдээлэл өгөө биз

Иргэн [103.57.93.175] 2019-02-15 08:11:00

Салбарын шинэ сайд нь ИН-д ирж байдаг гурилдаж байнашдээ?! Ер нь нэг их сайхан тайлбарлаад худлаа яриад л байгаа болохоос ёстой хогийн гарууд байгаашдээ?!

Baaska [202.9.42.5] 2019-02-15 07:52:20

Tanaih dam surgaar medeege beldeh yumaa miatiin ongots bish Korean airiin ongots

Зочин [202.70.34.238] 2019-02-15 07:51:49

Standart bank Эрдэнэтийн өрөө авчихлаа даа.

Зочин [218.148.197.196] 2019-02-15 07:46:25

Кореан Айрийн онгоцонд шалгалт ахин явуулаад 3 цаг гаран хойшлогдоод нислээ

Зочин [110.174.143.35] 2019-02-15 07:44:03

Budiluulndoo ene garuud neeree alnaa

dem [103.57.95.98] 2019-02-15 08:18:11

nogoo xaya tavigdsan shine saidantsar neg naramgar enxamgalan biluu durakiin ajliin exnii garaa ni ene dee ter uo ch xiixgui gar shuudee


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.