Үндсэн хуулинд өөрчлөлт оруулж, 2020 оны УИХ-ын сонгуулийг хувь тэнцүүлсэн системээр явуулахаар төлөвлөжээ

Т.Хулан / Улстөр

Хаврын чуулганаар Үндсэн хууль болон Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах Ажлын хэсэг, Дэд ажлын хэсгийн гишүүд, эрдэмтэн судлаачидтай уулзаж, ажлын явцтай танилцан, санал бодлыг нь сонссон.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн ТББХ-ны дарга Д.Лүндээжанцан гишүүнээр УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Л.Болд, Д.Тогтохсүрэн, Ц.Цогзолмаа, УБХ, УИХ-ын гишүүн асан Ж.Бямбадорж, УБХ-ын гишүүн асан, Үндсэн хууль судлаач Б.Ламжав, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл болон Н.Лувсанжав, Г.Чулуунбаатар, Ц.Сарантуяа, Б.Гүнбилэг, П.Амаржаргал, О.Мөнхсайхан, О.Машбат, Д.Гангабаатар нарын зэрэг эрдэмтэн судлаачид ажиллаж байна.

Тэд Үндсэн хуулийн өөрчлөлтийн хамтаар Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль, Сонгуулийн хуулийн өөрчлөлтийг хойшлуулалгүй хэлэлцэх саналыг энэ үеэр гаргасан юм.

Сонгуулийн ерөнхий хороо 2015 онд баталсан Сонгуулийн тухай хуулийг гурав задалж боловсруулсан. Хуулийг боловсруулах ажлын хэсгийг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, УИХ-ын сонгуулийн тухай, Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төслүүдэд албан ёсоор санал авч эхлээд буй.

2020 ОНЫ СОНГУУЛИЙГ ХУВЬ ТЭНЦҮҮЛСЭН СИСТЕМЭЭР ЯВУУЛАХЫН ТУЛД ҮНДСЭН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ

Энэ удаагийн Сонгуулийн хуулийн өөрчлөлтөөр сонгуулийн системийг өөрчлөх нь тодорхой юм. Манай улс 1996, 2000, 2004 болон 2008 оны УИХ-ын сонгуулийг мажоритар тогтолцоогоор явуулсан. Ингэхдээ 1996-2004 оны сонгууль хүртэл нэг тойрогт нэг мандат буюу жижиг 76 тойрогтой системээр сонгууль хийсэн. Харин 2008 онд томсгосон 26 тойрогт мажоритар тогтолцоог сонгож, 2012 онд анх удаа хувь тэнцүүлсэн элементийг Сонгуулийн хуулинд тусгасан билээ.

Харин 2016 онд 28 гишүүнийг УИХ-д сонгох буюу хувь тэнцүүлсэн системийг Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцээс гаргасан. Тийм учраас тус оны сонгуулийг 100 ХУВЬ мажоритар тогтолцоогоор зохион байгуулсан билээ.

Хэрвээ 2020 оны сонгуулийг хувь тэнцүүлсэн системээр явуулбал Үндсэн хуулийг зөрчинө гэсэн үг. Тэгэхээр Үндсэн хуулинд заавал өөрчлөлт оруулж байж ирэх жилийн сонгуулийг хувь тэнцүүлсэн хэлбэрээр явуулах саналд эрх баригчид нэгджээ.

Хувь тэнцүүлсэн системийг зөв ашиглаж чадвал намын жагсаалт тухайн намын нүүр царай, бодлого болдог. Гэвч манайд тойрогт нэр дэвшээд ялалт байгуулах боломжгүй нэр хүнд нь унасан хүмүүс намдаа их мөнгө өгснөөр жагсаалтын дээгүүр эрэмбэлэгдэх, улмаар УИХ-ын гишүүн болох гэх зэрэг сөрөг үр дагавар авчирсан юм.

Харин томсгосон мажоритар тогтолцоо нь намуудын төлөвшилд сөргөөр нөлөөлдөг гэж улс төр судлаачид ярьдаг. Нэг намын нэр дэвшигчид хоорондоо өрсөлддөг, нэг нэгнийгээ унагаах далд пиар, ухуулга хийх тохиолдол бий. Энэ нь эргээд намуудын эв нэгдэл, төлөвшилд сөргөөр нөлөөлөх талтай гэдэг.

