Австралид нүүрлэсэн гамшгийн улмаас Монголын нүүрсний үнэ өсөх магадлал өндөр байна гэв

Д.Тулга / Эдийн засаг

Австралид байгалийн гамшиг ар араасаа тохиосон өдрүүд үргэлжилж байна. Өнгөрсөн долоо хоногт Квинсленд мужид үер болж, Сидней усанд автаж, Тасманид гал түймэр гарсан бол Викторияг утаа, элсэн шуурга бүрхээд байв.

Харин одоо Шинэ Өмнөд Уэльсийн зүүнд хойд нутгуудад гал түймэр үргэлжилж, Сидней, Канберруг тоос тортог дарсан бол Тасманид цас оржээ. Шинэ Өмнөд Уэльсд гарсан галын улмаас Тинг, Табула зэрэг суурин газруудын барилга байшин устсан байна.

Өнгөрсөн долоо хоногт эхлэсэн үерийн улмаас Австралийн Флиндерс голын өргөн 60 км болтлоо нэмэгдсэн гэнэ.

Ар араасаа үргэлжлэх байгалийн гамшгийн улмаас Австралийн эдийн засагт ихээхэн хохирол учирж байна. Тухайлбал, үерийн улмаас 500 мянга орчим тооны үхэр хорогдсон нь тэрбум гаруй долларын хохирол махны үйлдвэрлэлд учруулсан гэж Австралийн хэвлэлүүд мэдээлжээ. Мөн үерийн улмаас олон зуун хүнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд олон мянган байшин усанд автаж, хүмүүс гудмаар завиар сэлэх болсон байна.

Өнгөрсөн долоо хоногоос эхлэлтэй үер Австралийн эдийн засгийн гол секторуудын нэг болсон уул уурхайн салбарт ч ихээхэн хохирол авчрах бололтой.

Учир нь Квинсленд муж нь улсынхаа уул уурхайн салбараас олох орлогын ихээхэн хувийг бүрдүүлдэг бөгөөд нүүрсний олборлолт, экспортоороо дэлхийд дээгүүрт бичигддэг юм. Австрали улс нүүрсний нөөц болон олборлолтынхоо хэмжээгээр дэлхийд дөрөвт бичигддэг. Мөн нүүрсний нөөцөөрөө тэргүүлдэг Хятад улсын нүүрсний салбарын гол түншлэгчдийн нэг юм.

Харин энэ жилийн үерийн улмаас нүүрсний салбарын үйл ажиллагаа нь нэг хэсэгтээ л зогсонги байдалд орж болзошгүй байна. Австралийн энэ алдагдал бусад нүүрс экспортлогч орнууд, тэр дундаа Монголд сайнаар нөлөөлж мэднэ гэж зарим шинжээчид үзжээ. Учир нь долоон жилийн өмнө томоохон үер болоход Австрали улс Хятад руу нүүрс нийлүүлэх боломжгүй болж, үүнийг нь Монгол улс ашиглаж, нийлүүлэлтээ 1.5 дахин өсгөж, ДНБ-ийнхээ хэмжээг ч өсгөж байсан баримт бий.

ЭХ СУРВАЛЖ: BBC.COM, REUTERS, WIKIPEDIA

Б.АНАНД

image

image

image

image


Сэтгэгдэл

Зочин [43.242.243.83] 2019-02-19 12:25:51

Манайхан бас арай л муухай юмаа! хүний зовлонгоор жаргал хийгээд юм болохгүй л дээ!

zochin [202.9.43.57] 2019-02-17 12:27:37

munh tenger bidend tuslaj bna gej shaahviidee

Зочин [103.26.195.218] 2019-02-17 15:48:33

Тусалсанч боломжийг ашиглаж чадахгүй тэнэгүүддээ

зочин [202.9.43.49] 2019-02-17 06:10:49

Австралид гамшиг боллоо. манай нүүрсний үнэ өсөхөөр боллоо гэсэн хачин муухай үгээ больж үз.

Зочин [139.5.218.188] 2019-02-17 02:14:59

Ананд чиний үйлс чинь бүтэхгүйээ. Хүний зовлонд битгий дурлаж бай хохчинь болнодоо.

HM [94.197.120.171] 2019-02-16 20:49:17

Баян улс энэ байтугай гамшгийн хохирлийг тоохгүй биз. Манай улс харин өөрийнхөө хэмжээнд таарсан тусламжын гараа сунгавал таарна. Мэдэж аваг.

