Хонинд яваад алга болсон 13 настай охин сураггүй хэвээр байна

У.Уранцэцэг / Хууль

Өнгөрөгч оны наймдугаар сарын 7-ны өдөр Хөвсгөл аймгийн Ренчинлүмбэ сумын Далайн зах багийн Товог уул гэх газраас 13 настай охин малдаа гарч яваад одоог хүртэл сураггүй хэвээр байна. Хэвлэлийн хуудаснаа гарсанчлан охин алга болохынхоо өмнөх хоёр өдөр малдаа яваад ирэхдээ чихэр печень авч ирсэн аж. Хоёр өдрийн турш хонинд яваад ирэхдээ “Олсон юм” хэмээн гар утас, амттан авчирсан талаар эх сурвалж мэдээлсэн байна. Охиныг алга болсон өдрөөс хойш нийтдээ зургаан сарын хугацаанд ямар ч сураггүй байсаар өдийг хүрчээ.

Охиныг алга болсон тухай мэдээллийг гэр бүлийнхэн нь цагдаад мэдэгдсэнээр нутгийн иргэдийн хамтаар цагдаагийн байгууллага нийт гурван удаа эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Гэсэн ч ямар ч ул мөр илрээгүй байна.

Охины ээж охиноо хүрээд ирэх байх хэмээн дурандан суудаг талаар нутгийн иргэд нь халаглан ярьж байгаа аж. Харин Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын алба хаагчид эрэн хайх ажиллагааг явуулсаар байгаа юм байна.


Сэтгэгдэл

иргэн [43.228.130.60] 2019-02-21 05:27:54

Хэрэгтэн тун ойрхон байгаа юм байна даа.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.