Сүрьеэгийн эрт үеийн илрүүлэгт 8000 иргэн хамрагдана

П.Урнаа / Эрүүл мэнд

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах БНСУ-ын Сүрьеэгийн Үндэсний Нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Уулзалтад БНСУ-ын Сүрьеэгийн Үндэсний Нийгэмлэгийн ТУЗ-ийн гишүүн Чой Жун Хён, Төвийн дарга Жан Син Жүн, Хэлтсийн дарга Ким Кан Хи болон тус нийгэмлэгийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Ким Жүн Хён болон албаны бусад хүмүүс оролцсон байна.

Тодруулбал, Баянзүрх дүүрэг, БНСУ-ын Сүрьеэгийн Үндэсний Нийгэмлэг хамтран дүүргийн хэмжээнд сүрьеэгийн тохиолдлыг эрт илрүүлэх төслийг 2017 оноос эхлүүлсэн. Иймд тус уулзалтаар төслийн үйл явцын талаар, түүнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх гарцууд болон төслийн үр дүнгийн талаар санал солилцсон юм.

Өнгөрсөн хугацаанд төслийн явуулын үзлэг дүүргийн хэмжээнд нийт 15.548 хүнийг сүрьеэгийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд хамруулснаас халдвартай сүрьеэгийн 116 тохиолдлыг оношлон эмчилгээний хяналтад оруулжээ.

Түүнчлэн энэ онд сүрьеэгийн эрт үеийн илрүүлэгт 8000 иргэнийг хамруулахаар төлөвлөсөн байна.


Сэтгэгдэл

Оч [70.29.38.16] 2019-02-18 17:25:19

115? Энэ бол аймшигтай тоо монголчуудын эрүүл мэнд ангалын ирмэгт бгаа!!!! Хэлэх үг алга,


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.