"Оюу толгой" ХХК үндэслэлгүй дүгнэлтээр хүнд нөхцөлд ажилладаг ажилтнуудынхаа цалингийн нэмэгдлийг хассан гэв

Б.Гэрэлмаа / Хууль

"Оюу толгой" ХХК-ны Үйлдвэрчний эвлэлээс Оюу толгой ХХК өөрийн уурхайдаа хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ явуулсантай холбоотойгоор хэвлэлийн хурал хийлээ.

Уг хуралд Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгч С.Эрдэнэбат, Үйлдвэрчний эвлэлийн хорооны идэвхитэн гишүүн н.Буянбилэг, Геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга Д.Долгор нарын хүмүүс оролцлоо.

image

Тэд хэлэхдээ “2017 оны зургаадугаар сарын 24-ний өдрөөс 10 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Оюу толгой сайт дахь ажил мэргэжлүүдэд хөдөлмөрийн хэвийн бус нөхцлийн үнэлгээ хийлгэсэн. Энэхүү үнэлгээг АШУҮИС-ийн дэргэдэх Хөдөлмөр орчны эрүүл мэнд судлалын төв гэдэг байгууллагаар хийлгэсэн. Энэхүү байгууллагын тайланг үндэслээд Оюу толгой ХХК өөрсдийн ажилчдын хэвийн бусын үнэлгээг хассан. Үүний дараа манай гишүүдээс хэвийн бусын хасалттай холбоотой өргөдлүүд ирж эхэлсэн. Бид уг өргөдлийг үндэслэн сурвалжилсны эцэст АШУҮИС-ийн дэргэдэх Эрүүл мэнд орчин судлалын институт нь хэвийн бус ажлын байр, хүнд хортой ажлын байр, хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ хийх эрхтэй биш юм гэдгийг тогтоосон.

Уг судалгааг хийж байхад МХЕГ, Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл мэндийн судлалын төвөөс хөдөлмөрийн хортой нөхцлийн үндсэн жагсаалтад орсон 77-р тогтоолд орсон ажил мэргэжил, Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл мэндийн судлалын төв ганцаараа хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ хийх үндэслэлтэй юм гэдгийг гаргаж ирсэн.

Энэ асуудлаа бид Оюу толгой ХХК-д тавьж, хүнд хортой нөхцлөөс хасагдсан ажлын байрны хэвийн бусыг буцаан олгох, мөн хэвийн бусаас хасагдсан хугацааны цалингийн нөхөн эргүүлэн олгохыг хүссэн боловч Оюу толгой ХХК хүлээн аваагүй.

image

Үндсэн шаардлага “Монгол улсын хууль тогтоомжийн тодорхой бус байдлаас энэ асуудал үүссэн байна” гэж хэлсэн. Бид Монгол улсын агентлагуудаас авсан эдгээр бичиг баримтуудыг танилцуулсан боловч албан гэж авч үзээгүй.

Уг судалгааны явцад Эрүүл мэнд орчин судлалын институтттэй очиж уулзаад “Та бүхний албан бичгийг үндэслээд Оюу толгой ХХК хөдөлмөрчдийнхөө хэвийн бусын нэмэгдлийг хассан байна. Үүндээ тайлбар өгөөч” гэсэн хүсэлт тавихад эргэн хариу илгээсэн. Үүнд: “Бид нарын хийсэн дүгнэлт бол ажилчдын цалинг хасах үндэслэл болохгүй, бидний хийсэн үнэлгээ нь хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах дүгнэлт болж очдог” гэсэн.

Үүнээс дүгнэхэд Оюу толгой ХХК Монгол улсын хууль тогтоомжийг үл харгалзан зардал хэмнэх ажлынхаа хүрээнд монгол ажилчдын хэвийн бус нөхцлийг хассан. Энэ нөхцөл байдлыг бид сүүлийн зургаан сарын турш Оюутолгой ХК-ийн удирдлагуудад албан ёсоор мэдэгдэж, удаа дараагийн уулзалтууд хийж ярилцсан боловч шийдэлд хүрээгүй.

Үүнийг дараа бид Хөдөлмөрийн хамтын маргаан гэгчийг үүсгэж Сүхбаатар дүүргийн Засаг даргад албан ёсоор хандсан. Гэтэл Сүхбаатар дүүргийн Засаг даргаас Хөдөлмөрийн хамтын маргаан бус Хөдөлмөрийн зууч томилсон. Зууч томилоход Ою толгой ХХК оролцоогүй. Дараагийн шатанд Хөдөлмөрийн арбитр томилсон. Үүнд ч мөн оролцоогүй.

Харин Оюу толгой ХХК Сүхбаатар дүүргийн Засаг даргыг үндэслэлгүйгээр хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэсэн гээд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. Яг энэ байдлаар асуудлыг шийдэх гэсэн бидний үйл ажиллагааг шат шатанд нь зогсоосон, сунжруулсан арга хэмжээ аваад байна.

Энэхүү хэвлэлийн бага хурлын дараа Сүхбаатар дүүргийн Иргэний анхан шатны шүүхэд манайх албан ёсоор өргөдөл гаргах болно” хэмээлээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БАЗАРРАГЧАА

image


Сэтгэгдэл

A [202.55.191.42] 2019-02-20 15:20:41

Oyu tolgoi gej Mongol humuusiig gadaaduudaas dord uzej booliin tsalin ugdug eh orond n ard irgediig n shulj doromjilj bgaa kompani shudee, oyu tolgoi ter chiheeree ajil hayalt zarlahad ed nar tegeel nam Zogsono

Зочин [150.129.143.139] 2019-02-20 13:59:48

Ажил хаялт зарлаад уурхайн аман дээр хөндлөн хэвтчих

Зочин [202.179.6.66] 2019-02-20 13:23:07

Хятад оруулж ирэх гээгүй бол Оюу толгойтой оролдох хэрэггүй

Зочин [202.9.45.58] 2019-02-20 23:47:11

zuv shuu.

