Сөүл-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэхээр дөрвөн компани өрсөлдөж байна гэв

П.Урнаа / Нийгэм

Солонгосын агаарын тээврийн хоёрдогч компани ирэх 3-р сарын сүүлчээс эхлэн Сөүл-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэхээр болоод байгаа. БНСУ-ын талаас энэ сардаа багтаан тусгай зөвшөөрлийг олгоно гэдгээ саяхан мэдээллэсэн байна. Сөүл-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэхээр Asiana Airlines, Jeju Air, T'way Air болон Eastar Jet гэсэн компаниуд өрсөлдөж буй аж.

Энэ талаар Солонгосын Газар нутаг, зам тээврийн яамнаас Агаарын тээврийн хоёрдогч компани нислэг үйлдэх зөвшөөрөл олгоно гэдэг нь "Korean air" компанийг боомилж буй хэрэг биш. Энэ чиглэлд бусад компаниудад эрх олгосноор "Korean air" үйл ажиллагаагаа сайжруулах, нислэгийн тийзийн үнэ уян хатан болох боломж юм хэмээн мэдээлжээ.

Ямартай ч 30 жил нэг компани монополь байсан Сөүл-Улаанбаатарын чиглэлийн нислэгт удахгүй шинэ авиа компани нислэг үйлдэж эхэлснээр ижил замын нислэгүүдээс бараг гурав буурна хэмээж буй аж.


Сэтгэгдэл

зочин [124.158.93.130] 2019-02-20 05:31:04

билетний үнэ буурах нь, МИАТ ХХК-г ч гэсэн ингэж өрсөлдөгчтэй болгох юмсан. билетний шаг арилж үнэ буурна

Зочин [202.126.89.126] 2019-02-20 04:28:30

Хэрэв бүтвэл МАН гарч ирээд хийсэн ганц том ажил нь болно доо

Зочин [180.149.93.27] 2019-02-20 01:21:22

Аль эрт ингэх байсан юм. Монгол хүмүүсээ шулж шулж эцэст нь ийм юм хийх гэж. За ямар ч байсан сайн байна.

Хаян [202.9.45.209] 2019-02-19 15:43:03

Korean Air 30-аад жилийн турш компанийхаа гол ашгийг Монголчуудаас л олдог байсан юм биш үү ккк

Хангуг [66.181.161.9] 2019-02-19 13:13:21

Тийзний үнэ буурах нь буурах байх...гэхдээ нээх сүртэй буухгүй дээ

Зочин [103.26.195.91] 2019-02-19 06:37:15

мөнгө

hi [103.111.68.3] 2019-02-19 06:08:28

mash zov ajil hiigdej bgaan bn. ongorson hugatsaand yagaad ene ajil hiigdehgui bsn gedeg ni ontsgoi chuhal bn, ingej boloh bsn bolomjoo aldaj hohirson ard irged ugee helmeer


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.