Нэгдүгээр сард 24 бүтээлд шинээр патент олгожээ

П.Урнаа / Нийгэм

2019 оны нэгдүгээр сард шинэ бүтээл болон бүтээгдэхүүний загварын патент авахаар 35 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан байна. Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 24 бүтээлд шинээр патент олгосны 14 нь шинэ бүтээлийнх, 10 нь бүтээгдэхүүний загварынх байжээ.

Патент: Тодорхой зүйлийг хийх шинэ арга замыг гаргасан эсвэл аливаа техникийн шинэ шийдлийг санал болгож буй бүтээгдэхүүн болон арга ажиллагаанд (шинэ бүтээл, ашигтай загварт) өгч буй онцгой эрх юм.

Шинэ бүтээл: Байгалийн хуульд тулгуурлан сэдэж, үндэслэлийг нь тодорхойлсон, үйлдвэрлэх арга ажиллагаа болон бүтээгдэхүүнд хамаарах, шинэ бүтээлийн түвшин агуулсан шинэ шийдлийг ойлгоно.

Бүтээгдэхүүний загвар: Аливаа эд зүйлийн чимэглэл буюу гоо зүйн гадаад хэлбэр үзэмж нь байдаг. Хийц загвар нь гадна хэлбэр, гадаргуу гэх мэт эзэлхүүнт илэрхийлэл эсвэл зураас, шугам, өнгө гэх мэт хавтгайн илэрхийлэл байж болно.

Нийт мэдүүлсэн шинэ бүтээлийн дөрөв нь Патентын хамтын ажиллагааны гэрээний дагуу Монгол Улсыг нэр заасан олон улсын мэдүүлэг байна. Оюуны өмчийн байгууллагад ашигтай загварын гэрчилгээ авахаар 2018 онд 223 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргаж, иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн 152 ашигтай загварт гэрчилгээ олгожээ. Мөн 2019 оны нэгдүгээр сард 13 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан байна. Иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн есөн ашигтай загварт гэрчилгээ олгожээ.

Түүнчлэн барааны тэмдгийн эрхийн хамгаалалт авахаар 2018 онд 4374 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргаж, 3505-д нь барааны тэмдэгт эрхийн хамгаалалт олгож, 1157 барааны тэмдгийг бүртгэхээс татгалзсан байна. Харин энэ оны нэгдүгээр сард 309 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргаснаас 396-д нь барааны тэмдэгт эрхийн хамгаалалт олгож, 42 барааны тэмдгийг бүртгэхээс татгалзжээ.

Өнгөрсөн онд зохиогчийн эрхээр хамгаалуулахаар 1072 иргэн мэдүүлэг гаргаснаас бүх бүтээлд шинээр зохиогчийн эрхийн гэрчилгээ олгосон байна. Харин нэгдүгээр сарын хувьд 112 иргэн мэдүүлэг гаргаснаас 38 бүтээлд шинээр зохиогчийн эрхийн гэрчилгээ олгожээ.

Зохиогчийн эрх: Ерөнхийд нь “бүтээл” хэмээн нэрлэх утга зохиол, уран сайхны бүтээлийн нь хувьд зохиолч, зураач, бусад уран бүтээлчдэд олгож, хэрэгжүүлдэг эрхтэй холбоотой хуулиудын цогц юм.

Ашигтай загвар: Үйлдвэрлэлийн багаж, хэрэгсэл, аргад хамаарах, үйлдвэрлэлд ашиглах боломжтой техникийн шинэ шийдлийг ойлгоно.

Барааны тэмдэгт: Иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийлэл юм.


Сэтгэгдэл

Хөөрхий гэж патентийн газар гэж нэг юм байдаг л юм шиг байлээ. [24.111.74.58] 2019-02-18 02:59:04

Аль 2016-17 онд шинэ бүтээлийн патент авахаар материалаа өгсөн одоо сураг алга. Ямарт нь дөнгөж ноднин өгсөн материалыг нь хурдан үзэж шинжлээд өгдөг юм бол? Зуучлагч гэдэг эргүү нөхдүүд нь юм маань хир ахицтай явж байна гээд асуухаар би мэдэхгүй, бид мэдэхгүй тэр үзэж нягталдаг хүмүүс л мэднэ гээд хүний мөнгө авчаад жишим ч үгүй суудаг юм билээ. Тийм л мэддэггүй хөөцөлддөггүй юм бол тэр мануухай болж мөнгө салгадаг зуучлагчаар ер яадагийн бэ? Техник технологийн материалуудыг бол ер үзэж харж, шинжилж дүгнэж чаддаг амьтан байдаг юм уу? Маш эргэлзээтэй санагдсан шүү.

Danin [180.149.93.98] 2019-02-19 03:07:23

Өөрийнхөө юмыг өөр хөөцөлд. Бусдад битгий нялзаа чиний л ажил шүү дээ

Зочин [107.167.107.237] 2019-02-17 17:26:21

Шинэ бүтээлд патент авахад бичих, бүрдүүлэх материал нь маш ойлгомжгүй юм билээ. Тиймээс ч ийм цөөхөн патент олгодог биз.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.