Сүхбаатарын талбайд Монгол “ЭЗЭМШИГЧ”-ийн халхавчаар гадаадууд барилга барих уу  

П.Урнаа / Нийгэм

“Манайхнаас өөр төв талбайгаа гадныханд алдчихсан орон хаана ч байхгүй” нэртэй мэдээ зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нийтлэгдэж эхлээд байна. Тодруулбал, төв талбайн урд хэсэг болох ногоон байгууламжийн газрыг гадаадын компани эзэмших болсон гэж буй. Энэ тухай Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга болохоосоо өмнө, Төрийн ордноос урагш Сүхбаатар дүүргийн VI дугаар хорооны нутаг дэвсгэр Сүхбаатарын талбайн урд хэсгийн ногоон байгууламжийг сүйтгэн шинээр гадны хөрөнгө оруулалтаар барилга, байшин барих нууц зураг төсөл нь бэлэн болсон талаар сэтгүүлчдэд сануулж, “Эрдэнэтийн 49 хувийг авсан МАНАН бүлэглэл газар олгох тохироог хийсэн. Сүхбаатарын талбайгаас урагш хэсэгт хийх барилгын ажлын төлөвлөгөө мэдээлэл бидэнд ирсэн” хэмээсэн юм.

Үүнийг Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй гишүүд мэдээллэж байгаа “ШИНЭ” мэдээлэл биш юм. Тус сэдэв аль 14 жилийн өмнөөс яригдаж эхэлсэн бөгөөд эзэмшигч нь “Ю Би констракшн” ХХК болохыг монголчууд мэдээд арваад жилийн нүүрийг үзэж байна. Харин “гадаадын компани эзэмших болсон, барилга барих зураг төсөл бэлэн болсон” гэх мэдээлэл шинээр анхаарал татаж буй юм.

image

-Ц.ШИЖИР: СҮХБААТАРЫН ТАЛБАЙН УРД ХЭСГИЙН ГАЗРЫН ЭЗЭМШИГЧ НЬ МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙН ЭТГЭЭД-

Тус мэдээллийн дагуу бид холбогдох албаныхнаас албан ёсны мэдээлэл, тайлбар авахыг зорилоо. Энэ дагуу Нийслэлийн газрын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Шижирээс тодрууллаа.

-Монгол Улсын төв талбай буюу онцгой объект бүхий газрыг эзэмших, ашиглах эрхийг хувь хүн, хувь байгууллагад олгох хуулийн үндэслэл бий юу?

-Газрын тухай хуулиар газрыг тодорхой хугацаанд тодорхой нөхцөл зориулалт, болзолтойгоор эзэмшүүлж, ашиглуулж болно хэмээсэн байдаг. Эзэмших эрхийг Монгол Улсын хуулын этгээд, ашиглах эрхийг гадаад улсын хуулийн авч болдог. Эзэмшүүлэх эрхийг 15-60 жилийн хугацаатайгаар олгодог. Ингэхдээ, эзэмшүүлэх, ашиглах эрхийг олгохдоо дуудлага худалдаа юм уу төсөл сонгон шалгаруулах замаар шийдвэрлэдэг. Энэхүү хууль 2002 онд батлагдаж, улмаар 2003 оны нэгдүгээр сарын 01-нээс мөрдөгдөж эхэлсэн.

-Төв талбай хувийн хэрхэн хувийн компанийн өмч болсон юм бэ?

-2006 онд тухайн үеийн Нийслэлийн засаг даргын 52 дугаартай захирамжаар Сүхбаатарын талбайн урд талын хэсгийг газар доорх байгууламж барих, усан оргилуур бүхий цогцолборын зориулалттайгаар төсөл сонгон шалгаруулах замаар эзэмшүүлэх тухай шийдвэр гарч байсан байдаг юм билээ. Төсөл сонгон шалгаруулалт тухайн ондоо хийгдэж “Ю Би констракшн” ХХК гэх компанид 2006 оноос эхлэн 15 жилийн хугацаатайгаар тухайн газрын эзэмших эрх олгосон байдаг.