Өөр нэг хувилбар буюу жижигрүүлсэн мажоритар системээр 76 тойрогт сонгууль явуулбал улс төрчдийн популист амлалтуудыг ихэсгэх сонгогчдын саналыг худалдаж авах зэргийг бий болгох сул талтай гэдэг. Хэдий бэлэн мөнгө тараах, үзвэр үйлчилгээ үзүүлэх, эд материал болон бусад зүйлсээр дэмжлэг үзүүлэхийг хуулиар хориглосон ч энэ үзэгдэл бүрэн арилаагүй л байна. Энэ мэт сонгуулийн системүүд нь бүгд давуу болон сул талтай. Үүнээс хувь тэнцүүлсэн нь манай улсад илүү тохиромжтой гэж энэ удаагийн парламент үзэж буй бололтой.


Сэтгэгдэл

zochin [202.131.243.118] 2019-02-20 17:20:00

ЗӨВ. Тэгэхгүй бол мөнгө төгрөг тараагаад мангарууд гараад байна шүүдээ.

иргэн [64.119.21.250] 2019-02-20 15:29:46

Үнэн шүү намаа цэгцэлж чадахгүй байж Үндсэн хүүльд гар хүрнэ гэж Та нараас ч олигтой зүйл ч гарахгүй дэгээ өөрсдийнгөө л хамгаалах ,гаргах зүйлээ хийх гэж байгаа юм шиг та нар одоо зайгаа тавиа муу хүмүүс улам л муу юм зүйл рүү тэмүүлэх юм даа

ХУВЬ ТЭНЦҮҮЛСЭН БОЛОХГҮЙ [64.119.23.188] 2019-02-20 14:28:38

ОДООГИЙН УИХ-ЫН ГИШҮҮД ӨӨРСДӨӨ ДАХИН ГАРАХ МӨН НАМУУДЫН БА ТӨРИЙН УДИРДЛАГАД БАЙСАН БОЛОН БАЙГАА ОЛИГАРХ ЛУЙВАРЧИНГҮҮДЫГ ДАХИН ГАРАХ МӨН ХЭДЭН ТЭРБУМААР ТӨЛЖ ЖАГСААЛТАНД БАГТСАН ТОМ БИЗНЕСЧИД, ЛУЙВАРЧИД ГАРЧ ИРЭХ Л ЗАМЫГ ТАВЬЖ БАЙНА. МАЖОРИТАР БА ХУВЬ ТЭНЦҮҮЛСЭН ХОЛИМОГ БАЙХ БӨГӨӨД ХУВЬ ТЭНЦҮҮЛСЭН ХЭСЭГ НИЙТ МАНДАТЫН 30 хувь байх бөгөөд түүнд нь зөвхөн эдийн засаг, хуулийн ахмад эрдэмтэд, төрийн албаны ахмад зүтгэлтнүүд байвал зүгээр.

