Архангай аймагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

П.Урнаа / Орон нутаг

Архангай аймгийн Өлзийт сумын нутанд өчигдөр өдөр 4,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 7033105 утсанд Ѳлзийт сумаас зүүн урд зүгт, Ямаат багийн нутаг дэвсгэрт 4,6 магнитудын хүчтэй газар хѳдлѳлт болсон тухай мэдээлэл 13.48 цагт ирсэн байна.

Ямаат баг нь Архангай аймгийн тѳвѳѳс 120 км-ын зайтай бѳгѳѳд тус аймгийн тѳвийн зүүн дэнж буюу Цогт-Уул, Бор толгой мѳн Прокурорын байр зэрэг орчимд байшин доргих, тавилга савлах чичирхийлэл мэдрэгдсэн аж.

Газар хөдлөлтийн төв нь сумын төвөөс зүүн урагш 28 км-ийн зайд, өргөрөгийн 47.88, уртрагийн 102.79-т байсан аж. Энэ нь хүн малгүй эзгүй хээр газар бөгөөд газар хөдлөлтийн улмаас ямар нэг хохирол учраагүй байна.


Сэтгэгдэл

рррр [103.10.23.117] 2019-02-18 05:29:20

Ямаат багагын энэ хутагт хүн бараг байхгүй хөдөө хээр газар болждээ хот сууранд бол сүүд боллоо гэсэн үг 6 гэдэг маш их хүчтэй хөдөлсөн байна 5 баалд монгор гэр шашагнан хөдлөдөг хашаа савалдаг юм бэлээ Архангайд намайг 12 натай байхад 5 баалын хөдлөлт 30 сэхүүнд л болсон юм даг

zochin [185.39.141.2] 2019-02-17 09:47:13

gazar hudluh baidag l vzegdel ... bosgoj baigaa oromjuudaa chanarjuulaach ... gazar hudluh ni gej tachaaldsan hulgaich zagaan zahtanuud dalimduulj tonon deeremdej hulgaigaa ulam ihesgeed.....

Зочин [66.181.181.110] 2019-02-17 09:07:45

Olziit sum gedeg chine Ulaanbaatraas ch goe tom sum baidag yum bna sh dee. Baishin barilga gaigui ongorson ni yamai daa.

Иргэн [202.126.89.84] 2019-02-17 03:41:08

Гарз хохирол холуур өнгөрчээ.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.