-Одоо эзэмшигч нь гадаадын компани болчихсон, барилга барих зураг төсөл бэлэн болчихсон байгаа гэх мэдээлэл бий. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Тус газар эзэмших эрхийн дагуу олгогдсон байна. Тэгэхээр миний түрүүн хэлсэнчлэн эзэмших эрх нь Монгол Улсын иргэнд олгогддог зүйл. Цаана нь гадаадын компани байгаа эсэх талаар тодорхой мэдээлэл алга.

image

-СҮХБААТАРЫН ТАЛБАЙ 2006 ОНД “Ю БИ КОНСТРАКШН” КОМПАНИД ХУВЬЧИЛАГДАЖ, ХЯТАДААС СОЛОНГОСЧУУД ХУДАЛДАН АВЧЭЭ-

Одоогоос 13 жилийн өмнө буюу 2006 онд НИТХ-ын дарга асан Н.Болормаа 26 дугаар тогтоол гаргажээ. Тус тогтоолдоо, "Сүхбаатар дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэр Сүхбаатарын талбайн урд талд орчин үеийн шинэ технологи бүхий усан оргилуур, газар доорхи үйлчилгээний барилгын зориулалттай 2,5 га гэж нэмэлт өөрчлөлт оруулсугай" гэж заажээ. Тус даргын тогтоол гаргасан өдрийн маргааш нь Нийслэлийн Засаг дарга асан Ц. Батбаярын захирамж гарч, "Сүхбаатар дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэр дэхь Сүхбаатарын талбайн урд талд орчин үеийн шинэлэг усан оргилуур, газар доорх үйлчилгээний зориулалттай 2,5 га газрыг эзэмшүүлэх эрхийн төсөлд сонгон шалгаруулалтыг явуулсугай" гэсэн захирамж гарчээ. Ийнхүү уг сонгон шалгаруулалтад "Ю Би констракшн" гэдэг компани шалгарч, тус компанийн захирал Ч.Орхон гэгч Нийслэлийн газрын албатай гэрээ байгуулсан байдаг. Энэ цагаас хойш Сүхбаатарын талбайн урд хэсэг /одоо автомашины төлбөртэй зогсоол болсон/ хувийн хэвшилд очсон түүхтэй.

Тухайн үед Сүхбаатарын талбайн урд хэсэг хятадуудын мэдэлд очсон уу? хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шуугиж байв. БНХАУ-ын “Ю Би Констракшн” ХХК уг газраа банкинд барьцаанд тавиад орхисон байсныг Солонгосын нэр бүхий компани барьцаатай нь хамт худалдаж аваад 2015 онд барилга барина хэмээн маргаан дэгдээж улмаар солонгосчууд “бидний авсан газрыг чөлөөлж өгөхгүй бол Олон улсын шүүхэд хандана” хэмээн маргаан үүсгэсэн асуудал бий. Талбайг Худалдаа хөгжлийн банк, Голомт банкны зээлийн барьцаанд тавьсан тухай мэдээллүүд хөвөрсөн. Мөн автозогсоол баригдахаас өмнө Улаанбаатар банкны эзэмшилд байгаа гэсэн мэдээлэл ч байсан.

"Ю Би констракшн" ХХК–г анх Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2005 оны долдугаар сарын 20-ны өдөр “ашгийн төлөө байгууллага” бөгөөд үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигчээр Чанцал овогтой Орхон гэх Монгол Улсын иргэний нэр дээр бүртгүүлж байжээ. Барилгын засал чимэглэлийн үйл ажиллагаа явуулах чиглэлтэйгээр бүртгүүлсэн байдаг аж.

Хотын дарга байхдаа Сүхбаатарын талбайн урд хэсгийг Хятадуудад зарсан тухай сэтгүүлчдийн асуултад 2012 онд УИХ-ын гишүүн Ц.Батбаяр хариулахдаа, “2006 онд Сүхбаатарын талбайн өмнө газар доогуур худалдаа үйлчилгээний төв, авто зогсоол зэрэг иж бүрэн тохижилттой талбай хийх зураг төсөл нь хийгдсэн. Тэр төслийг сонгон шалгаруулах журмаар хийснээс биш Хятадын ямар нэг компани, хэн нэгэнд өгөөгүй. Би юу гэж Сүхбаатарын талбайг аль нэг хувийн компанид худалдах вэ дээ” гэж байжээ.