ЗОЧИН [202.131.233.190] 2019-02-20 09:15:58

ЭНЭ ХУВЬ ТЭНЦҮҮЛСЭН СИСТЕМЭЭР ЯВУУЛАХАД СОНГОГЧДЫН САНАЛ ГЭЭГДДЭГГҮЙ,ТООЦОГДДОГ ОЛОН НАМ УИХ-Д ТӨЛӨӨЛӨЛТЭЙ БОЛОХ,ОЛОН УРГАЛЧ ҮЗЭЛ БУЙ БОЛОХ МАШ САЙН ТАЛТАЙ,НАМУУДЫН ЖАГСААЛТЫГ СЕХ ХАТУУ ХЯНАНА Ш ДЭЭ, УРЬД ӨМНӨ ХЭРЭГ ТӨВӨГТ ОРЖ, ХЭРЭГ ЗӨРЧИЛД НЭР ОРООЦОЛДОЖ БАЙСАН, АВИЛГА,ХУЛГАЙ ЛУЙВАР ХИЙСЭН, ӨМЧ ХӨРӨНГӨ,УЛСЫН САН ХӨМРӨГӨӨС ШАМШИГДУУЛЖ БАЙСАН, ХУУЛЬ ЗӨРЧИЖ БАЙСАН Л БОЛ ТҮҮНИЙГ СЕХ ХАСЧИХНА, ОДОО ЖНЬ МОЖАРИТАРААР МАН,АН НИЙТ СОНГОГЧДЫН ОЙРОЛЦОО 40 ГАРУЙ,50-ИАД 50-ИАД ХУВИЙН САНАЛ АВСАН Ч НЭГ НЬ 65 НӨГӨӨ НЬ 9 СУУДАЛТАЙ, ӨӨРӨӨР ХЭЛБЭЛНАМУУДЫН АВСАН НИЙТ СОНГОГЧДЫН САНАЛ УИХ-Д ТЭР ХУВИАР ТУСАХГҮЙ БНА ГЭСЭН ҮГ, ХУВЬ ТЭНЦҮҮЛСЭН СИСТЕМЭЭР БОЛ ЭНЭ ШУДАРГА БУС ЯВДАЛ АРИЛЖ НАМУУД АВСАН САНАЛЫНХАА ХУВИАР УИХ-Д ТӨЛӨӨЛӨЛТЭЙ БОЛЖ ОЛОН НАМЫН ТӨЛӨӨЛӨЛ БҮХИЙ УИХ БУЙ БОЛНО,ЭНЭ ХУВЬ ТЭЦҮҮЛСЭН СИСТЕМ БОЛ БОЛ СОНГУУЛИЙН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХ АМИН СҮНС НЬ МӨН. ҮҮНИЙГ ОРУУЛАХГҮЙГЭЭР ЭНЭ ХУУЛИЙГ ЯАЖ Ч ӨӨРЧЛӨӨД ҮР ДҮН ГАРАХГҮЙ. ҮХ-Д НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ АСУУДЛААС ТУСАД НЬ УИХ ЭНЭ АСУУДЛЫГ ҮХ-Д ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ,

Zochin [139.5.216.243] 2019-02-20 01:32:38

Buhniig Burhan shiiddeg.

holiday Orchestral music [209.59.229.118] 2019-02-19 21:26:30

If some one needs expert view about blogging and site-building after that i advise him/her to pay a visit this blog, Keep up the good work. https://www.fiverr.com/manuelmarino/create-a-merry-christmas-holidays-orchestral-music

өвөрхангайчууд [66.181.160.54] 2019-02-19 21:15:07

Лүндээжанцан Монголыг хорлох санаа агуулж явдаг байх. Эсвэл мөнгө авч гадаадынханы боол болсон нөхөр. үндсэн хуульд оруулсан дордуулсан долоон заалтыг өөрчлөнө гэж ярьж байгаа нь өөрөө байж баталсан хуулиа үгүйсгэж байгаа хэрэг. Үндсэн хуулийн өөрчлөлтөнд иргэдийн санал авсан нь худлаа. Намын гишүүдээ цуглуулаад нэг хүнээр 10, 20-+иор нь хуудас бөглүүлж авсан шүү дээ. Үндсэн хуулийн заалтыг мөрдөхгүй байж үндсэн хууль одоогийн шаардлагыг хангахгүй байна гэж яаж хэлж чадаж байна вэ. Нутагтаа нэргүй болчихоод хэнч мэдэхгүй хотод очиж 60 тэрбумын луйвраар их хуралд гарсан этгээд

Зочин [66.181.184.93] 2019-02-19 20:36:22

Намын нэрээр хуучин хулгайч луйварчид орж ирэх нүхээ бэлдэж байна

мгл [202.126.89.203] 2019-02-19 19:59:32

хувь тэнцүүлсэн сонгууль нь дээр учир нь саналаа өгсөн сонгогчидтйн санал хаягддагүй,100% уих-д тусдаг,ЭНЭ СОНГУУЛЬ АВИЛГА ӨГДӨГГҮЙ,ХООСОН АМЛАДАГГҮЙ,УЛСЫН ТӨСВИЙГ 76 ТИЙШ ЧАНГААДАГГҮЙ,ТӨСВИЙГ АЛДАГДАЛТАЙ БАТАЛДАГГҮЙ,АМЛАЛТАА БИЕЛҮҮЛЭХ ГЭЖ ГАДААДААС ЗЭЭЛ АВАХ ШААРДЛАГАГҮЙ,САНАЛАА ӨГСӨН СОНГОГЧИДИЙН САНАЛ ХАЯГДАЛГҮЙ УИХ-Д ШУУД ТУСДАГ ДАВУУ ТАЛУУДТАЙ,

