Япон улс Гуайдог түр ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрсөн нь буюу Венесуэлийн өнөөгийн нөхцөл байдал

Д.Тулга / Гадаад мэдээ

Япон улс Венесулийн Хуан Гуайдо тэргүүтэй сөрөг хүчнийг дэмжиж байгаагаа илэрхийлсний дээр Гуайдог тус улсын түр ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрсөн талаар Японы Гадаад хэргийн сайд Таро Коно мэдэгдлээ.

“Венесуэль улсын түр ерөнхийлөгч гэдгээр нь бид Гуайдог дэмжиж байна” хэмээн тэрбээр мэдэгдээд олон улсын зүгээс уриалга гарсан ч Венесуэльд өнөөг хэр нь ерөнийлөгчийн сонгууль болохгүй байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна.

Ийнхүү Япон улс мэдэгдэл хийснээр сөрөг хүчний тэргүүнийг тус улсын түр ерөнхийлөгч гэж хүлээн зөвшөөрч байгаа 34 дэх орон боллоо.

Гуайдог дэмжигчид болон эсэргүүцэгчид

АНУ, Канад, Европын орнууд болон Латин Америкийн томоохон орнууд Гуайдог түр ерөнхийлөгч гэж хүлээн зөвшөөрч байгаагийн дээр Мадурог суудлаасаа огцорч, эрх мэдлээ Гуайдод шилжүүлэхийг АНУ уриалсан. АНУ энэ улсын тал дээр ямар нэгэн төлөвлөгөө байхгүй байгаа ч цэргийн аргаар нөхцөл байдлыг шийдвэрлэхийг үгүйсгэхгүй гэж мэдэгдэж байсан юм. Түүнчлэн АНУ Венесулийн газрын тос олборлох компанид хориг тавьснаар Венесуэль улс ихээхэн хүнд байдалд ороод байлаа.

Харин Мексикийн эрх баригчид урьдын адил Мадурог Венесуэлийн Ерөнхийлөгч гэж хүлээн зөвшөөрч байгаа гэж мэдэгдсэн. Мөн Куб, Болив, Орос, Белорусс, Иран, Хятад, Никарагуа, Сальвадор, Турк улсууд Мадурог дэмжсэн хэвээр байгаа юм.

Харин НҮБ хөндлөнгийн байр суурьтай байгаа бөгөөд талуудыг хэлцлийн замаар асуудлыг шийдвэрлэхийг уриалжээ.

Венесуэлийн тухай:

Венесуэль улс нь нийгэм эдийн засгийн болон улс төрийн гүн хямралд орсон, Өмнөд Америк дахь улс. 2018 онд тус улсад инфляц 1 700 000%, ДНБ 15 хуль буурсан, хямралын улмаас 3 сая гаруй иргэн нь эх нутгаа орхисон бол энэ улсын хүн амын 1/3 нь ажилгүй, авлигын индексээрээ 180 орноос 169-д жагсдаг юм. Энэ улсад өргөн хэрэглээний хүнс, эм бэлдмэл нэн хомсдсон бөгөөд хэдийгээр Венесуэль улс дэлхийн хамгийн том нефть олборлогчдын нэг ч гэлээ бензиний хомсдол нүүрлэсэн.

Өнөөгийн хямралын өмнөтгөл шалтгаан

Өнөөгийн хямралын өмнөтгөл шалтгаан нь Уго Чавес 1999 онд засгийн эрхэнд гарснаас эхлэлтэй гэж хэлж болно. Тэрбээр “боливарийн социализм” буюу “XXI зууны социализм” гэх хөтөлбөр боловсруулсан бөгөөд энэ хөтөлбөрт үйлдвэр, байгууллагуудыг төрийн мэдэлд шилжүүлэх, газрын тос болон валютын ханшид хяналт тавих зэрэг энэ улсыг өрөнд орулах олон эдийн засгийн арга хэмжээнүүдийг тусгасан байв. Улмаар 2008 онд газрын тосны үнэ унаснаар Венесуэлийн эдийн засаг сүйрэх нь тодорхой болж эхлэсэн юм.

Чавесыг 2013 онд нас барсны дараа Венесуэлийг тэргүүлэх болсон Мадуро эдийн засгийн хямралын улмаас ард иргэдийн олонхийн дэмжлэгийг алдсан. 2015 онд сөрөг хүчнийхэн урт хугацааны дараа анх удаа парламентын сонгуульд ялж, Үндэсний ассамблейд үндсэн хуулийн олонх болсоню. Гэвч Мадурод захирагддаг Дээд шүүх тус улсын засгийн газрын солих гэсэн аливаа оролдлогыг хааж байлаа.

