Орхон аймаг түүхий нүүрснээс татгалзаж шахмал түлшний үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэв

Д.Тулга / Орон нутаг

Засгийн газар ирэх тавдугаар сарын 1-нээс нийслэлд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор төрийн нэг, хувийн 12 үйлдвэр нийслэлчүүдийг сайжруулсан түлшээр хангаж, жилдээ 600 мянган тонныг үйлдвэрлэх үүрэг хүлээсэн юм.

Орхон аймаг Засгийн газрын эл шийдвэрийг дэмжиж, түүхий нүүрснээс сайн дураар татгалзахаар болжээ. Тус аймаг нь 28 мянган өрхтэй. Үүний 70 хувь нь гэр хороололд амьдардаг аж. Нэг өрх дунджаар 2-4 тонн нүүрс хэрэглэдэг гэж тооцвол тэдний хэрэгцээг хангахын тулд жилд 34 мянган шахмал түлш үйлдвэрлэх шаардлагатай юм байна. Тиймээс орон нутгийн удирдлага сайжруулсан түлш нийлүүлэх аж ахуйн нэгжийг шалгаруулах, цаашлаад аймагтаа үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх үүргийг холбогдох албаныханд өгчээ.


Сэтгэгдэл

Зарчим [64.119.18.35] 2019-02-15 10:50:37

Шахмал түлш хэрэггүй байр барь төрийн мэдлийн түрээсийн орон сууц барьж утаагаа бууруул, Батлут юу сэдэж олсон юм бол.

үнэ багатай илчлэг ихтэй байх хэрэгтэй шүү ШАТАХГҮЙ ИЛЧЛЭГ БАЙДДАГГҮЙ ШҮҮ [202.179.31.6] 2019-02-15 08:44:42


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.