Зочин [103.26.195.110] 2019-02-19 18:42:56

Энэ бол 2 том нам хулгай хийсээр байгаад нэр хүндгүй болонгуут парламентэд суудалтай намуудын нэрийг сонгуулийн хуудсанд бичээд тулгах санаа агуулж байна даа.

Зочин [202.126.89.124] 2019-02-19 17:53:46

Za nugu tumend nuure barsan hulgaich luivarchid namda barag hussen mungig n ugud garad ireh bolohne. Teged ugsun munguu ergulj 2 nugalj avna ged idej ugnudu. Ted iim muuhai hogin arga hereglej bga bol ard tumen shuud boslogo gargaj temtsej hen n gazar deer uldehige uzeh bnodo.

Зочин [66.181.167.69] 2019-02-19 17:18:17

хувь тэнцүүлнэ гэхээр нөгөө мөнгөтэй кампаны эзэд мөнгөөр цохиж гарч ирчихээд юу ч хийхгүй өгсөн мөнгөө хэд дахин үржүүлэх ажилаа хийгээд төрийг дампууруулах байхдаа уг нь зөв сонголтоо хийж чадвал энэ хувилбар нь зөв юм шиг байгаа юм З. Энх болд мэтийн төрийг самууруулагч бол хэрэггүй л байх

Зочин [66.181.183.198] 2019-02-19 16:18:58

Лундээжанцан дандаа монгол улсыг хорлож яардаг хунээр даргалуулж бдаг энэ хун уул нь час хийсэн гарах гарцгуй монголын толоо хууль зохиох бтал дандаа дампуу олон талтай олиг муутай хууль уйлдвэрлэж явдаг хун удам угсаа нь хуртэл тодорхой биш хун дээ

Зочин [202.179.25.89] 2019-02-19 15:33:40

Тэгээд тал талаасаа ярилцаад аль зөв гэсэн хувилбарыг сонго доо. Жижиг намуудын төлөөлөл оролцох биз.

Зараа [182.160.35.52] 2019-02-19 15:09:45

Одоогийн Үндсэн хуулиа мөрдөж чадахгүй байж өөрчлөөд мөрдөх үү. Урьд урьдны сонгуулийг шударга явуулж чадаагүй байж дахин өөрчлөөд шударга болох нь эргэлзээтэй. Тэгэхээр эхлээд том жижиггүй бүгд хуульд захирагдаж хуулийн хүрээнд амьдарч сурах шаардлагатай шүү дээ

Иргэн [64.119.25.188] 2019-02-19 14:40:33

Намаа цэгцэлж чадахгүй байгаа юм чинь юун үндсэн хууль засварлах вэ, ямар эд нарын тоглоом юм уу энэ Монгол улс, ард түмэн.

Иргэн [27.131.46.196] 2019-02-19 14:29:52

Ёстой инээдтэй хувилбарбг шаха санаатай нийтэлсэн байна?! Сонгуулийг ингэж завхруулж болоохгүй ээ?!

Зочин [43.242.243.70] 2019-02-19 14:01:43

Хувь тэнцүүлэх одоогийн нөхцөлд, манайд таарахгүй. Таарахгүйгээр барахгүй АЮУЛТАЙ!!!!! Баян компаний эзэд төрд орж ирж, улсын албыг өөрсдийн "ёстой 30 гэр бүлийнхөө төлөө л явуулна даа" Мөнгөөр цохиж жагсаалтын эхээр бичигдэнэ, Хоёрдугаарт: Одоогийн дарга нар хэвээрээ байна гэсэн үг. Мэлгэр, Хаянхярвас, Оюунхорол, Чойжилсүрэн, Хүрэлбаатар..... АНус Эрдэнэ, Эрдэнэбат, Элбэгдорж,,Бат-Үүл, Баярцогт, Молекул, Фортуна, Гончигоо гээд л 80, 90 бүр 100 хүрсэн ч насан туршдаа хадаастай байна шүү дээ. Ард түмэн түүнд дургүй ч, юу ч хийхгүй байсан ч, төрийн бодлогыг өөртөө ашигтайгаар боловсруулаад бөйсан ч байж л байна. Мөнгөө төлчихсөн юм чинь!!! Гуравт: гадаадын баян компаниуд монголын төрд төлөөллөө шургүүлах боломж нээгдэнэ. Мөнгөөр цохиж оруулна даа . Гадны хараат байх болно !!! Энэ хувилбар одоодоо манайд хэрэггүй. АЮУЛТАЙ!!!!!!

