Монголын циркчид олон улсын тэмцээнээс алтан цом хүртлээ

М.Амаржаргал / Спорт

Монголын циркийн хөгжлийн төвийн жүжигчид өчигдөр /2019.02.19/ Испани улсын Жироно хотноо зохион байгуулсан Олон улсын циркчдийн тэмцээнээс алтан цом хүртжээ. Энэ сарын 14-19-ний өдрүүдэд зохион байгуулсан “Festival Internacional del Circ Elephant d’Or” тэмцээнд дэлхийн 100 гаруй уран бүтээлчид оролцжээ.

Продюсер Н.Эрдэнэ болон Х.Ганболд багштай уран бүтээлчид “Mystery of Gentlemen” хэмээх шариктай акробатын үзүүлбэрээр оролцож амжилт гаргасан байна. Тэмцээний талаар продюсер Н.Эрдэнэ өөрийн фэйсбүүк хуудаснаа “Бидний хийж буй үзүүлбэр дэлхийн хаана ч байхгүй. Зөвхөн Монголын циркийн жүжигчид хийж байгаа нь бахархалтай” гэжээ. Өнгөрөгч онд тус циркийн уран бүтээлчид Унгарын Будапешт хотноо болсон олон улсын циркийн жүжигчдийн тэмцээнд амжилттай оролцож, мөн л алтан цомын эзэд болсон билээ.


Сэтгэгдэл

Зочин [202.9.42.254] 2019-02-21 02:03:57

bayr hugey

Zochin [81.247.76.171] 2019-02-20 19:18:17

Diplom awsan bolhoos medal awasgui sh de, yah gej hudlaa yum bicheed bgan, humuus youtube-s olood uzchih yumig hudlaa yum bicheed bhin

Зочин [176.179.141.96] 2019-02-20 17:44:33

end asa mahan tolgoi yamar hamaatai yum

БАТ & БАТ [66.181.161.102] 2019-02-20 08:36:36

БИД БУЮУ МОНГОЛЧУУД ДЭЛХИЙД БАЙХГҮЙ СААР ЮМААР Ч ТЭРГҮҮЛЭХ ЮМ , САЙН ЮМААР Ч ТЭРГҮҮЛЭХ ЮМ ДАА !!! СААРАА ЗАСЧИХВАЛ Ч МАНДААД ѲГНѲѲ БИД !!!

Mundag yumaa bayr hurgie [91.231.169.123] 2019-02-20 06:52:08

Hunii nutagt ter dundaa cyrkiin ertuntsud tsahiur hagalj Mongoliinhoo neriig undurt manduulna gedeg bol ta buhnii Mongoldoo oruulj baigaa asar tom hurungu oruulalt yum.Ta buhneeree Mongol tumen chini baharhaj baina.Uran buteeliin ulam ih u dur amjiltiig husen eruue!

Зочин [66.181.161.102] 2019-02-20 08:33:16

ТИЙМ ШҮҮ !!!

Зочин [59.153.113.174] 2019-02-20 06:08:08

Аса маань овоо циркээ хөгжүүлж бгаа юм бна


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.