Улсын гарьд Б.Гончигдамба бөхийн байгаа “Болор цом”-ын эзэн Б.Баттулгад бэлэглэжээ

П.Урнаа / Нийгэм

Өнгөрөгч баасан гарагт Завханчуудын нэгдсэн золголтонд зориулсан үндэсний бөхийн барилдаан Бөхийн өргөөнд болж өнгөрөв. Тус барилдаанд улсын гарьд Б.Гончигдамба, Улсын харцага Ш.Уламбаяр, Т.Бэгзсүрэн, улсын начин Б.Чимэдвандан нарын 56 бөх хүч сорьжээ.

Их-Уул сумын харьяат "Алдар" спорт хороо, "Тэргэн нуур" ХХК-ийн бөх, улсын гарьд Батнасангийн Гончигдамба зургаа даван түрүүлж, Отгон сумын харьяат "Алдар" СХ ЗХ-ний 325-р анги, "Хаан даатгал" ХХК-ийн бөх, улсын харцага Төрмөнхийн Бэгзсүрэн үзүүрлэсэн байна.

Их шөвөгт Тосонцэнгэл сумын харьяат Монгол Улсын харцага Шүхэрийн Уламбаяр, Их-Уул сумын харьяат улсын начин Батцэнгэлийн Чимэдвандан нар шалгарчээ. Б.Гончигдамба гарьд түрүү бөхийн бай буюу телевизороо өөрийн сумын харьяат “Болор цом”-36 наадмын тэргүүн байрын эзэн Базарсадын Баттулгад бэлэглэсэн байна.


Сэтгэгдэл

Завхан [43.242.243.70] 2019-02-18 13:03:24

Гулгаа массаж сумын уугуул уу? Битгий хуц, тосонцэнгэлийн уугуул.

иргэн [103.10.23.117] 2019-02-18 05:12:17

Уугаал биз эр хүн хаяа баярлахдаа балгахгүй яаах юм тэглээ гээд архичин болчохгүй хүний мууд дурлах эр хүний шэнэж биш шүү хүүхээ

яадгийн [103.9.90.98] 2019-02-18 00:37:22

ууна л биз яадгийн Баттулга гэмгүй хүн

зочин [139.5.217.99] 2019-02-17 12:49:05

Чи бас согтуу явж бсан даа.хүний мууд дуртай новш уу.

yi [66.181.182.131] 2019-02-17 07:35:50

Naad zohoilch chin dambadarjaad shaal gostuu yavj baina bilee

зочин [202.126.89.34] 2019-02-17 07:09:29

Насны юм болж дээ

яадгийн [103.9.90.98] 2019-02-18 00:38:20

ууна л биз


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.