Зочин [202.179.31.96] 2019-02-19 12:52:40

Эхлээд энэ нь юу гэсэн үг болохыг тодорхойлж тайлбарлаж өгөөч ! Хувь тэнцүүлнэ. маж заж эд нараа сэтгүүлч нь өөрөө хөдөлмөрлөж тайлбарлаж өг дөө !

Зочин [202.126.89.124] 2019-02-19 18:05:10

Huvi tentsuleh gedeg n toirogt ner devshvel sanal avah bolomjgui ner nuure barsan esvel urd umnu uls turd suraggui bsan mungutei hulgaich nar namin jagsaltar shud songogdohig helj bna. Jahan shudraga bodit uym hiideg zuv setgeltei hed n toirogt ursuldun songogdono.toirogt ch bas l mungutei zalitai hulhi humus n irgedig huurad garad irdeg. Etsest n nugu shudraga bh yostoi humus n enginer uldene. Inged Mongol uls MANANTSAN hever hulgaichud n herelded ard irged n yadursar duusah uym bnada huurhi.

Зочин [119.40.98.162] 2019-02-19 12:49:30

Хуулийг өөрсөддөө зориулж батлах нь тодорхой

Сонгогч [202.126.89.100] 2019-02-19 12:36:51

Дахиад баахан Баянсэлэнгэ, Боов Оюунчимэг, бохь Амарзаяа нар биднийг УИХ д төлөөлөх үү

Зочин [202.9.44.208] 2019-02-19 12:27:37

Энэ чинь авилгалчид улам олноор УИХ-д орж ирэхээр болно гэсэн. Хятадуудад их ашигтай. Одоо ингээд Монгол улс тусгаар тогнтолоо алдах боллоо.

Зочин [203.91.115.39] 2019-02-19 12:33:40

Яг зөв

Зочин [43.242.243.90] 2019-02-19 12:09:05

хар машин ноотой байхаа

ЗОЧИН [202.131.233.190] 2019-02-19 12:00:04

ЭНЭ ХАРИН МАШ ЗӨВ, 1992 ОНООС ХОЙШ МАН, АН 2 ЭЭЛЖЛЭН ТӨР БАРИЛАА, МОЖАРИТОР СИСТЕМЭЭР СОНГУУЛЬ ИХЭНХДЭЭ ЯВСАН,2 НАМ ИХ ОЙРОЛЦОО 2-УУЛАА 40-ӨӨС ДЭЭШ САНАЛ АВЧ БАЙЖЭЭ, НЭГ НАМ 72 СУУДАЛ, НӨГӨӨ НЬ 6 СУУДАЛ АВАХАД НАМУУДЫН НЭР ДЭВШИГЧДЭД ӨГСӨН СОНГОГЧДЫН НИЙТ САНАЛЫН ТОО ОЙРОЛЦОО 50-ИАД, 50-ИАД ХУВЬТАЙ БАЙСАН, 2016 ОНЫ СОНГУУЛИАР МАН 65 СУУДАЛ, АН 9 СУУДАЛ АВСАН Ч 2 НАМЫН НЭР ДЭВШИГЧДЭД ӨГСӨН НИЙТ САНАЛЫН ТОО ОЙРОЛЦОО,ИХ ЗӨРҮҮГҮЙ БАЙСАН, МАЖАРИТАРААР СОНГОГЧДЫН САНАЛ ТӨБР БАРИХАД ТООЦОГДОХГҮЙ БНА,ЖНЬ:ОХУ-ЫН ТӨРИЙН ДУМ 550 ГИШҮҮНИЙ 275-ЫГ МОЖАРИТАРААР,275-ЫГ ХУВЬ ТЭНЦҮГГЭР СОНГОДОГ БНА,ҮХ-Д УИХ "ШУУД" ГЭДЭГ ҮГИЙГ ХАСААД "ХОЛИМИОГ СИСТЕМЭЭР" ГЭЭД ОРУУЛЧИХАД Л БОЛНО,УИХ ОЛОН НАМЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ БОЛНО. МАШ ЗӨВ.

