Тасарсан агаарын шугамыг холбож Хөвсгөл, Завхан аймгийг эрчим хүчээр хангажээ

М.Амаржаргал / Орон нутаг

Өчигдөр 19:00 цагийн орчимд “Булган” дэд станцад 110 кВ-н Мөрөн агаарын шугам тасарч, Төвийн бүсийн нэгдсэн системээс “Тайшир” усан цахилгаан станц салгагджээ. Үүний улмаас Хөвсгөл, Завхан аймаг хүчдэлгүй болж, Говь-Алтай аймгийн төвийн хэрэглэгчдийг Тайширын усан станцаас эрчим хүчээр хангаж байв.

110 кВ-н Мөрөн агаарын шугамд фазын хүчдэлийг шалгахад газардлагын хамгаалалтаар тасарсан байсан тул Булган-Мөрөнгийн агаарын шугамд Эрчим хүний салбарын ажилтнууд хоёр талаас нь үзлэг хийж засварласан байна. 20:45 цагт “Тайшир” дэд станцаас 35 кВ-н Улиастай агаарын шугамыг залгаж Улиастай хотын онцгой хэрэглэгчдийн эрчим хүчийг холбосон бол 03:23 цагт Хөвсгөл аймагт, 03:29 цагт Завхан аймагт тус тус хүчдэл өгчээ. Харин 04:35 цагт Тайшир УЦС-ыг Төвийн бүсийн нэгдсэн системтэй зэрэгцээ ажиллагаанд оруулсан байна.


Сэтгэгдэл

Hubsgul. [202.9.42.43] 2019-02-19 07:49:30

C.dabaasvrend zasbariin. Zardliin 10 hbubiiguguurei.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.