-2011 оны аравдугаар сарын 21-ний өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар гишүүн Ж.Энхбаяр Сүхбаатарын талбайн урд хэсгийг зарсан нь үнэн эсэхийг лавласан утга агуулга бүхий асуултыг асууж байв. Тухайн үеийн БХБЯ-ны дэд сайдаар ажиллаж байсан Х.Баттулга “Сүхбаатарын талбайг зарсан асуудлыг мэдэхгүй. Тэр яаманд хамаагүй, Нийслэлийнхэн л нийслэлийнхээ газрыг зарсан байх” хэмээх хариултыг өгч байжээ.


-2016 онд Хууль зүйн сайд Ц.Нямдорж байнгын хорооны хуралдааны үеэр мөн Сүхбаатарын талбайн асуудлыг хөндөн ярьж, олон нийтэд зарлаж байжээ.


-Үүнээс жилийн дараа буюу 2017 онд “Д.Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2,5 га талбайг Нийслэлийн Засаг дарга Су.Батболдын захирамжаар засаж, 200 машины зогсоолыг ашиглалтад оруулан тууз хайчилсан. Улмаар 800 автомашины гурван давхар зогсоол барьж өгнө гэж хулхидаад "Энэ зогсоол иргэдэд үнэ төлбөргүй" хэмээн ярьж зогссон ч эл зогсоол нь тун удалгүй төлбөртэй болж өөрийн гэсэн тарифыг тогтоосон.

Өнөөдрийн байдлаар “Ю Би констракшн” ХХК–ийн зогсоолд суудлын машинаа 30 минут байрлуулбал 500 төгрөг, автобус 2000 төгрөг, нэг өдөр хонуулбал, 30 мянган төгрөгийн тарифтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Одоо бол газар эзэмших эрхийг цуцлах эрх нь Нийслэлийн засаг даргын мэдлийн асуудал. Хэрвээ Нийслэлийн засаг дарга хэнбэгуай ч бай шийдвэр гаргавал цуцлах боломжтой байдаг аж.

image

-СҮХБААТАРЫН ТАЛБАЙН МОНГОЛ ЭЗЭМШИГЧ ГАДААД УЛСЫН ИРГЭН ГАЗРАА ШИЛЖҮҮЛСЭН БОЛ ХУУЛЬ ЗӨРЧИЖ БУЙ ХЭРЭГ-

Талбайн урд талын наад эзэн Ч.Орхон захиралтай “Ю Би Констракшн” гэх боловч цаад эзэд нь Хятад, Солонгос Улсын иргэд байгаа талаар яригдаж байгаа. Хэрэв тийм бол Монгол Улсын газрын тухай хуулийг зөрчиж байгаа хэрэг бөгөөд тийм хуулийн үндэслэл байхгүйг доорх заалтаас харж болохоор байна.

-38.1.Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана.

Мөн 2006 онд 15 жилийн хугацаатайгаар авсан газар эзэмших эрхийн хугацаа 2021 онд буюу хоёр жилийн дараа дуусгавар болох аж. Дуусгавар болсон тохиолдолд доорх хуулийн заалтаар шууд хураагдах юм.

41.1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрх дуусгавар болоход хууль болон газар эзэмших гэрээнд өөрөөр заагаагүй бол 90 хоногийн дотор уг газрыг чөлөөлж аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын мэдэлд шилжүүлнэ.

image


Сэтгэгдэл

Зочин [202.55.191.194] 2019-02-18 05:32:43

Тэр муу Батбаяр гэж мандарин царайлсан хулгайч, чимээгүй царайлчихаад овоо хулгай юмаа. Нөгөө гөзөр луу нь буцаагаад явуулвал таарна.

Зочин [66.181.169.110] 2019-02-18 01:06:34

Хятадын 1 бизнесмен 2000-аад онд Улёынхаа төв хэсэгт ойролцоо байдаг өөрийн эзэшлийн барилгаа Английн нэг компанид зарсанаасаа болж цаазлуулж бүх хөрөнгөө хураалгулж байсан гэсэн. Хураагдсан хөрөнгөөөс нь Английн компанид нөхөн төлбөр өгч барилга, газрыг нь Улсын мэдэлд авсан гэсэн. Энэ муусанй луйварчидыг бүгдийг нь цаазлах юмсан.

