МҮХАҮТ-ын шинэ Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тодорч эхэллээ

П.Урнаа / Нийгэм

МҮХАҮТ манай улсын хамгийн том, хамгийн олон буюу 3500 бизнес эрхлэгчийг эгнээндээ нэгтгэсэн ТББ юм. Тус байгууллагын бүх гишүүний ХХ их хурал энэ сарын 28-нд СТӨ-нд болох гэж байна. Хурлаар танхимыг ирэх дөрвөн жилд удирдах Ерөнхийлөгчийг 800 төлөөлөгчийн нээлттэй саналаар сонгох юм. Мөн энэ удаагийн ээлжит XX Их хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:

-МҮХАҮТ-аас 2015-2018 онуудад хийж гүйцэтгэсэн ажлын тайлан

-Хяналтын зөвлөлийн 2015-2018 онуудад хийж гүйцтэгэсэн ажлын тайлан

-МҮХАҮТ-ын дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлт

-МҮХАҮТ-ын удирдах дээд байгууллагуудын сонгууль

Үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг төлөөлөн хамгаалж, илэрхийлэх хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ирсэн Монголын хамгийн том олон нийтийн байгууллагыг ирэх дөрвөн жилд удирдан авч явах Удирдах байгууллага, Хяналтын зөвлөл, Танхимын удирдлагын сонгууль гишүүд, олон нийтийн анхаарлын төвд байдаг.

Дөрвөн жилийн өмнөх их хуралд Б.Лхагважав, "UFC групп"-ийн Ерөнхийлөгч О.Амартүвшин нар өрсөлдөж байсан билээ. Энэ удаагийн нэр дэвшигчдийн нэрс энэ сарын 26-нд албан ёсоор тодорхой болох ажээ.

МҮХАҮТ-ын Дүрмийн дагуу Танхимын удирдах байгууллагууд, Хяналтын зөвлөлд нэр дэвшүүлэх, сонгох ажил дүрмийн дагуу Их хурлаас шууд нэр дэвших журмаар явагддаг. Нэр дэвшүүлэх ажлыг Их хурал эхлэхээс хоёр хоногийн өмнө буюу хоёрдугаар сарын 26-ны 17.00 цагаар дуусгавар болгох юм байна.

Одоогийн байдлаар МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, “Ард” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг өрсөлдөх тухай мэдээлэл хэвлэл мэдээлийн хэрэгслүүдээр хэдийн тархсан. Тэдэн дээр нэмэгдэж дөрвөн жилийн өмнөх их хуралд өрсөлдсөн UFC группийн Ерөнхийлөгч О.Амартүвшин дахин өрсөлдөх тухай мэдээлэл байна. Мөн Асашёорюү Дагвадорж аваргын төлөөлийн баг болон бизнесийн томоохон ААН, компанийн удирдлагаас олон хүн нэр дэвшиж буй нь МҮХАҮТ-ын удирдах багийн сонгууль нэлээдгүй өрсөлдөөнтэй болохоор харагдаж байгааг холбогдох албаныхан онцлоод байна.

“Ард” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав нарын хувьд МАН-ын бага хурлын гишүүд юм. UFC группийн ерөнхийлөгч О.Амартүвшингийн хувьд өдгөө хүнс, хөдөө аж ахуй, барилга, аялал жуулчлалын салбарт ажиллаж яваа билээ.


Сэтгэгдэл

зочин [202.55.188.45] 2019-02-20 10:06:14

Лхагважав дээр.Ок.

Зочин [202.126.89.126] 2019-02-20 04:26:31

Лхагважав нь дээрдээ

зочин [202.179.24.45] 2019-02-20 02:26:55

энэ Лхавгажав гэгч нөхөр нэг их сайхан их юм мэддэг царайлах бүтээсэн ажил байхгүй манантай бас холбоотой байж улс орныг хутган үймүүлж магадгүй шинжтэй

Ганхуяг нь дээр юм бна! [121.6.158.228] 2019-02-20 01:33:43

Дайлдаг Ганхуяг олон улсын харилцаандаа хэн хэнээс нь илүү! Хэл ус хийсэн чадсан нь илүү илүү!!!

Зочин [139.5.217.243] 2019-02-20 00:56:31

Лхавгажав НӨТ-шинэ бүтэцийг хэрэгжүүлэхэд санаачлагатай оролцож үр дүнд н улсын төсвийн орлогын төлөвлөгөө давж биелэж байна Хийсэн юмтай,хийх юмтай бусдааса хамаагүй дээр шүү??? Дутагдал бий юу гэвэл бий!!! Түүний санаачилсан НӨТийн хуулинд ЖДҮ н бараагаа заруулахаар дэлгүүрт өгөхдөөНӨТ бичиж өгөөд мөнгөө аваагүй байхдаа шууд НӨТ н өрөнд ордог.??? Зүйн авсан мөнгөний хэмжээгээрээ НӨТ бичиж байвал шудрага болох юмаа!!! Мөнгөгүй ЖДҮ НӨТ-г банkны зээлээр төлөхөд хүрч байгаа юмаа. Ийм хуулаар ЖДҮ хөгжихгүй худалдаачидад хөгжих нөхцөлийг бүрдүүлж өгч байна??? Том дэлгүүрүүд агуулахын бараан бүгд НӨТ падаан бичигдсэн бараа байдаг??? ЖДҮ д борлуулсан барааны мөнгийг өгдөг. Үлдсэн бараан зарагдаагүй гээд мөнгийг өгдөггүй гэтэл НӨТ падаан бичээд өгсөн тул ЖДҮ НӨТн өрөнд ордог.Мөнгөө аваагүй ЖДҮ банkнаас зээл авч НӨТ төлөхөд хүрдэг???/ Энэ хуулийг засахгүй бол зөвхөн худалдааг дэмжжиж,ЖДҮг хааж боосон хуули болоод байна!!!

