Хүүхдийн жүжгийн зохиолын уралдаан зарлагджээ

П.Урнаа / Боловсрол

Улсын драмын эрдмийн театраас хүүхдийн жүжгийн зохиолын уралдаан зарлажээ. Тус уралдааныг зарлах болсон зорилго нь Монгол Улсын төрөөс хүүхэд залуучууд, гэр бүлийн талаар баримталж буй бодлогыг хэрэгжүүлэх, мэргэжлийн урлагийн байгууллагуудын урын санг хүүхдийн сэдэвт бүтээлээр баяжуулах зорилготой аж.

Мөн уран бүтээлчдийн авьяас чадварыг хөгжүүлэн дэмжих, жүжгийн зохиолчдын бүтээлийг нийтийн хүртээл болгох, хүүхэд өсвөр үеийнхнийг урлагаар дамжуулан бие хүн болж төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэхэд орших юм байна.

Уралдаанд оролцох бүтээлд тавигдах шаардлага:

1.Хүүхэд өсвөр үеийнхэнд эерэг харилцаа, ёс зүйн зөв төлөвшил, гоо зүйн хүмүүжил, олгоход чиглэгдсэн түүхэн сэдвээс бусад агуулга бүхий бүрэн хэмжээний жүжгийн зохиол байх. /хүүхдийн хөгжил, хамгаалалын чиглэлээр явуулж буй төрийн бодлогод нийцсэн байх/

2. Жүжгийн зохиолыг А4 цаасан дээр компьютерт шивж ирүүлнэ.

3. Гар бичмэл хүлээж авахгүй. /Бичвэрийн мөр хоорондын хэмжээ 1,5,

үсгийн фонд Arial, үсгийн хэмжээ 12-т байна/

4. Зохиолыг 5 хувь ирүүлнэ.

Уралдааны шагналын сан:

1 дүгээр байр – 10,000,000 төгрөг

2 дугаар байр – 8,000,000 төгрөг

3 дугаар байр – 5,000,000 төгрөг

Уралдааны дүнг 2019 оны дөрөвдүгээр сарын 12-ны дотор Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Улсын драмын эрдмийн театрын хамтарсан тушаалаар байгуулагдсан комисс дүгнэнэ. Байр эзэлсэн бүтээлүүдийн шагналыг 2019 оны 2 дугаар улиралд багтаан зохиогчид олгоно.

Уралдаанд шалгарч байр эзэлсэн бүтээлүүд нь Төрийн өмч болно. Уралдаанд оролцох бүтээлийг 2019 оны гуравдугаар сарын 29-ны өдрийн 17 цагаас өмнө Улсын драмын эрдмийн театрын менежер Ш.Чандмань гэсэн хаягаар хүлээн авна. Хугацаа хоцорсон бүтээлийг хүлээн авахгүй.

Уралдааны талаарх мэдээллийг 9919-5318, /Н.Ганхуяг/ 8811-0707 /Б.Отгонбат/ дугаарын утсаар лавлана уу.


Сэтгэгдэл

Зочин [202.72.240.5] 2019-02-18 00:14:20

Сайхан өглөөний мэнд тэвэрье өнөөдөр нохой өдөр гэнэ

Зочин [202.72.240.5] 2019-02-17 14:37:41

Зүрх сэтгэлээ хайр энэрэлээр дүүргэсэн хүн хамгийн хүчирхэг...

Зочин [202.72.240.5] 2019-02-17 13:33:44

Тиймээ би амарын сайхан амарынхаа х нь байна...

Зочин [202.126.89.211] 2019-02-17 14:36:53

Сайхан амраарай ....хайртай...

Зочин [202.126.89.177] 2019-02-17 13:46:01

Баярлалаа м х аа....таг боллоо гээд л бачимдаад л уйтгарлах....тэгснээ санаад л....ганц үг бичсэнийг хараад догдлоод баярлах......энэ бүгд л миний амьдрал юм даа....

Зочин [202.72.240.5] 2019-02-17 13:06:04

Би нандингийн х нь байна

Зочин [202.126.89.177] 2019-02-17 13:17:57

Амар ...ийн х уу...би нандингийн х нь байна

Зочин [202.72.240.5] 2019-02-17 12:31:44

Мөн х нь байна...

Зочин [202.126.89.177] 2019-02-17 12:52:06

Баярлалаа м х ах

Зочин [202.72.240.5] 2019-02-17 10:18:19

...нандин бүхэн ариун байдаг юм...м бүхэн минь хайрлана...

Зочин [202.126.89.161] 2019-02-17 10:23:53

Баярлалаа миний х аа...минийх тиймээ?

Зочин [202.72.240.5] 2019-02-17 08:27:24

Х нь болохоор тэгээд байгаа юм...хайртай болохоор нь тэгээд байгаа юм...

Зочин [202.126.89.161] 2019-02-17 10:00:27

Санах юм..............санаад байх юм.....

Зочин [202.126.88.49] 2019-02-17 09:33:21

Сэтгэл сэргээж зүрх бадраадаг х ыг л нандин х гэдэг юм байна даа....нандин тийм хүн болохоор миний нандин х юм....

Зочин [202.126.89.219] 2019-02-17 08:12:54

Санаад байх юм....нэг л уйтгартай....

Зочин [202.72.240.5] 2019-02-17 07:05:05

Оролдоод үзэх үү нандин минь...

Зочин [202.126.89.219] 2019-02-17 08:12:03

Хайртай....хөйртай.....


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.