Zochin [103.229.123.35] 2019-02-17 16:20:03

Tgd ter erhiig n tsutslaad boloo bishu?

Zochi [182.160.33.156] 2019-02-17 11:58:02

Orkhon bol hyatad aavtai hyatadiin erliiz eejtei mongol ulsiin irgen. Eejeeree ovoglodog.

Zochin [139.5.216.243] 2019-02-17 07:48:36

Umchilj avaagui ezemshigcheer bga bolhoor uls butsaaj avch tsutslah 100 huviin erhtei. Butsaaj avah heregtei!

zochin [202.21.124.19] 2019-02-17 05:37:03

gazraa zoriulaltiin daguu ashiglaagui 2 jil bolson bol tsutslah erh n zasag dargad huuliar olgogdson, ene zaaltaar tsutslaad turd butsaan avah heregtei

Zochin [64.119.20.131] 2019-02-17 06:03:03

2jil hamaaguie heden jil sungasan ter hugatsaagaaraa

Зочин [64.119.22.232] 2019-02-17 04:55:07

тэнд юм барих юм бол очоод нураагаад хаяна даа

Ok [64.119.23.212] 2019-02-17 05:21:33

Ingej gazar olgoson humuust ni hariutslaga tootsohgyi blohoor iimerhuu hereg heden ueree duusahgui, bidnii ur huuhd gishgeh gazargui bloh l um bna daa. Shuud naad humuustee Buh nas uguuchee, Hamgiin teneg ni ingej hariutslaaga aldsan humuus ni Zugeer yvaad bgaa bhgui uu daa.

Нийслэлчүүд [43.242.243.70] 2019-02-17 04:51:34

Чадахгүй, өлөн ховдог амьтан тавихаар ийм л үр дагавартай. ингээд хотын дарга нэртэй улаан хацарт өөрөө нийслэлийнхээ төв талбайг шааж байдаг мөн ч бүтэхгүй гараа. Тэнэг ч гэсэн эрх биш өөрийнхөө нэр дээр авч болохгүй гээд дүүгийнхээ хүүхдийн нэр дээр авсан нь дорхноо баригдав аа зайлуул. Энэ амьтныг чинь яах вэ таминь ээ!!! Чадахгүй амьтан тавихаар өөрт нь лайтай юм даа. Муу эрд халдага дараа гэж! Энэ бас хотын дарга байхдаа хийсэн бас нэг луйвраасаа болоод элдэв юманд орооцолдоод байсан байх шүү! Хотын фракц гэж энэ луйварчдын шавхруу барагдахгүй юм даа!

зочин [202.55.188.46] 2019-02-17 03:46:05

Талбайн хажуу талын Хүмүүнлэгийн их сургууль нөгөө алдарт Увс хулгайч Дорлигжавынх гээ биз дээ, маш өндөр, том барилгатаи.???????????????????????????????????

Зочин [103.26.193.58] 2019-02-17 11:18:00

Zochid buudal ni heniih ve?

pkxny [64.119.27.35] 2019-02-17 05:11:24

за битгий худлаа тэнэгт. Тэнд чинь Чулуундоржийн сургууль байгаа юм

зочин [202.21.106.136] 2019-02-17 03:09:25

Чанцал овогтой ОРХОН гэдэг ГАЗРЫН эзэмшигч нь Улаан хацарт Ц.БАТБАЯРЫН төрсөн эмэгтэй дүүгийн хүүхэд.Ц.Чанцал нь сувилал ажиллуулдаг.

Зочин [174.102.210.34] 2019-02-17 14:03:00

Alna daa muusain luivarchidiig

Зочин [182.160.33.156] 2019-02-17 11:54:32

Hudal yariad l hyatad aavtai hyatadiin erliiz eejtei mongol ulsiin irgen

Зочин [221.182.203.82] 2019-02-17 03:07:27

Шинээр томилогдох засаг дарга цуцлаж болох асуудал байна, зориулалтын дагуу ашиглаагүй бол ямар ч маргаангүй цуцлаж болно. Анх үлгэр ярьж байгаад төсөлд шалгарсан компани цааш нь зарсан бол тэр компанийн асуудал шдээ. Ямар ч байсан эзэмшигч солигдоогүй юм байна.

