Үерийн ус нэвтрэх зурвас зөрчсөн байгууллагын газрыг чөлөөлнө

Б.Гэрэлмаа / Нийгэм

Геодези, усны барилга байгууламжийн газраас хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг зохион байгуулж байна. Хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ашиглалт, хэвийн найдвартай үйл ажиллагааг хангах, далан суваг, ус гаргуурын бөглөрлийг арилгах шуурхай арга хэмжээ авч байна.

Мөн үерийн ус чөлөөтэй нэвтрэх боломжийг алдагдуулж хамгаалалтын зурвасын журмыг ноцтой зөрчсөн иргэн, аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагааг зогсоох, газар чөлөөлөх арга хэмжээг холбогдох газрууд зохион байгуулж байна.

image

image

image


Сэтгэгдэл

Зочин [122.201.21.193] 2019-02-20 05:11:15

энэ балай юутай хотхон харагдах шиг. голын урсгалыг боогдуулж шороо асгаж байшин бариулчаад одоо ингээд ус мөстэй зууралдаад сууж байх гэж. байшин барьсан бариулах зөвшөөрөл өгсөн худалдаж авсан бүгд л буруутай. Хэн түрүүлж хулгай хийх вэ гэдэг нийгэмд амьдарж байна. Ганц нэг нөхдийг шороо шорон луу зоригтой явуулаач

тогтох [202.21.100.210] 2019-02-20 05:00:56

Хар амиа бодогч нараас болж их чирэгдэл гарах юм даа хүчээр бариулчихсан юм шиг урсчихвал их гоншигноно доо


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.