БСШУСЯ: Ирэх онд нийт 100 сургууль, 130 орчим цэцэрлэгийн барилга барих, өргөтгөх ажил хийгдэнэ

П.Урнаа / Боловсрол

Өнөөдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Барилга хот, байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын удирдлагууд нийслэлийн удирдлага болон холбогдох албаныхантай уулзлаа. Уулзалтаар нийслэлийн Боловсрол, соёл, спортын салбарын хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, тулгамдаж буй асуудлын талаар болон нийслэлд баригдах сургууль, цэцэрлэгийг хугацаанд нь ашиглалтад оруулах талаар ярилцсан байна. Мөн боловсролын салбарт өнгөрсөн онд хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлууд болон газрын асуудлын талаар холбогдох албаны мэдээллийг сонсчээ.

Боловсролын салбарын хүртээмжийг сайжруулах чиглэлээр Улс, нийслэл, дүүрэг, гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар 2018 онд нийслэлд гурван сургууль, 14 цэцэрлэгийн барилга ашиглалтад орж сургуулийн хүчин чадлыг 2240-өөр, цэцэрлэгийн хүчин чадлыг 2630-аар нэмэгдүүлсэн гэв.

Мөн хөрөнгө оруулалтын ажлын чиглэлээр 2018 онд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 80 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр 13 тэрбум 119.1 сая төгрөгийн хөрөнгө батлагдсан. Үүнээс гүйцэтгэлийн үр дүнг тооцон 11 тэрбум 737.6 сая төгрөгийн санхүүжилт олгосон байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2020 онд гэхэд нийт 100 сургууль, 130 орчим цэцэрлэгийн барилга барих, өргөтгөх ажил хийгдэх аж.

image

Тухайлбал,

-2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 15 сургууль,

-Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр дөрвөн сургууль,

-Хятад улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хоёр сургууль,

-Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хоёр сургууль

тус тус ашиглалтад орно хэмээн дурджээ.

Сургууль цэцэрлэгийн барилгын ажлыг цаг тухайд нь хүлээлгэн өгөхөөр холбогдох албаны хүмүүс ажлаа эрчимжүүлэхийг салбарын сайд үүрэг болгов. Мөн газар чөлөөлөлт, концессын гэрээгээр гүйцэтгэх ажилтай холбоотой асуудалд нухацтай хандаж, харилцаа холбоотой ажиллахыг сануулжээ.

image

Энэ тухай Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг хэлэхдээ, “Төсөл хөтөлбөр арга хэмжээ, хөрөнгө оруулалтын ажлын талаар ажил хэрэгч уулзалт зохион байгууллаа. Учир нь өнгөрсөн жилүүдэд нийслэлд хэрэгжихээр төлөвлөсөн сургууль, цэцэрлэг шинээр барих асуудлууд тодорхой шалтгаануудын улмаас саатсан. Тухайлбал газрын асуудал шийдэгдээгүй, тендерийн хугацаа хойшилсон, маргаан үүссэн гэх зэрэг зохион байгуулалтын олон асуудлаас үүдэн ажил хоцорч, зарим сургууль цэцэрлэгийн төсөв татагдсан. Тиймээс 2019 оны төсвийн хуулийг хэрэгжүүлэх ажлыг эртнээс тал талын оролцоотой зохион байгуулах үүднээс өнгөрсөн долоо хоногт Боловсролын сайдын тушаал гарсан. Өнгөрсөн хугацаанд зарим хариуцлагагүй үйлдлээс болж олон газрыг хувийн хэвшлүүд концесс нэрээр авсан. Гэвч барилга баригдаагүй гацсан тохиолдол байна. Ийм асуудалтай эвлэрч болохгүй. Ойрын хугацаанд энэ асуудалтай холбогдох шийдвэр гаргана” гэжээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БАЗАРРАГЧАА


Сэтгэгдэл

Зочин [64.119.27.205] 2019-02-20 00:41:53

анх 72 суул дээ 32 сургууль цэцэрлэгийн барилгыг концессоор авчаад байгаа компанаа яагаад олон нийтээрээ мэдэхгуй та нар нуугаад байнаа. УВСЫН УГШИЛТАЙ ХАЗГАЙ ХЭЛТЭЙ ТОД TOWERт байрладаг RICH GOLDEN BULL гэдэг компани бий. аль ч торийн уед хучтэй ийм нэгэн компани бий Ц. НЯМДОРЖ МЭДЭХЭЭР ШИНЖТЭЙ

Зочин [139.5.217.243] 2019-02-20 00:11:30

Барилгын ажлыг Барилгын яам хоттой хамтарч хариуцаад Боловсролын яам хүүхдийн боловсролыг дээшлүүлэхэд ажлаа чиглүүлэх байтал чадахгүй байж аж ахуйн ажил,барилгатай ноцолдоод байх хэрэггүй юм!! Барилга гэдэг бол стандарт,норм дээр тогтдог мэргэжил шаардсан ажил болохоос захын багш,эмч нар хийдэг ажил,мэргэжил биш юмаа???

Зочин [122.201.31.201] 2019-02-19 22:35:47

Өмнө барьсан сургуулиудынхаа мөнгийг өгөх хэрэгтэй дээ.хугацаанд нь ажлаа гүйцэтгэж сургуулиа өгсөн компаниуд одоогоороо мөнгөө авч чадаагүй л бна даа сайд гуай.Үүнд анхаараач.

Зочин [103.212.119.232] 2019-02-19 08:12:46

МУБИС-ЫГ Эрдэнэт руу ХААИС -ыг Дархан руу яаралтай нуулгэчих. 30 -40 орчим дээд сургууль нэртэй оронцгуудыг хаачих Миеэгийн Жунайгийн цэрэг минь

zochin [66.181.185.211] 2019-02-19 08:04:40

Hkamgiin gol ni turuulj IKH DEED surguuliinkhaa bagsh nariin kharitsaa , zaakh , surgakh arga zyi, eersdiikh ni medlegiig auditoor shalguulj eerchleechee , baishin barilga ni tegeed l hkiigdene Surgaltiin chanart ankhaarch hkooson ikh yrikhgyi khurdan eerchlelt hkiigeechee.....

Зочин [202.21.124.131] 2019-02-19 07:23:41

Монголд газөр нь байгаа юмуу. Уг нь ажилгүй багшаа харж үзсэн асуудал юмсан.

Зочин [202.179.26.83] 2019-02-19 06:50:07

За ашгүй дээ. Сургуулийн тоог нэмээд байдаг, багш нараа сайн бэлтгэх хэрэгтэй байна даа


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.