нямган [24.4.189.108] 2019-02-16 18:37:05

хуний зовлонгоор жаргал буу хийгтун. зуднаар нохой таргалдаг зовлонгоор ноед таргалдаг гэдгийм

zochin [103.229.123.116] 2019-02-16 15:14:52

Австралид үер болоод нүүрсний үнэ нэмэгдэнэ гэх шиг хачин мэдээлэл цацахаа болих хэрэгтэйшдээ. Өндөр хөгжилтэй орнууд эрсдэлийг урьдчилж тооцоолж бүх зүйлийг хийдэг. Тэнд үер болсон ч бай үгүй ч бай заавал үер болохоор манай нүүрсний үнэ нэмэгдэж байгаа юм шиг ярихаа болиоч ичмээр хачин юм ярих юмаа

Зочин [122.201.24.99] 2019-02-16 12:48:02

толгойгоо л ажиллуулчих

Wango [66.181.161.90] 2019-02-16 12:00:12

Одоо л бид үнээ нэмэхгүй бол бидний өмнөөс хэн үнэ нэмж өгөх вэ

Зочин [103.10.21.94] 2019-02-16 11:55:40

Тэр нүүрсний үнэ өсөх маниусд пад байхгүй .тэр пяздаанууд нь дээгүүрээ зохицуулаад таарна.

ард [208.98.222.23] 2019-02-16 18:48:25

маш зөв хэллээ

Baagii [66.181.160.48] 2019-02-16 11:41:43

Ene bolomjiig mash sain ashiglah heregtei. Battulga pyazda hutsaad tomor zam bariulaagui bol bid mash ih orlogo oloh baisan daa

tagnuul [64.119.16.94] 2019-02-16 16:03:34

ene nuhuriig jaahan hashraagaach

Зочин [103.10.21.94] 2019-02-16 11:56:00

Хуцаад

max [66.181.161.110] 2019-02-16 10:46:59

nuurs yaah ve neg udur duusna modoo barih tsag udahgui . bolovsrol chuhal shuu manaihaan

Зочин [122.201.24.99] 2019-02-16 12:46:48

ммнн

Зочин [66.181.161.75] 2019-02-16 09:56:33

За.за түр зуурын байгадлийн үзэгдэл.Энэ нэг их ард түмэнд ашиг авч ирэх нь юул бол доо.

Зочин [122.201.24.99] 2019-02-16 06:04:45

МАНАЙХААН ОДОО ДААМ ГАРАХ ЦАГ ИРЛЭЭ.

Зочин [202.9.45.107] 2019-02-16 06:22:46

Байгаль өөрийн драхлаагаа ажиллуулж хүн араатнаас тэр дундаа байгалын алуурчдаас хариугаа авч байгаа энэ. Нүгэл нүдээрээ гардаг гэдэг дээ.

Австрали тив тайван байна. [121.45.222.56] 2019-02-16 05:59:58

Ямар муухай худлаа мэдээлэл вэ. Энүүгээр жоохон үер, багахан шороон шуурга болсны төлөө сайхан бүлтрэх юмаа. Австралид амьдрал хэвийн үргэлжилж байна. Уурхайнууд үерийн хамгаалалт сайтай, хэвийн л ажиллаж байгаа шүү. Хэдэн зхэо урссан гэсэн дэлгүүрээр дүүрэн л мах байна. Үнэ нэмэгдсэн ч юм алга.

Зочин [211.27.254.161] 2019-02-16 05:21:38

BI 14 honog Queensland r yavlaa.Nyyrs olborlolt heviin yrgeljilj bna.Australi yneheer nyyrsnii ded bytetsee sain hugjuulsen bna.Ene tendgyi l 2 km orchim urttai tsahilgaan bolon dizeli galt teregnyyd nyyrs achaad hulhulduj bna

Зочин [112.72.11.121] 2019-02-16 04:21:51

Манайд олон заяагаад байхгүй бурхнаас гар сунгаж буй агшин. Үүнийг л бид ашиглах ёстой. Манай эвэртэн тууртнууд, Ухна Хуцны хүүхдүүд юу бодож байдаг бол? Хамар ихтийн нус их гэж эвэртнүүдэд очих авилгын цар хэмжээ ч ѳсѳх нь дамжиггүй. Тэхээр тал талаас нь элбэж байгаад энэ боломжийг шар тос болгох юмсан даа.

Зочин [64.119.21.60] 2019-02-16 04:09:47

Ухаантайхан хөдөлж үзээрэй таминь ээ

БАТ & БАТ [66.181.160.68] 2019-02-16 03:42:16

УРЬДЫНХ ШИГЭЭ ТАРААГААД ХАЯЧИХГҮЙ ЗѲВ ЗОХИСТОЙ АШИГЛАХ НЬ Л ЧУХАЛ ДАА !!! ХЭРЭВ ИЙМ БОЛОМЖ ГАРВАЛ ЯАХ ЁСТОЙГ ОЛОН НИЙТ ЭРДЭМТЭН СУДЛААЧИД ЭДИЙН ЗАСАГЧИДЫНХАА ҮГИЙГ САНАЛ БОДЛЫГ САЙТАР СОНСОХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ !!! ЗѲВХѲН АРД ТҮМЭНД ТААЛАГДАХ ЗҮЙЛ ХИЙЖ БОЛОХГҮЙГ ЕРѲНХИЙ САЙД У. ХҮРЭЛСҮХ ТА АРД ТҮМЭНДЭЭ ИЛ ТОД ХЭЛЧИХ ХЭРЭГТЭЙ !!!

Зочин [66.181.187.57] 2019-02-16 03:34:06

аброгенчүүдийг зовоосон шаруудад төлөөс нь ирж байн


26 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
26 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.