Г.Занданшатар: Бидэнд ухрах зам байхгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хаврын чуулганаар хэлэлцэнэ

Д.Тулга / Улстөр

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах Ажлын хэсэг, Дэд ажлын хэсгийн гишүүд, эрдэмтэн судлаачидтай уулзаж, ажлын явцтай танилцан, санал бодлыг нь сонслоо.

2017 оны дөрөвдүгээр сараас хойш Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх Ажлын хэсэг байгуулж ажиллуулах, төслийг олон нийтээр хэлэлцүүлэх, саналыг нэгтгэх, Дэд ажлын хэсгүүд байгуулж ажиллуулах, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, төслийг УИХ дахь МАН, АН-ын бүлэгт танилцуулах, төслийн хувилбарыг эцэслэн боловсруулж, УИХ-ын 67 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ, Засгийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, Монголбанк зэрэг байгууллагууд руу санал авахаар хүргүүлэх зэрэг ажлыг гүйцэтгэсээр өнөөг хүрчээ.

Уулзалтад оролцсон УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч, ТББХ-ны дарга Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Л.Болд, Д.Тогтохсүрэн, Ц.Цогзолмаа, УБХ, УИХ-ын гишүүн асан Ж.Бямбадорж, УБХ-ын гишүүн асан, Үндсэн хууль судлаач Б.Ламжав, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл болон Н.Лувсанжав, Г.Чулуунбаатар, Ц.Сарантуяа, Б.Гүнбилэг, П.Амаржаргал, О.Мөнхсайхан, О.Машбат, Д.Гангабаатар нарын зэрэг эрдэмтэн судлаачид үг хэлж, санал бодлоо илэрхийллээ.

Тэд Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль, Сонгуулийн хуулийн өөрчлөлтийг хойшлуулалгүй, зэрэгцүүлж хийх, олон нийт, эрдэмтэн судлаачдын санал нийлж байгаа, түлхүү дэмжлэгтэй цөөн, гол асуудалдаа төвлөрөх, нэмэлт өөрчлөлт хийх үзэл баримтлалаа нарийвчлан тодорхойлох, ажлын хэсгээ өргөтгөж, бусад намууд, иргэд, байгууллагын оролцоог хангах, улмаар үндэсний болон улс төрийн зөвшилцлийн хэмжээнд өөрчлөлтөө хийх, үйл ажиллагаагаа УИХ-ын тогтоол гаргаж эрчимжүүлэх, байнгын тасралтгүй ажиллагааг хангах, 1992 оны Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалаа хөндөхгүй байх, парламентын засаглалаа улам төгөлдөржүүлж бэхжүүлэх, туйлшрал, улстөржилт, популизмаас аль болох ангид байх зэрэг саналыг хэлж байлаа.

Тэдний хэлсэн үг, дэвшүүлсэн санал нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт зайлшгүй, өнөөг хүртэл хийсэн ажлаа зогсоолгүйгээр тууштай үргэлжлүүлж, улс төрийн эр зориг гаргах нь зүйтэй гэдэгт чиглэж байна.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэхдээ Ажлын хэсгүүд, эрдэмтэн судлаачдын баг, улс төрийн намууд саналаа багцалж, албан бичгээр ирэх 7 хоногт багтаан УИХ-д ирүүлэхийг хүслээ.

Эдгээр санал, ажлын хэсгийн бэлтгэсэн төслийн хувилбарыг хамтатган шүүн тунгаах замаар эцэслэн боловсруулж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг ирэх хаврын чуулганаар хэлэлцэнэ. Бидэнд эргэж буцах зам байхгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг бид хийж чадахгүй бол Монголын ардчиллын ирээдүй, улс орны хэтийн хөгжилд учирч болох эрсдэлээс сэргийлж чадаагүй эс үйлдлийнхээ төлөө хожим түүхэн хариуцлага хүлээж болзошгүй гэв.


Сэтгэгдэл

Зочин [202.9.43.185] 2019-02-17 03:27:23

900 хуулиа биeлүүлэх тухай ярихаас өөрчлөх гээд ханцуй шамлах хэрэггүй.

Зочин [122.201.31.46] 2019-02-17 02:00:48

Зев!! Одоо хурдан шуурхай ажилла!!