зочин [202.9.43.49] 2019-02-17 03:07:02

гадаадын компани газар худалдаж аваа л биз.

Зочин [139.5.218.188] 2019-02-17 02:18:47

Одоо энэ асуудал Оюунэрдэнэд сонирхолтой бишээ. Өөрснөал учираа ол. Газрын эзэн нэгээр нэмэгдэнэ шүү.

s.d [103.111.68.50] 2019-02-17 01:46:53

1 sard say $ gesen chini yu gesen ug ve.arai denduu doromjilson luivaruu!ard tumen teneg bish!TEGEED gaduur baigaad bdag,horongii n huraagaad orond n suutgaachee.yugaan huleesen malnuud ve.

Зочин [103.212.118.178] 2019-02-17 01:39:25

Zaraa l biz. Mongold um buhniig zarj bolno. Doromj bish. Bid l iim bolgoson. hohi n.

Зочин [202.9.43.49] 2019-02-17 03:05:57

яг үнэн

ЗОЧИН [66.181.181.188] 2019-02-17 01:22:18

ТАЛБАЙН УРД ХЭСЭГТ ХОТ ХӨРӨНГӨӨРӨӨ ТОХИЖУУЛЖ МАШИНЫ ЗОГСООЛ ХИЙЛЭЭ,ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЙЛЧЛЭНЭ ГЭЭД СҮРТЭЙ ЭХЭЛЖ ЗОГСООЛ ХИЙСЭН,ГЭТЭЛ ХУВИЙН КОМПАХНИЙХ БОЛЖ ТААРСАН,ЗӨВХӨН ҮҮНИЙ ТӨЛӨӨ АВИЛГА АВСАН МЭР БАТБОДЫГ ОГЦРУУЛАХ БҮРЭН ҮНДЭСТЭЙ БАЙСАН,ОДОО ЭНЭ КОМПАНИЙГ ЗОГООЛООС ХӨӨЖ ЯВУУЛЖ ХОТ ЗОГСООЛОО АВЧ ҮНЭГҮЙ ҮЙЛЧИЛ,ЭСВЭЛ НИЙТЭД НЬ ГАНТИГ ЧУЛУУГААР ӨРЖ ТАЛБАЙН ҮРГЭЛЖЛЭЛ БОЛГО, ХЭРЭВ УРД ЦЭЦЭРЛЭГИЙГ НЬ ХЭН НЭГ ДОТООД ГАДААДЫН ЭТГЭЭДҮҮД УХАЖ БАРИЛГА БАЬЖ ЭХЭЛБЭЛ ТЭДНУУСЫГ ЭНЭ ГАЗРЫГ ӨГСӨН ХОТЫН ДАРГАТАЙ НЬ ХАМТ ГАЗАР ДЭЭР НЬ ӨЧИГГҮЙ БУУДАЖ УСТГАН ГАЗРАА ХАМГААЛ,ӨӨР ЭНЭ ГАЗРЫН НАЙМААЧИД,АВИЛГАЧИДТАЙ ЯРИХ ЮМ ОГТ ҮГҮЙ.,

Зочин [202.9.42.47] 2019-02-17 02:40:22

ЗӨВ. ГАЗАР ЭЗЭМШИХ ЗӨВШӨӨРӨЛ АВАХДАА ГАЗАР ДООРХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙНЭ ГЭСЭН БАЙНА. ҮҮНИЙГЭЭ ЗӨРЧСӨН БАЙХАД ХУРААЖ АВАХ ЭРХ НЬ ХОТЫН ДАРГАД БАЙГАА Л ЮМ БАЙНА. САЯНЫ ХОТЫН ДАРГАД НЭР ДЭВШСЭН НӨХӨР ҮҮНИЙГ ХИЙХГҮЙ БАЙХ БАЙСАН НЬ ТОДОРХОЙ. ХҮРЭЛСҮХИЙН ӨӨДӨӨС БОСЧ БАЙГАА БҮХЭН ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ХАМГААЛАГЧИД Л БАЙГАА МЭДЭЭЖ

Зочин [66.181.178.24] 2019-02-16 16:21:59

Талбайд чулуу дэвсэж тохижуулах үеэр урд хэсгийг нь авч үлдсэн бөгөөд тэхэд тэр хэсгийг зарсан гэдэг яриа гарч байсан шүү дээ. Тэр үеийн хотын дарга хэн байсан бэ? Тааж олоорой...

