Газрын тосны салбарт Монголчуудын нөлөөлөл асар бага байна гэв

У.Уранцэцэг / Нийгэм

Өнөөдөр “Газрын тосны хөгжлийн шийдэл” ТББ-иас орон нутгийн иргэд, лобби бүлэг, холбогдох байгууллагуудын төлөөлөн хэвлэлийн хурал хийлээ.

Тэд хурлын үеэр хэлэхдээ: Монгол Улс газрын тос, шатахууны жилийн 1.3 мянган тонн тутмын хэрэгцээгээ ОХУ, Хятад, Солонгосоос 100 хувь импортоор авч байгаа. Энэ утгаараа газрын тосоор манай улс гаднаас хараат болоод буй. Гэвч Монгол Улс 330 сая тонн газрын тосны нөөцтэй нь эрэл хайгуулын үр дүнд тогтоогдоод байна. Үүнээс ашиглалтын баталгаатай нь 40 сая тонн гэж Ашигт малтмалын нөөцийн сан бүртгэсэн гэх тоон үзүүлэлт бий. Монгол компаниуд энэ салбарт нэвтрэхэд тун хэцүү байна гэсэн. Монгол компаниудыг дэмжин ажиллуулах, монгол иргэдээ энэ салбарт оруулж өгөх тал дээр бодлогын түвшинд авч үзэхгүй байсаар өдийг хүрсэн. Тухайлбал, Хятадын хөрөнгө оруулалттай “Петрочайна Дачин Тамсаг” компани 2005 оноос манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа хэдий ч монгол ажилчид цөөхөн, тэдгээрийн оролцоо бага байдаг. Энэ мэтчилэн гадны хөрөнгө оруулалттай компаниуд газрын тосны чиглэлээр монголд үйл ажиллагаа явуулж, харин монгол компаниуд энэ салбарт нэвтрэхэд тун хэцүү байдлыг бий болгоод байгааг хэлж байв.

-ҮЕ ШАТТАЙГААР МОНГОЛЧУУДЫН ОРОЛЦООГ ЭНЭ САЛБАРТ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ-

Газрын тосны хөгжлийн шийдэл ТББ-ын тэргүүн Ё.Бямбадорж:

-Газрын тосны салбарт Монголчуудын нөлөөлөл асар бага байна. Үүн дээр холбогдох байгууллагуудтай хамтарч багагүй судалгаа хийж байна. Энэ салбарт монгол компаниудын хийдэг ажил нь ч бага. Дотоодын тээвэр, бусад жижиг ажлыг хийдэгээс гадаад тээвэр, цооног, өрөмдлөг зэрэг нарийн мэргэжлийн ажлуудад гар бие оролцож чаддаггүй. Энэ чиглэлийн боловсон хүчин байна уу гэвэл байна. Гэвч зөвхөн онолын түвшинд бэлтгэгдэж, практик дээр бэлтгэгдэж чадахгүй байгааг онцлох нь зүйтэй байх. Мөн олборлолтын үйл ажиллагаа хийж байгаа команиуд жил бүр Монгол Улсын Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ шинэчлэн байгуулдаг. Ер нь 2005 онд “Петрочайна Дачин Тамсаг” компани үйл ажиллагаа явуулж эхлэхэд манай улсын газрын тосны салбарт мэргэжлийн боловсон хүчин, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани цөөхөн байсан. Гэвч өнөөдрийн нөхцөл байдал өөр болсныг бодлогын түвшинд төр засгаас анхаарахгүй байна. Үе шаттайгаар монголчуудын оролцоог эл салбарт жил бүр нэмэгдүүлэх хэрэгтэй. Цаашлаад, Монголчууд олборлолт, хайгуулын бүх ажлыг гардаж хийдэг болох шаардлагатай байна гэв.


Сэтгэгдэл

Зочин [202.131.225.197] 2019-02-17 07:12:30

?

Зочин [202.55.191.130] 2019-02-17 07:12:11

yaj ih baihiin?

Зочин [112.72.11.121] 2019-02-16 04:35:30

Дачинтай байгуулсан гэрээ бол монголын эрдэс баялагийн салбарт хамгийн үр ѳгѳѳжтэй гэрээ болсон. Нэг ч тѳгрѳг гаргахгүй байж байгаад бид орлогын 24 хувийг авч байгаа нь бараг Оюутолгой, Эрдэнэтээс ч ход илүү ашигтай гэж хэлж болох юм. Бид энэ салбарт Хятадаас биш Оросоос илүү хамааралтай. Тиймээс бид Хятадтай харилцаагаа ѳргѳжүүлж экспортын тосныхоо зохих хувьд шатахуун импортлох маягаар зах зээлээ олон эх үүсвэртэй болгох хэрэгтэй байна.

Зочин [103.26.193.100] 2019-02-15 18:05:06

Bymbadorj DURAKAA tegeed nuluuluu teleh uu mongolchuud ...tsetserlegiin huuhed tsetserlegtee yvaarai

Зочин [122.201.31.139] 2019-02-15 14:17:16

Нефть импортлогчдын бодлогоор тийм байдаг байхгүй юү!

мон [64.119.23.122] 2019-02-15 14:12:20

Монголчууд ганц өрөм тавиад эрсдэлээ даахгүй чацга царайлаад алга болж өгнө. Гадныхнаар өрөмдүүлээд бүтэгдхүүнээ хуваана гээд харин ногдох хэсэгээ яаж сайн чанга атгахаа бодох хэрэгтэй


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.