Дүүргүүдийн газрын албадын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа

Т.Хулан / Нийгэм

Нийслэлийн Газрын албаны даргын 2019 оны А/13 дугаар тушаал гарч дүүргүүдийн газрын албадыг дотоод ажлын өдөргүй болголоо.

Өмнө нь иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн хүсэлтийн дагуу хээрийн судалгаа хийх, газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөлийн хурал хийх зорилгоор 7 хоногийн нэгээс хоёр өдрийг дотоод ажилтай байхаар зохицуулагдаж байсан.

Газар зохион байгуулагчид нь иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр зайлшгүй хээрийн судалгаанд явах шаардлага гардаг учраас шинэ зохицуулалтаар зөвхөн газар зохион байгуулагчид ээлжээр хээрийн судалгаанд явах бөгөөд байхгүйгээ нөхөж ажиллахаар зохицуулсан байна.

Ийнхүү дүүргүүдийн газрын албад дотоод ажлын өдөргүй болсноор иргэн, хуулийн этгээдийг ажлын 5 өдрийн 40 цагт нээлттэй хүлээн авч үйлчилгээ үзүүлэх юм байна


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.131.233.190] 2019-02-20 01:19:19

ЗӨВ ШҮҮ, ДЭМЖИНЭ.

зочин [139.5.217.99] 2019-02-19 15:48:09

Үнэн болтугай,хүн чирэгдүүлэх,ард иргэдынхээ хүсэл зорилгыг хүлээж аваад хурдан шуурхай хариугын өгч сураасай билээ

Зочин [66.181.176.193] 2019-02-19 13:48:59

Сайн ажиллаж бнаа

Зочин [66.181.176.193] 2019-02-19 13:48:32

Сайн бнаа

ХААН [122.201.22.132] 2019-02-19 10:04:23

Маш их баярлалаа, 135 өдөр очих болгонд байцаагч ийм ч ажилтай, тийм ч ажилтай гээд. Төрийн ажил ингэж явах ёстой. Ямар сансарын пуужин зохиож хийгээд нисгэх гэж байгаа биш. Нэг нь нөгөөгөө орлож болно. Харин буруу хийвэл хариуцлагаа гарын үсэг зурж үүрэх хэрэгтэй. Төрйн ажилд маш том дэвшил болсон байна.

Зочин [203.91.115.37] 2019-02-19 08:53:46

sain bna shuuuuuuuuuuu


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.