Гэр бүлийн хуулийг орон даяар хэлэлцүүлнэ гэв

П.Урнаа / Хууль

-УЛСЫН ХЭМЖЭЭНД ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭЦЭГ ЭХИЙН ТОО өрх толгойлсон 76,893-Т ХҮРСЭН НЬ ГЭР БҮЛИЙН АСУУДДАЛ ТӨРИЙН БОДЛОГЫН ЭХЭНД БАЙХ ШААРДЛАГАТАЙ-

Өнөөдөр “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос “Гэр бүлийн тухай хуулийн” талаар мэдээлэл хийлээ. Тус холбооноос Гэр бүлийн тухай хуулийг орон даяар олон нийтээр хэлэлцүүлэх санаачилгыг гаргаж, “ХАМТДАА ХЭЛЭЛЦЬЕ” аяныг 2019 оны гуравдугаар сарын 01-нээс 2019 оны зургадугаар сарын 01-ныг хүртэл гурван сарын аяныг эхлүүлж буйгаа мэдэгдэв.

Тус аяны хүрээнд Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэхээр боловсруулсан Гэр бүлийн тухай хуулийн төслийг олон нийтэд бүхий л сувгаар танилцуулж олон нийтийг хамарсан өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх аж. Үүнээс гарсан үр дүнг нийтэд мэдээлэн саналуудыг нэгтгэж хууль санаачлах эрх бүхий Ерөнхийлөгч, УИХ-ын эмэгтэй гишүүд, Засгийн газарт хүргүүлнэ хэмээн мэдэгдлээ.

Мөн тэд 1999 онд батлагдсан Гэр бүлийн тухай хууль нь нийгмийн харилцаа, тэр тусмаа гэр бүлийн харилцаанд гарч байгаа өөрчлөлтүүд, тэдгээрийн нөлөөллийг зохицуулах өнөөгийн хэрэгцээ шаардлагад нийцэхгүй байна гэж үзэж буй юм. Түүнчлэн гэр бүлд тулгарсан олон асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх эрх зүйн боломжууд хаалттай хэвээр байна гэв.

Гэр бүлийн хууль нь Монгол хүн бүр, өрх бүрийн амьдрал, өрхийн гишүүдийн харилцааг зохицуулдаг нийгмийн харилцааны хамгийн чухал суурь тул онцгой анхаарлаа хандуулж буй аж. Энэхүү аяны ач холбогдол нь Гэр бүлийн хууль тогтоомж, төрийн бодлогыг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэхэд орших юм байна.

Өнөөгийн нийгэмд гэр бүлийн салалт нэмэгдэж, үр дагаварт нь хүүхэд өнчрөн үлдэж, хүүхдийн эрх зөрчигдөх, хүмүүжил төлөвшилд нь сөргөөр нөлөөлөх зэрэг олон үзэгдэл газар авч байна. Тухайлбал,

2018 онд шүүхээр шийдвэрлэгдсэн хэргүүдийн тоон мэдээллээс харвал, 2018 онд 2,945 гэрлэлт цуцлагдсан, хүүхдийн тэтгэлэг гардуулах 1,146 хэрэг, эцэг тогтоох 391 хэрэг шийдвэрлэгдсэн нь өмнөх онуудаас буураагүйг харуулж байна. Монгол Улсын хэмжээнд өрх толгойлсон эх/эцгийн тоо 76,893-т хүрсэн нь ч гэр бүлийн асуудал төрийн бодлогын эхэнд байх шаардлагатайг илтгэж байгааг өнөөдрийн хурлаараа онцоллоо.


Сэтгэгдэл

Түмэн [43.242.243.70] 2019-02-18 14:50:35

За АН-ын эмэгтэйчүүд ээ! Гэр бүл чухал л даа! Гэхдээ өнөөдөр танай АН чинь улсаа луйвардан цөлмөж байхад та нар санаа сэтгэл чинь зовохгүй , чухал царайлаад шүлсээ үсэргэж байх шаардлагагүй ээ! Танай АН чинь луйварчдын нам байжээ. Ард түмэн хожуу ч гэсэн нохой жилд мэдэж авлаа. Та нар хэрэггүй. Манай нам ч аргагүй л АНус болжээ.

Зочин [202.126.89.123] 2019-02-18 13:35:07

Янз бурийн шашин гэр булийг ссорах бна даа


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.