Руугаа [202.126.89.9] 2019-02-16 15:13:41

Цэцэрлэгийн хүүхэдч андахгүй хэлнэ цаанаа миеэ мэлгэр махан толгой хурлийз гээд

zochin [150.129.140.27] 2019-02-16 14:57:15

shud tur, olgoson garig shoron

зочин [202.126.89.169] 2019-02-16 14:53:38

авилгын шинжтэй , эхнээс нь шалгаж хурдан мэдээлэх хэрэгтэй.

Зочин [103.10.23.215] 2019-02-16 14:24:28

2021 оноос өмнө Монгол улсын төрийн ордныг урдаас нь халхалсан, Сүхбаатарын талбайг сүүдрээрээ хаасан 30 40 давхар оффисын барилга баригдах вий дээ

Зочин [64.119.20.222] 2019-02-16 13:41:41

Элбэгдоржийн Монголыг алначуудын бүлгээс Баттулгын Монгол ялначууд газраа авах хэрэгтэй

Зочин [139.5.217.174] 2019-02-16 13:32:36

Улаан хацарт новш

Зочин [64.119.20.222] 2019-02-16 13:18:21

Наад зөвшөөрлөө цуцлаачээ . Энэ зөвшөөрлийг өгсөн хүн , авсан хүн хоёрыг шалгаачээ . Ийм улайн цайм хулгай байхад бүгдээрээ хараад л тэнэгтээд сууцгаагаад байхуу

Зочин [66.181.160.89] 2019-02-16 12:05:45

Ulaan hatsart Batbayriig Mie bagahangaigaas avchirch hotiin darga bolgoson bogs doloogch ni Mieiin zaavaraar l ajillaj baisan .

zochin [59.153.114.115] 2019-02-16 11:34:38

enhbold hulgaichiig tsaazal

Зочин [150.129.141.81] 2019-02-16 10:28:43

Үгүй мөн гайхалтайяа уг удмаараа бүүр монгол хүн би улаанбаатар хотын ойрхон зуслан гарчих санаатай алга дарам газар олж чадахгүй байхад хэн нэгэн этгээд сүхбаатарын талбайн урд саадыг тэр чигт нь авчих юм даа яая даа байз яаж аваад байдаш юм бол доо

Зочин [122.201.24.99] 2019-02-16 12:50:02

толгойгоо сайн ажиллуулмаар юм байна даа

Зочин [66.181.160.99] 2019-02-16 10:05:16

Талбайн зүүн талын 5000 м2 талбайг 23 тэрбумаар зарсан. Энэ жишгээо бол 115 тэрбумын үнэтэй энэ газар том гарынх байж таараа. Бадамжунайхан мэдэх байхаа. Хуулийн сайд нэг yм хэлэх биз.

Зочин [202.9.43.3] 2019-02-16 09:36:02

2алхам урагшилж 1 алхам хоишилсон энэ муухаи ниигэмээсээ салах л болж таарлаа ..эзэн ард түмэн тэрнээс тэр орхон биш..барих гээл ордын бол шатаагаад өгөх хэрэгтэи болрмоо батбаяр 2 амьд юм бдиим бга биздээ алдаагаа засахгүи бол ял өгөх л бхдаа

Иргэн [202.9.42.205] 2019-02-16 07:54:57

Энэ дэлхийд бид түр зуур л амьдрана.сайн бол 80 90,хүрэх саар бол хэд ийг би мэдэхгүй .биднийг бүтээгч байгаа.энэ газар шороог зарах хүнд өгөхийг бид ч өөрийн болгоогүй бол эрх мэдэл биднийх биш Бүгд Бурханийх.та нар дур зоргоороосашилсан ч газариыг бүтээсэнтэр юмаа мэдээд та нарийг сэгсэрэх бийдээ.дээр суудалд очоод их юм хийх юмаа.Тэнгэрийх гиэчихээд тэнгэрээ айхгүй байгаам уу.та юу буруу хийнэ тэр чинь хариулагдах болно.Бурхан биднийг энэ сайхан уудам тэрлэг шиг цэлгэр нүтагийг өгсөн.бид сайхан юм ирээдүйд үлдээж чадах уу???????!!!!!болиоч луйварчидааа!!!!!!!!!!"