Зочин [103.212.117.127] 2019-02-20 13:12:04

АШУҮИС, ХАБЭМТ-ыг хамтад нь шалгаж сайн нягтлах хэрэгтэй юм бн даа.

Kh [139.5.219.107] 2019-02-20 12:32:35

Оюу толгойг буруу шийдвэр гаргасан гэж бодохгуй байнаа, улгэр жишээ компани шуу дээ

batkhuyag normet [202.9.42.171] 2019-02-20 11:20:10

ed nar odoo bolimoor yum, khangalttai tsalin avdag baij, bur dollaraar shuu, oron nutgiin ajilchdaa bur davraachikhsan, zugeer l showdakhaa bolichikh

Зочин [66.181.160.95] 2019-02-20 13:03:14

yugiinch medehgui baij bitii iim hongonoor dvgnej bai

Зочин [59.100.168.81] 2019-02-20 09:32:36

Үнэлгээг итгэмжлэл авч бүртгүүлсэн өөр байгууллага хийж болно. Хуулиндаа бас үнэлгээ хийх журмандаа тэгж заасан байгаа. 3.6 нь зөвхөн сайдын 77-р тушаалтай холбоотой. 77-р тушаал нь зөвхөн тэтгэвэр хөнгөлөлттэй тогтооход хэрэглэдэг. Хууль, журам, тушаалаас хэсэгчлэн авч өөрийхөөрөө тайлбарлаж болохгүй л дэээ

trap [23.229.13.71] 2019-02-20 09:23:47

I could not resist commenting. Perfectly written! https://www.fiverr.com/manuelmarino/create-an-impressive-electronic-music-edm-dubstep-trap-remix

иргэн [192.82.66.196] 2019-02-20 09:17:01

Уул уурхай гэж хэвийн биш нөхцөлд ажилладаг залуус байдаг. хэн бүхэн мэдддэг. Энийг өөрчилдөг хэн гуай вэ.бас авилгал л авсан улс байна .

zochin [192.82.65.29] 2019-02-20 08:52:01

ЭМЯам гэж юу ч мэддэггүй худлаа мэдээлэл хийгээд сууж байдаг нэг газар бна. Монгол хүний дундаж наслалт нэмэгдсэн гээд худлаа мэдээлэл цацдаг. Харин монгол хүний дундаж наслалт, тэр дундаа монгол эрэгтэй хүний дундаж наслалт буураад байгаа. Нэг жишээ дурьдахад нэг аймгийн бригадын төвийн хамгийн өндөр настангуудыг жагсаахад 60 хүрч байгаа хүн 3р-т жагсаж байх жишээтэй. Ард иргэдийнхээ дундаж наслалтыг бодиттойгоор тооцож чаддаггүй яам яаж мэргэжлийн дүгнэлт гаргаж өгөх вэ дээ. Мэдээж газрын гүнд 1000аас доош метрт ажиллаж байгаа хүмүүс хүнд, хортой нөхцөлд л ажиллаж байгаа. Оюутолгойгоос мөнгө цохьсон юм байгаа биз тэр хүмүүсийг нь АТГазар өгч шалгуулах хэрэгтэй

иргэн [202.9.42.14] 2019-02-20 08:42:40

Монголчуудын бахархал Эрдэнэт үйлдвэрээс4-дахин их баялгаа СБаяр С.Баярцогт Ц.Элбэгдорж Намбарын Энхбаяр Ч.Сайханбилэг гээд үргэлжлэх монголчуудаар олон жил тоглож байгаа шуналын дэв бузар болсон хэдэн этгээдүүдээс болж та нарын ажиллаж байгаа Оюу толгой чинь монгол улсад ямарч ашиг ѳгѳхгүй болсон.Эрдэнэтэд том хот байна.Оюутолгойд овоолсон шороо л үлдэнэ.Ажилчид ѳѳрсдийнхѳѳ таван тѳгрѳг харахгүйгээр монголынхоо нийтлэг эрх ашгийн тѳлѳѳ дугараачээ.

Зочин [66.181.179.171] 2019-02-20 08:09:47

Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар баталсан хэвийн бус нөхцөлд хамаарагдах ажил мэргэжлийн жагсаалт хүчин төгөлдөр үйлчилж бгаа. Энэ жагсаалтыг бүх аж ахуйн нэгж мөрдөнө. Энэ жагсаалтанд өөрчлөлт оруулах хэмжилт судалгааг ХАБЭМСТөв зөвхөн хийнэ. Нэмэх, хасах өөрчлөлт оруулах асуудлыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн сайдын тушаал гарч шийдвэрлэгдэнэ. ААНБ өөрөө дур мэдэн хасах эрх байхгүй.

Зочин [202.179.31.54] 2019-02-20 07:44:10

Оюу цалин багадаа юу? Ажиллах хүч олноороо байна

Зочин [112.72.11.109] 2019-02-20 06:40:21

Хххх

zovhin [139.99.159.23] 2019-02-20 06:31:18

zub temtseh heregtei


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.