эдийн засагч [103.229.123.91] 2019-02-16 03:35:44

Та нар больж үз. Үндсэн хуулийг тусад нь авч үзэх хэрэгтэй. ОДОО ТА НАР , "ТА" ГУАЙ КАЗИНО-ДОО АШИГТАЙГААР ХИЙХ БИЗ. БОЛЬЖ ҮЗЭЭРЭЭРЭЙ, ЗАЛУУ МИНЬ,. СЭРЖ ҮЗ

Иргэн [139.5.219.188] 2019-02-15 15:49:02

Зөв.Ингэж хууль,дүрмээ зас ан ,уранхай цоорхойг нь нөхөн сайжруулахгүй бол улс,үндэстэн мөхөх гэж байна шүү дээ.Одоо янз бүрийн идэж ,ашиглангийн хэрэгт холбогдоод байгаа болон холбогдож болзошгүй байгаа нэр ус нь цухалзаад байгаа луйварчдыг яаж шийдвэрлэх тухай шинэ хуулиар тодорхой зааглан ялгах биздээ.Шинэ хуулийг одоогийн их хурал зөв зүйд нь оруулна гэвэл тэр шиг худал юм байхгүй.МАН-ынханы 60-70 хувь нь луйварчид шүү.Иймд шинэчилсэн хуулийн хэлэлцүүлэгт улс төрийн бүх намын төлөөлөл,эрдэмтэд,их дээд сургуулийн багш нар.иргэний идэвхи сайтай иргэд,эмэгтэйчүүдийг оролцуулах хэрэгтэй.Хуулийнханаас цөөн хүн байх хэрэгтэй.Ер нь хууль хяналтынхан одоогийн байдлаар 90орчим хувь нь МАН-ын луйварчдын бүлгийнхэн шүү.Занданшатар,Хүрэлсүх нар эх оронч.иргэнлэг сэтгэлээ битгий гээгээсэй.Та нар намын иргэн биш Монголын иргэн шүү.Намын нөхөд чинь хэзээ нэгэн цагт хоход болж та нарлуу дайрна.Харин та нар шударга байвал ард түмэн хамгаалан өмгөөлнө гэдгийг энэ хаврын үйл явдал харуулсан

ЗОЧИН [139.5.218.67] 2019-02-15 14:51:13

ЮУН ҮХ ӨӨРЧЛӨХ БОЛООД ЯВЧИХВАА,ХӨӨЕ,ТА НАРТ НЭГ ЮМ ХЭЛЬЕ,ҮХ-Д ГАР ХҮРЭХТЭЙ МАНАТАЙ НААНА НЬ ШИЙДЭХ ШИЛ ШИЛЭЭ ХАРСАН АСАР ИХ АЖИЛ БНА,ЖДҮчДИЙН ХУЛГАЙ ЛУЙВАР, ХУУЛИЙНХНЫ ЗАВХРАЛ,УЛСЫН ЭРДЭС БАЯЛАГ,МӨНГӨ ХӨРӨНГӨНИЙ ГААРСАН ХУЛГАЙ ДЭЭРЭМ,ЭРХ МЭДЭЛ,МӨНГӨТЭЙ ХҮМҮҮСТ ХУУЛЬ ҮЙЛЧИЛДЭГГҮЙ ЯВДАЛ,АРД ТҮМНИЙ 40% НЬ НЭН ЯДУУ БНА, ДОЛЛАРЫН ХАНШ,ЮМНЫ ҮНИЙН ГААРСАН ӨСӨЛТ,ЭРДЭНЭТИЙГ БАРЬЦААЛСАН ХУЛГАЙ ЛУЙВАР,ГЭМТ ХЭРЭГ, ХАР ТАМХИ,ЭРҮҮГИЙН МАФИЖСАН БҮЛЭГЛЭЛҮҮДИЙН ТӨР ЗАСГИЙГ ЭЗЭГНЭСЭН ГЭЭД ..., ЭХЛЭЭД ЭДГЭЭРИЙГ ШИЙД,ЮУН ҮХ ӨӨРЧЛӨХ, ҮХ-Д ХИЙХ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙГ ТАРАХ ХҮРТЛЭЭ НЭР ХҮНД НЬ ШАЛДАА БУСАН,ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДЫН ХОРГОДОХ ГАЗАР,ҮҮР УУРХАЙ БОЛСОН, БАРАГ НЭГ НАМЫН БҮРДЭЛТЭЙ ЭНЭ УИХ НЬ ҮХ ЗӨРЧСӨН "ЗӨЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГА" ГЭЭЧ ХЭДХЭН ХҮНИЙ САНАЛААР БОЛОВСРУУЛСАН,НИЛЭЭДИЙГ НЬ ҮХ-Д ОРУУЛАХ ШААРДЛАГАГҮЙ,ЕРДИЙН ХУУЛИАР ШИЙДЭЖ БОЛОХ ААР СААР ЗҮЙЛИЙГ ЭНЭ УИХ ХЭЛЭЛЦЭХ ХУУЛЬ,ЁС ЗҮЙН ЭРХ БАЙХГҮЙ, ТА НАР НААД ЮМАА ОРХИ,ХУГАЙЧДЫН ҮХ-Д ОРУУЛАХ ӨӨРЧЛӨЛТИЙГ АРД ТҮМЭН ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ.

