Б.Ганхайч, Г.Наранцэцэг нар алтан медаль хүртэв

П.Урнаа / Спорт

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулсан “European Judo Open Oberwart” тэмцээн өчигдөр Австрийн Оберварт хотод боллоо.

Энэхүү Европын нээлттэй тэмцээнд 35 орны 199 эмэгтэй жүдоч өрсөлдсөнөөс Монгол Улсын баг тамирчид хоёр алт, нэг мөнгөн медаль хүртсэн амжилтаар хоёрдугаар байр эзэлсэн байна. Тодруулбал, тэмцээний 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, 63 кг-д Б.Ганхайч нар алт, 52 кг-д Л.Сосорбарам мөнгөн медаль хүртжээ. Мөн 57 кг-д Л.Энхрийлан шагналт тавдугаар байр эзэлсэн аж.

Г.Наранцэцэг Их Британи, Польш, ОХУ, БНХАУ, Б.Ганхайч Австри, Польш, Бразилын бөхчүүдийг ялж, аваргын алтан медаль хүртсэн байна. Мөн 57 кг-ын жинд хамгийн олон буюу 40 бөх барилдсанаас Л.Энхрийлэн Австри, Серб, Унгарын бөхчүүдийг ялсан ч Польшийн Анна Боровска, Японы Кана Томизавад ялагдан шагналт тавдугаар байрт орсон байна.

Австрийн баг тамирчид хоёр алт, нэг мөнгөн медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол Монгол, БНХАУ, Япон, Польшийн багууд удаалжээ.

image


Сэтгэгдэл

зочин [122.201.22.97] 2019-02-17 06:12:55

Женко ерөнхийлөгчдөө хэл, гавьяат өгч магадгүй ш дээ

ВЭ [2.206.98.11] 2019-02-17 04:47:29

Баяр хүргэе Олимп дөхөж байсан


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.