Шударга ёсыг тогтоо [122.201.21.73] 2019-02-16 07:08:02

Миeэгийн бүлэглэлийнхний луйвар хулгайнуудын нэг. Өөр нэр байвч сайн маажаад өгөхөөр цаана нь Энхболд л гарч ирнэ шүүдээ. Бүтэн мафийн сүлжээ. Сүхийн талбайгаа хятадуудад зарчихдаг л намын дарга юмдаа. Тэр Орхон бол гар хөлийн нөхөр хувиа аваад дуугай аога болох үүрэгтэй. Орхоныг нь олж байцаавал ч юм юм л хэлэх биз. Гэхдээ одоо монголд байхгүй биздээ

м [202.21.115.62] 2019-02-16 07:01:44

Манай Молнголын эрх мэдэлтэнүүд чинь ямар гээчийн булай амьтас вэ, Монголын ирээдүй та бүхнийг 9 үеэр чинь хараах болно до

зочин [64.119.19.71] 2019-02-16 06:38:11

Нөгөө алдарт Ми.Энхболдын гай үргэлжилж байна. Улаан хацарт Батбаярыг зориуд авчирч өөрийнхөө булхиаг нуусан. Болохоо байхаараа хурал шийдсэн гээд хөөн хэлэлцэх хугацаа дуусгадаг аргатай. Дандаа өөрийн намынханаа дарамталж олонхиор шийдвэрлүүлдэг газарын наймаа юм даа.

Зочин [150.129.140.254] 2019-02-16 06:25:51

Төрийн ордноо тойрсон талбайгаа зарвал илүү үнэ хүрдэг учир унацыг нь бодож л зарж хага шааж байснаас улс орноо юу гэж бодохов дээ, луйварчид! Хотын фракц гэж энэ л юм даа!! Мөн чанар нь.

Үнээ гайхамшигтай [66.181.161.34] 2019-02-16 05:31:47

Wow гайхалтай агуу юмаа

Зочин [66.181.188.211] 2019-02-16 05:57:42

Manaikhniig medseer baij ene gazriig avdag Gadaad gej bkhgyi ee? Khudalda Khogjliin Banknii luivarchid l gadadiin ner barij baishingaa barikh gej bgaan! Chingis khaan mini ergen irj Ene TDB iin khulgaich nariig bairand ni taviad ogoosei!

od jargaliin luuhaan naiz [185.39.141.188] 2019-02-16 05:46:17

jagsah talbaigvi bolgood aviii . talbain urd taliig barilgaar bvsleed avsan baihad 2 taliig ni tsagdaagaar haagaad baij bolnoo doo yu yaasan ger bariulah . barisan baishingaasaa shvrshine shde guilagchinguudiig... gej huutuldjee

Зочин [202.126.89.188] 2019-02-16 05:20:34

Ганц талбайнхаа газрыг гадныханд алдчихсан юмаа шуналтууд аа гэж ...

цэцэг [66.181.189.213] 2019-02-16 04:36:02

манайх шиг төрийн ордноо тойруулаад өндөр барилга барьсан улс ховор бараг байхгүй. төрийн ордныг онцгой обьект гэж үзээд хааш хаашаа 1-2 км зайнд ордоноос өндөр барилга бариулдаггүй юм билээ гэтэл манайх эсэргээр нь байдаг .америк солонгос япон гээд маш олон орон төрийн ордоны ойр байшин барилга бариагүй маш сайхан тохижилт хийгдсэн байдаг юм билээ .манайх машины зогсоол болгочихсон царай муутай халтар хултар цэцэрлэг гэх юм байдаг .эрх мэдэлтнүүд гадны төрийн ордны тохижилт ямар байгааг яагаад тэгж тохижуулсны учирыг очоод судалаад асуу. өөрсдийнх нь ухаан хүрэхгүй байгаа бол .

