Энэ оны эхний сард 6,001 хүүхэд мэндэлсэн гэв

П.Урнаа / Нийгэм

Энэ оны эхний өдрөөс эмнэлэгт хүүхэд төрмөгц регистрийн дугаар олгох ажлыг улсын хэмжээнд эхлүүлсэн. 2019 оны эхний нэг сарын байдлаар 6,124 хүүхдэд регистрийн дугаар олгосон байна.

Тэдгээр хүүхдүүдийн 3,140 нь эрэгтэй, 2,984 нь эмэгтэй, 143 нь ихэр, хүүхдийн дундаж жин 3,385 грамм, дундаж өндөр 51 см байжээ. Энэхүү мэдээлэл нь ЭМЯ-ны захиргааны мэдээллээс тайлагнасан хугацааны хувьд өөр учир доорх тоотой зөрүүтэй болохыг Үндэсний статистикийн хороо тайлбарлав.

Улсын хэмжээнд 2019 оны нэгдүгээр сард 5,956 эх амаржиж, 6,001 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 277 (4.4%)-оор, амьд төрсөн хүүхэд 270 (4.3%)-аар буурсан байна. Нялхсын эндэгдэл 2019 оны нэгдүгээр сард 112 болж, өмнөх оны мөн үеэс 16 (16.7%)-аар, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 139 болж, 26 (23.0%)-гаар тус тус өссөн байна.

Амаржсан эхчүүдийг насны бүлгээр харвал 5.1 хувь нь 20 хүртэлх насны, 91.8 хувь нь 20-39 насны, 3.0 хувь нь 40-өөс дээш насных аж. Амаржсан эхчүүдийн 52.9 хувь нь гэрлэсэн, 45.6 хувь нь гэрлээгүй, 1.5 хувь гэрлэлтээ цуцлуулсан гэжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.