Британи, Монголын далбаатай галт тэрэг аялалдаа гарлаа

М.Амаржаргал / Орон нутаг

Британи, Монголын далбаагаар чимсэн галт тэрэг хоёрдугаар сарын 19-22-ны хооронд манай улсын хойноос өмнөх өргөргийн дагуу хөндлөн гулд аялж, ОХУ-тай хиллэх Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас БНХАУ-тай хиллэх Замын-Үүд боомт хүрнэ. Их Британи болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хаалтын хүрээнд Британийн Элчин сайдын яам нь тус улсын технологи, боловсролын салбарыг онцлон таниулах арга хэмжээ зохион байгуулах юм.

Түүнчлэн Их Британийн ЭСЯ ойн хүрээнд Дархан хотод боловсролын өдөрлөг, Эрдэнэт хотод Британийн уул уурхайн технологи, тоног төхөөрөмжийн компаниудыг танилцуулах, цаашид хамтран ажиллах боломжуудыг нээх талаар уулзалт зэргийг хийх юм. Мөн Сэлэнгэ аймагт нутгийн удирдлагуудтай уулзахаас гадна Британи үүлдрийн мал аж ахуй эрхлэгчтэй уулзана. Зэрлэг ан амьтан, ургамлын хууль бус худалдааг хязгаарлах төслийг Гаалийн Ерөнхий Газартай хамтран хэрэгжүүлэгч ‘’Лондонгийн Амьтан Судлалын Хүрээлэнгийн’’ багийнхан төслийн уулзалтууд тус тус хийх аж.

image

Монгол улсад суугаа Британийн Элчин сайд ноён Филип Малон хэлэхдээ “Бид 55 жилийн ойн баярын хаалтыг орон нутагт хийх болсондоо баяртай байна. Тус арга хэмжээгээр дамжуулан бид Британийн технологийн чадавхыг Монголын уул уурхайн салбарт таниулж, Монголын залууст дэлхийд боловсролын салбараараа тэргүүлэгч манай улсад хэрхэн суралцах боломжтой болон Британийн Засгийн газрын Чевнинг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг уриалан дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” гэжээ.

Тус арга хэмжээнд зориулан Сэлэнгэ болон Замын-Үүдийн чиглэлийн галт тэргийг найрамдалт харилцааны билэгдэл болгон хоёр орны далбаагаар өвөрмөц байдлаар чимж байгаа нь Их Британи улс Монгол Улстай илүү инновацлаг, далайцтай байдлаар харилцаж буйн илрэл болно гэж найдаж байна’’ хэмээн онцлов.

Эх сурвалж: Их Британийн ЭСЯ

image


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.