Зочин [112.72.11.121] 2019-02-16 04:27:25

Хужаа л гээд байдаг хэдхэн тѳгрѳгѳнд худалдагддаг авилгач түшээдээ яах вэ? Нордовын Болормаа, Батбаяр нар тэгээд ариун явдалтнууд уу?

Схд 13 р хорооны иргэд [66.181.191.216] 2019-02-17 15:05:53

Болормаагиин газрын наимаа ямар олон юм бэ.1.р хороололын13 р хороонд эмнэлэг цэцэрлэгиин газраас тасдаад хашаа хатгаад ухаж орхиод барилга ч барьдаггүи 2 газар баих юм улс өмчлөлдөө авч сургууль буюу эмнэлэг цэцэрлэг бариач

Зочин [202.179.26.161] 2019-02-16 03:46:20

Сайн хужаадаа авч огох лэж байгаа юм монгол ялначууд миеэгийн хужаа бол муу хужаа женкогийн хужаа бол сайн хужаа шанхай бол сайхан хужаа байгууллага

Зочин [64.119.22.232] 2019-02-16 03:35:14

Миеэгийн гөлөөнзийг өмөөрөөд өрөвдөөд байдаг пялдаганууд харав уу ийм л байна даа.мэгж шиг хүүхэн дуучин нара тэргүүтэй одноо бооёо амраа мэтийн пялдагууд та нар ямар хүний талд орж ард түмнийхээ эсрэг зогсоод байдгаа харцгаа.энэ бол нэг л муу үйл нь энэ

Зочин [66.181.187.57] 2019-02-16 03:32:00

миеэтой бүх юм холбоотой хөрөнгийг нь хурааж Чаушески болго

зочин [64.119.27.35] 2019-02-17 05:14:29

тэнэгт муу гахай минь

зочин [64.119.18.237] 2019-02-16 03:29:50

газраа 2 жил ашиглахгүй бол хураадаг хуультай .юунд яах аргаа алдсан мэт худал рекламдаад бна. хүчтэй тулд хураалаа гэх гээ юу оюунэрдэнээ ичээ. хуулийн боловсролоо ер нь нэмээ. гэнэт хуулийн диплом гаргаад ирвээ

Зочин [202.126.89.164] 2019-02-16 03:23:32

Мэлгэр буюу хотын гэх луйварчин фракцынханы хийж байсан луйврын нэг. Мэлгэр ер нь өөрөөсөө илүү эрдэм чадалтай зүрх зоригтой шударга хүн ажилд тавьж байгаагүй. Өөрийн бөгсийг долоогч гарын доорхи долдой нарыг тавьдаг. Хорооны дарга Улаан хацартыг хотын даргаар тавьж байгаад хотын даргын эрх мэдлийг өөр дээрээ байлгасны үр дагавар. Хууль зүйн сайдаар хаа-н механик хүн тавина. Тэр байтлаа улсын ерөнхий сайдаар худалдааны техникум төгссөн ж. Эрдэнэбат гэгчийг тавьж байгаад Эрдэнэтээс эхлээд лицензи зэрэг бүх луйвраа хийсэн.

зочин [64.119.27.35] 2019-02-17 05:16:07

ха ха чадаж байгаа юманд арга байхгүй. чадахгүй байж битгий худлаа атаархаж гонгино. чадаагүй бол чиний хохь

Зочин [203.91.115.46] 2019-02-16 03:03:31

ym barih l ym bol hotiin irged ochoood nuraachihnaaaaaa

lol [122.201.21.102] 2019-02-16 02:42:11

nogoo neg erdenet hotol tsementiig avsan hudaldaa hogjliin arhag hulgaich nar chine ene gazriig avaad udaj bnashdee anh hudaldaa hogjil ene pasadand zasvar hiilgeed toirood baahan TDB gesen hayagaa haduulaad l bsn tegeed zagvariin heden bair bailgaj nudend dasgaj bgaad odoo zogsool bolgoson odoo barilgaa barina


60 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
60 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.