Зочин [202.179.25.89] 2019-02-19 12:36:36

Жижиг мажоритар их учиртай. Ялсан намыг хоёрын хооронд биш ялсан шиг ялуулдаг систем. Нэг талаас энэ нь зөв.

зочин [202.179.27.3] 2019-02-19 11:53:46

энэ бол маш буруу ард түмэн хүлээн зөвшөөрдөггүй авилга авч гарч ирдэг нөхдүүд намын жагсаалтаар гарч ирэх боломжтой энэ бол хоёр намын хуйвалдаан юм ард түмэнд сураггүй байсан Баянсэлэнгэ,баасанхүү гэх мэтчилэн хүмүүс гарч ирж нүдний булай болсон биздээ УИХ -ыг ард түмэн байгуулах ёстой юм бол ард түмнээр нь сонгуулах хэрэгтэй одоо энэ хоёр нам ард түмэнд нэр хүндгүй болсон учраас ийм арга сэдэж байна болохгүй шүү хүмүүсээ

Зочин [59.153.114.242] 2019-02-19 12:11:57

yaduusiin mahn namiig bitgii gargaarai

цэцэг [139.5.219.75] 2019-02-19 11:51:28

энэ заваан өөрчилөлтийг үзэхгүйгээр тарна сонгууль арай өөр хэлбэрээр явна гэж бодож байна .насны хязгаар тавих нь маш зөв боривныхоо бааснаас салаагүй залуус орж ирж байгаа нь сайн юмнд хүрэхгүй байгааг нотолон харуулаад байна 45 аас дээш нас гээд заачихмаар юм .

зочин [202.9.43.204] 2019-02-19 11:49:04

нам сонгодог сонголтыг өөрчлөхгүй бол ядуурал буурахгүй талсал чинь улсыг мөхөөнө

зочин [103.206.195.166] 2019-02-19 11:45:20

хувь тэнцүүлнэ гэхээр мөнгөтэй хүмүүс гарна, дахиад 60 тэрбумын нэг хувилбар болно. Манай оронд энэ системийг хэрэглэх арай болоогүй. МАНАН ахиад гарч ирнэ. Хэдий муу хувилбар ч гэсэн 100 хувь мажоритар системээр хийх нь өнөөдөртөө амьдралд нийцнэ. Тойргийг томруулж болно доо. Аймгаар нь нэг тойрог болгоод бие биенээ матахыг харж байвал ард түмний сонголт арай дээр болно.

манан [66.181.160.44] 2019-02-19 11:36:21

сонгогчидын эрхийгхязгаарлаж намын эрх ашиг дээгүүр тавигдаж бна ямар мөрийн хөтөлбөр биёлэх биш жинхэнэ мөнгөний сонгууль болох нь дээ

Зочин [103.57.92.65] 2019-02-19 11:33:29

Увс аймгийн малчид башир аргаар бусдын хөдөлмөрийг мөлжсөөр ирлээ. Жил болгон увсад зуд болж байна хэмээн улсын сан хөмрөгөөс бэлэн тэжээл авч өөрсдийн малыг тэжээж олшруулж байгаа нь залилан мэхлэх шинжтэй явагдаж ирлээ. Бусад аймгийн малчид тариачдын хөдөлмөрийг шууд сорсон арчаагүй арга юм.

зочин [202.55.191.194] 2019-02-19 10:55:27

Сонгогч хүн УИХ-д төлөөллөө сонгох сонгууль биш намыг сонгох сонгууль болох байхдаа.

