Сонсголын бэрхшээлтэй иргэд тивийн АШТ-д оролцож байна

П.Урнаа / Спорт

Монголын сонсголын бэрхшээлтэй иргэдийн футзалын баг анх удаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна. Тайландын Бангкок хотод өчигдөр нээлтээ хийсэн тэмцээнд эрэгтэй есөн баг өрсөлдөж байгаагаас манай хөлбөмбөгчид Тайланд, Индонез, Малайз, Казахстаны багуудтай “А” хэсэгт багтжээ.

Монголын баг эхний тоглолтоо Тайландтай хийсэн бол маргааш Малайзын багтай тоглох юм. Улмаар хэсгийн гурав дахь тоглолтоо энэ сарын 20-ны өдөр Казахстантай, 22-нд Индонезийн багтай хийх аж.

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн хөлбөмбөгийн багийг бүрдүүлэх гэж олон жил болсон ч, энэ жил анх удаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна. Багийн бүрэлдэхүүнд дунд сургуулийн 16 настай сурагч, футзалын үндэсний лигийн тоглогч залуучууд болон олон жил хөлбөмбөг тоглож байгаа ахмад тамирчид багтжээ.

Манай тамирчид энэ удаа замын зардлын санхүүгийн асуудлаас болж Замын-Үүд, Бээжин хүртэл галт тэрэг, автобусаар явсан байна.


Сэтгэгдэл

Dawaajaw [103.10.22.116] 2019-02-17 22:06:33

Amjilt hvsie


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.