Zochin [66.181.185.254] 2019-02-15 13:47:52

БОЛД ГИШҮҮН ҮНДСЭН ХУУЛЬ ӨӨРЧИЛХӨД ОРОЛЦОХ ХЭРЭГГҮЙ БУДЛИАНЫ ЭЗЭН БОЛОЛТОЙ.

Чадваргүй нам [59.153.114.24] 2019-02-15 13:39:41

Сэр Занданшатараа. МАН үндсэн хууль боловсруулчих чадвартай нам бил үү? Өмнө нь хичнээн үндсэн хууль боловсруулж хэрэгжүүлснээ мартмааргүй юм. Үндсэн хууль бол нийгэмшин амьдрах талаараа иргэд өөр хоорондоо тохиролцсон гэрээ бичиг юм. Үндсэн хуулийг боловсруулж , батлах эрх нь зөвхөн ард түмний гарт байдаг юм шүү. Та нар иргэдийн эрхийг булаах ёсгүй.

Зочин [64.119.17.188] 2019-02-15 12:16:44

Юун УХ - н оорслолт гэж заваарахтай мантай , алдагдсан эд баялаг - сан хомрогоо луйварчдаас цаг алдалгуй хурааж , улсын сан хомрогтоо авах " хувьсгалаа " шуурхай эрчимтэй гуйцэтгэхгуй бол цаадуул чинь Танараар " хувьсгал хийхэд " бэлэн байгааг ойлгож байна уу , .... аа

Ganaa [202.9.42.25] 2019-02-15 09:15:09

Энэ ИХ хурал үндсэн хуулинд өөрлөлт оруулах буюушинэ үндсэн хууль батлах ёс зүйн болон хууль эххийн чадамжгүй гишүүд яагаад гэвэл тэдний нилээд хэсэг нь гэмт хэрэгтэн гэж прокурор , АТГ үзэж байгаа Хийсэн хэрэг нь шүүхээр орсон ороогүй ард түмэнд ил болсон

Зочин [202.9.43.97] 2019-02-15 08:56:09

Л.БОЛД ГИШҮҮНЭЭС ӨӨР АВАХ АМЬТАН АЛГАДӨӨӨ

Зочин [202.9.43.97] 2019-02-15 08:55:13

гэхдээ ийм баг бүрэлдхүүнтэй үндсэн хуулийг өөрчлөнө гэвэл ард түмэн зөвшөөрөхгүй

Зочин [122.201.31.139] 2019-02-15 08:48:51

Та нарыг үндсэн хууль гэж худлаа шүлсээ үсчүүлж байхад Монгол улсын бүх баялгийг гадагшаа зараад дуусаж байна. Луйварчдын хуйвалдаж луйвардсан үйлдвэрүүд, орд газруудаа авах ажлаа хийгээч! Хууль хяналтын байгууллагууддаа шүүх, прокурор, атг, аудит, цэц, цагдаадаа шинэчлэлтээ хийгээч ээ. Элэнцгийн чинь үндсэн хууль. Эхлээд хийх ажлаа мэддэггүй юм уу!!!

Зочин [202.131.243.190] 2019-02-15 08:38:28

mash zuv! undsen huuliin uurchlultuu hiih yostoi shuu! yum buhen humhiin toos bolon huvirhad gagtshuu tuuh l toroin uldeh bolno


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.