Зочин [202.55.191.194] 2019-02-19 10:52:44

Насны хязгаар тогтоо 45-өөс дээш

Зочин [66.181.189.103] 2019-02-19 14:00:45

Эргүүлэн татах хуулиа хамт өөрчлөөрэй

Зочин [66.181.189.103] 2019-02-19 13:56:03

Бас эрүүгийн хариуцлага хүлээж байсан хүн нэр дэвшихгүй ээ.Одоо эрхэлж байгаа ажлаа бүр анхан шатнаас нь хийсэн байх.Цэргийн алба хаасан байх.

зочин [202.55.191.194] 2019-02-19 10:50:43

Намдаа дээгүүр жагсахын тулд жинхэнэ мөнгө их өгсөн нь сонгогддог, бас өмнө нь бөөн хэрэг тарьчихаад чимээгүй далд орсон нөхдүүд орж ирэх үүд хаалга нээгдэнэ гэсэн үг

Баатар [103.26.194.178] 2019-02-19 10:48:23

Зөв бас буцаан харах хуулиа хамт оруулаарай

Баатар [103.26.194.178] 2019-02-19 10:49:59

Зөв бас Буцаан татах хуулиа хамт оруулаарай

Зочин [202.179.27.178] 2019-02-19 10:44:20

Ждучид ингээд бух насаараа их хуралд суух боловуу ард тумэн нь тэгж хусээд байгаа юм бол одоо тэгэхээс дээ

Зочин [45.117.35.6] 2019-02-19 10:29:39

Сонгуулийн үеэр сонгуулийн хуулийг зөрчсөнийг нотлох үйл ажиллагааг хурдан болгож, шийдэх хэрэгтэй байна. Улаан цайм мөнгө өгөөд сонгогддог үйлдлийг зогсоох хэрэгтэй.

Зочин [103.229.121.143] 2019-02-19 10:26:13

Юу л оруулж ирэх гэж байна даа Лундаажанцан,Занданшатар нарт ч итгэх итгэл бага л байна даа Занданшатар гуай чимээгүй байж байгаад гарч ирсэн танд итгэхгүй л байгаа шүү манангийн төлөөлөгч гэж харж байгаа шүү гэхдээ хийх ажлыг чинь харна.

Зочин [202.9.42.56] 2019-02-19 10:26:12

Эргүүлэн татах хууль маш чухал шүү???

Зочин [202.9.45.130] 2019-02-19 10:14:34

3ene harin zuv shuuesen busiin populist garuudiig boomilno

хх [66.181.190.82] 2019-02-19 10:09:38

НАМДАА ДЭЭГҮҮР ЖАГСАХ ГЭЖ ХАХУУЛИА БАРИАД НАМЫН ДАРГА РУУГАА ГҮЙЛДЭХ ЮМ БАЙНА.МӨНГӨТЭЙ ГАРУУД АРЗАЙГААД Л ОРООД ИРЭХ НЬ ДЭЭ.

ХУВЬ тэнцүүлсэн нь зөвөө [183.177.100.4] 2019-02-19 09:56:50

Хувь тэнцүүлсэн хувилбарыг дэмжиж байна. Монгол улс одоо хөтөлбөр сайтай намыг дэмждэг болох ёстой. Өндөр хөгжилтэй улсууд дийлэнхи нь тийм байгаа.

Зочин [66.181.188.127] 2019-02-19 09:11:26

БУЦААН ТАТДАГ ХУУЛИА ОРУУЛЖ ИР

Зочин [202.21.106.125] 2019-02-19 09:08:45

Хувь тэнцүүлсэн нь дээрээ

Зочин [202.179.31.3] 2019-02-19 09:02:34

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛТАЙ БОЛОЁ ХУЛХУУЛЖ ХАШИРЛАА

зочин [122.201.23.84] 2019-02-19 08:27:32

Хэрвээ гэмт хэрэгт холбогдвол шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал УИХ-ын гишүүний эрхийг автоматаар түдгэлзүүлэх заалт оруул. ЖДҮ, Гантулга гээд арай хэтэрхий байна

Зочин [103.229.121.227] 2019-02-19 08:15:32

Сонгуулийн нэр дэшигчийг нас ны хязгаар тогтоо 45 дээш гэж з


53 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
53 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.