Ховд голд осолдсон хүүг хайх ажиллагааг дахин эхлүүлжээ

П.Урнаа / Орон нутаг

Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу багт амьдардаг зургаан настай хүү энэ сарын 13-ны өдөр алга болсон. Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлж буйгаар зургаан настай хүү энэ сарын 13-ны 16.55 цагийн орчимд Ховд голд осолдсон байна.

Тус аймгийн Онцгой байдлын газарт ослын тухай дуудлага 17.05 цагт ирсэн бөгөөд аврах ангийн 21 алба хаагч хэргийн газарт очиж ажиллажээ. Албан хаагчдаас гадна аймгийн Засаг даргын Тамгын газрын 58 ажилтан, зургаан автомашин, ар гэрийн найман хүн, нийт 87 хүн, найман техник хэрэгсэлтэйгээр энэ сарын 15-ны өдөр Ховд голын мөсөнд 190 метр урт, 20 метрийн өргөнтэй өрх гаргаж, голын урсгалын дагуу эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан байна.

Эрэн хайх ажиллагааг энэ сарын 16-ны бямба гаригийн 08.30 цагт дахин эхлүүлжээ.


Сэтгэгдэл

Зочин [202.55.191.130] 2019-02-20 00:19:10

aimar yumaa

Зочин [202.9.43.130] 2019-02-18 04:03:33

Хүүхэддээ анхаарал тавьж баймаар юм.малаасаа доор хандах юмаа.малаа хариулна хүүхдээ харахчгүй

Зочин [24.111.74.58] 2019-02-18 03:03:01

Энэ одоо Хөвсгөлийн мөсний баярын зураг тавьчихдаг нь юу вэ? Уншигчдыг эргүү гэж боддог юм байх даа. Хүүхэд осолдсон нь л үнэн юм бол одоо хайгаад яахав дээ хавар болхоор л гаргана биз. Хайран мөнгө цаас биз дээ тэгээд ч Ховд гол аймаар гүн өдийд шумбагчдын хамаг тамир тэнхээг барсан, хүч чадал шавхсан дэмий ажил болно. Нэгэнг осолдчихсон л бол босгоод ирэх биш дээ. Ар гэрт нь учрыг тайлбарлаад зогсоох хэрэгтэй.

Зочин [64.119.21.225] 2019-02-18 02:24:03

Шал худлаа зураг тавьсан байна. Ховдод ийм ой мод, урц овоохой байхгүй.Ингэж олны тархи угаах хэрэггүй шүү.

zochin [202.126.89.150] 2019-02-17 08:54:36

ok


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.