Зочин [202.126.89.214] 2019-02-20 00:28:40

Талх салаавч болио.

zochin [50.53.183.105] 2019-02-19 23:35:29

Ed naraas arai deer ni Lkhagvajav ni deer Davgaa yu hiij chadah yum be .Bolovsrol bhgui tolgoi tarhinii bartaamj hurehgui hel us bhgui chadahgui sh dee.

Зочин [86.59.223.150] 2019-02-19 18:04:12

Амартүвшин нь Улаанбаатар худалдааны танхим, арбитр гэгч өрсөлдөгч байгууллага байгуулаад удирдаж байсан хүн одоо өрсөлдөх инээдтэй биш үү. Дагвадорж нь ч бас юувдээ, энэ Долгорсүрэн зааны хэдэн боловсролгүй хөвгүүд салбар салбарт сайн муу аргаар очиж нураадаг болох нь

Зочин [176.179.135.162] 2019-02-19 15:52:34

davgaa mahan tolgoi zai bol

Батбаяр [122.201.21.195] 2019-02-19 14:49:49

Талх гээд л муулаад байгаа наад хүн чинь Ард гээд ямар том бизнесийг хөл дээр нь босгочихоод IPO гаргачихлаа шдэ.Та нар талх талх гэж муулсаар өөрсдөө юу хожсон юм.

Зочин [64.119.20.103] 2019-02-19 14:30:53

ЛХАГВАЖАВ НЬ ДЭЭР БХ ОО . ДАГВАА МЭТИЙН ЖИЖИГ ТАРХИНУУД ДЭМИЙ ШД . АМАРТҮВШИН ГАНХУЯГ НАР Ч ДАГВААГААС. ДЭЭР Л ДЭЭ УГ НЬ

Зочин [202.9.42.172] 2019-02-19 11:50:11

Амартүвшин больёооо урбанек нь дэлэм дээр

Зочин [66.181.161.12] 2019-02-19 11:40:15

Талх бол зүгээр шоучин

Зочин [103.26.195.91] 2019-02-19 10:22:20

ГАЦУУРТ.ЧИНБАТ .яг тохирно ш дээ.өмнөх дарганцарууд нь ардчилсан нам засаг барьж байх үёд дорлигжав бизнёсүүдийг дарамталж байх үёд юу хийж дуугай суугаад байсан эргүүнүүд вэ.дампуураад байхад дув дуугай шүү.

Зочин [64.119.26.147] 2019-02-19 09:31:33

Amartushin yu hiij chadna gej ichihgui neree devshuulj bainaa

ө [122.201.21.49] 2019-02-19 09:14:45

Далдага Ганхуяг зүгээр шүү хө. Далдайчаад юм хийгээд байдаг нөхөр байгаа юм.

Зочин [66.181.181.121] 2019-02-19 11:31:27

Хулгайч пизда.

зочин [202.179.31.242] 2019-02-19 08:40:35

АСА-гийн тархи арай л жижигдэх байлгүй дээ. Монгол улсын худалдаа аж үйлдвэрийн танхим бол арай ч СУМОГИЙН ТАНХИМ биш гэдгийг ойлгох толгой биш бололтой, энэ АСА.

Зочин [124.158.124.174] 2019-02-19 07:18:50

талх болиоо

зочин [64.119.18.99] 2019-02-19 07:16:14

ЭНэ Дагвадорж өөрийнхөө хэм хэмжээг даанч мэдэхгүй юмдаа

Зочин [202.131.245.226] 2019-02-19 07:15:42

UFS нтр одоо боливол таарна Тэр барьсан барилгуудынхаа чанарт анхаар л даа хүнд нэг хулхидаад зарчихвал л боллоо гэсэн шиг хаячихна

Зочин [202.179.31.39] 2019-02-19 06:26:32

Одоохондоо лхагважаваас өөр хийсэн юмтай цаашид хийх төлөвлөгөөтэй хүн алга юун тэр өвчит талх малх

мм [66.181.190.82] 2019-02-19 06:19:35

ТАЛХ ЯМАР ШУНАЛТАЙ ЮМ БЭ?

Зочин [202.9.43.11] 2019-02-19 06:16:29

Uls turch bish businessman udirdax yostoi


24 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
24 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.