Хямралын ээлжит давалгааны шалтгаан

2019 оны нэгдүгээр сарын 10-нд Мадуро дахин Ерөнхийлөгч болов. Харин энэ сонгуулийг хууль бус болсон гэж “Лимагийн бүлэг”\Венесуэлийн хямралыг шийдвэрлэх зорилготой байгуулагдсан Латин Америкийн 12 орон багтдаг бүлэг\-ийн орнууд мэдэгдээд Мадурог эрх мэдлээ парламентад шилжүүлэхийг уриалсан юм. Энэ үеэр Венесуэлийн Үндэсний ассамблейн шинэ тэргүүн Хуан Гуайдо “засаглалыг хүч түрэмгийлэн авч байгаа”-г зогсоохын тулд шилжилтийн засгийн газар байгуулахыг уриалав. Улмаар тус улсад 2017 оноос хойших анхны томоохон хэмжээний эсэргүүцлийн жагсаалууд эхлэсэн юм.

Нэгдүгээр сарын 11-ний өдөр Гуайдо Венесуэлийн Үндсэн хуулийн дагуу улсынхаа төрийн тэргүүний эрх мэдлийг хэрэгжүүлэх боломж түүнд бий хэмээн зарлав. Тус улсын Үндсэн хуулинд “Ерөнхийлөгч үүргээ биелүүлэх боломжгүй болсон бол эрх мэдэл Үндэсний ассамблейн тэргүүнд шилжинэ” гэж заасан бөгөөд Гуайдо энэ заалтыг баримтлан тийнхүү мэдэгдэл хийжээ. Харин нэгдүгээр сарын 23-ны өдөр тэрбээр өөрийгөө ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч гэж зарласан юм.

Б.АНАНД


Сэтгэгдэл

Зочин [122.201.31.46] 2019-02-20 11:30:18

Энэ Америк Хандсан зvгтээ гай тарьж тvйвээж байдаг яасан хэцvv улс юм бэ?! Америкаас хамгийн найдвартай хамгаалагдсан орон Монголыг Сvvлийн 30 жил АН гэдэг гар хелеерее яаж сvйрvvлж байгааг нь харахаар айдас терех юм!! Манай АН-хныг яаж ч турхирч чадахаар юм билээ!!

Зочин [150.129.140.23] 2019-02-20 06:53:43

ямар ч супёр гүрэн жижэгүүдээ залгина гэж үзэх байх даа.

Зочин [122.201.31.46] 2019-02-20 06:24:56

Америкын яг хажууд нь халуун цэг бий болгох хэрэгтэй!! Одоо жижиг оворын хэд хэдэн цемийн пуужин мадурод егчихдег болоосой!! Естой vзvvштэй юм болноо!! Ккк! америк еерийн нутагтаа хийх ажилгvй болчоод бусдыг vймvvлж сандраагаад байхгvй тэр тивдээ хийх ажилтай байвал бидэнд ч хэрэгтэй.!

Зочин [66.181.161.30] 2019-02-21 05:55:42

Яг зөв тэгэх хэрэгтэй

Зочин [202.126.89.126] 2019-02-20 04:20:54

Тролууд энд тэндгүй арзагнаад АНУ-г буруутгаад л зүгээр хэвийн сайхан байсан улс улс төрийн хийрхэл солиорол популизмийн бодит жишээ болчоод байхад АНУ болон барууныхан буруутай гэнээ хаха та нар хичнээн тархи угаах гэж оролдсон ч Монголчууд тийм тэнэг биш

Америк новширсон нь [202.131.228.118] 2019-02-20 02:05:07

Америк өөрийн ойр хавийн улсуудыг "жижигрүүлж" өөртөө захируулах гэж л ингэж новширч байна. Нөгөөтэйгүүр АНУ нь Венесүэлийн газрын тосны үйлдвэрлэлд нилээд их хөрөнгө оруулалт хийсэн, үүнийхээ ашгийг л өөртөө 100 хувь авах гээд шээс алдачих гээд байгаа юм.

Толуй [202.72.245.122] 2019-02-20 03:58:29

Хөгжин цэцэглэж байсан орныг тэр их гипер инфляци, их ядуурал, барааны хомсдол, 33 сая гаруй дүрвэгсэд зэрэгт тэр Чааваас, энэ тэнэг автобусны жолооч 2 ямар ч буруугүй, АНУ буруутай болж байна уу. Ер нь АНУ бидэнд ямар хийсэн гэж зарим тэнэгүүд үзэн ядаад байдаг юм. Тэдний дэргэд харин Орос, Хятад 2-ын тарьсан гай гамшиг асар их шүү. Түүхээ хар

Мэргэн. [103.229.123.122] 2019-02-20 00:38:48

Амeрик хүчирхийлэлээ зогсоохгүй юм болов уу.Энэ улс үндсэн хуулийнхаа дагуу сонгуулиа явуулж болоогүй юмуу. Амeрик өөр улс орныг эдийн засгийн арга юмуу цэргийн хүчээр өөрийнхөө эрхшээлд оруулах бодлоготой.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.