Ч.Хүрэлбаатар: Гурван сангаас зэрэг зээл авсан тохиолдол гарсан

П.Урнаа / Улстөр

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ.

Тэрээр хэлэхдээ “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Сангийн яам хоёр асуудал оруулж, хэлэлцүүлсэн. Эхнийх нь "Блокчейн технологи дээр суурилан платформыг ашиглан Засгийн газар үнэт цаас гаргах" тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. Өмнө нь Засгийн газар үнэт цаасыг голчлон арилжааны банкуудад санал болгодог. Арилжааны банкууд хүү тогтоож, цааш нь хоёр дах зах зээл дээр гаргадаг зарчмаар явагддаг. Хөрөнгийн бирж дээр зарж ашиглах оролцоо багатай байсан. Хэрэв Засгийн газар үнэт цаас гаргасан тохиолдолд блокчейн технологи дээр суурилан платформыг ашигласан технологи дээр үндэслэж бүх иргэн, аж ахуй нэгжүүдэд Засгийн газар үнэт цаасыг санал болгох боломжийг бүрдүүлэх юм. Энэ нь зээлийн хүүг буулгах, банкнаас бусад санхүүгийн зах зээлийг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй” гэлээ.

Мөн тэрээр Засгийн газрын зарим тусгай сангуудад хийсэн шалгалтын дүнг танилцууллаа. "Тусгай сангуудад хийсэн шалгалтын дүн болон авах арга хэмжээний төслийн талаар танилцууллаа. Цаашлаад засгийн газрын тогтоол болгож ирэх долоо хоногт гаргахаар яригдсан.

ТЭДС-г нилээдгүй урт хугацааны турш шалгалаа. Олон зөрчил илэрсэн. Тариалан эрхлэлтийг дэмжих сан байгуулагдсанаас хойш гэхэд 16,000 гаруй ААН хоёр ба түүнээс дээш удаа зээл авч байсан байна. Энд нэг сангаас зээл авч нөгөө сангийн зээлийг төлдөг байдал ч илэрсэн. Мал хамгаалах сан, Боловсролын зээлийн сан, Автозамын сан гэх мэт олон сан дээр хийгдсэн шалгалтын дүнг мөн танилцууллаа.

Мөн шалгалтын явцад нэг ААН гурван сангаас зэрэг зээл авсан тохиолдол хүртэл гарлаа. Хоёр сангаас зээл авсан 319 ААН байна. Зээлээ төлөхгүй байсан ч Монголбанканд бүртгэгддэггүй учраас зээлийн эргэн төлөлт удааширч байсан байна. Төрийн сангуудад төлөгдөөгүй байгаа хугацаа хэтэрсэн 100 орчим тэрбум төгрөг байна. Зээл олгодог сангуудаа голлон шалгасан бөгөөд зарим санг татан буулгах саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Ингээд Засгийн газрын гишүүд бүх мэдээлэлтэй танилцсаны дараа дараагийн хуралдаанаас тогтоол гаргахаар болж байгаа. Дараагийн долоо хоногийн хуралдаанаар шийдвэр гарсны дараа тодорхой мэдээлэл өгье” гэлээ.

Мөн энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Урьдчилсан байдлаар ямар ямар тусгай сангуудыг татан буулгах санал боловсруулж оруулсан бэ?

-Зарим сангуудын татан буулгах саналаа өнөөдөр танилцуулсан. Дараагийн долоо хоногт засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэхээр нэр утстай нь зарлана.

-Хичнээн санд шалгалт хийсэн. Хэдэн төгрөгийн зээлийн зөрчил илэрсэн бэ?

-Засгийн газар зээл олгодог сангуудад голлож шалгасан. Бусад сангууд буюу тухайлбал Төрийн сангаас гүйлгээг нь аваад харах боломж бий. Иймд зээл олгодог сангуудаас гол зөрчлүүд илэрдэг.

-Гурван сангаас зэрэг зээл олгосон асуудалд хичнээн тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн бэ?

-Шийдвэр гарахаар хэлнэ. Олон жилийн турш хуримтлагдсан олон асуудал үүнд бий. Засгийн газрын хуралдаанаар нэг бүрчлэн нухацтай авч хэлэлцэж байж бид шийдвэр гаргах учиртай.

-ЖДҮХС-д улс төрчдийн оролцоо байсан нь ил болсон. Шалгалт хийсэн бусад сангуудад улс төрчдийн оролцоо байсан уу?

-Шалгалтын дүнг ил болгоно. Гэхдээ Засгийн газрын хуралдаанаар орсны дараа мэдээллийг ил тод болгоно.


Сэтгэгдэл

Зочин [202.179.6.66] 2019-02-21 11:33:44

Аудитор болгон шударгаар шалгаад байгаа юм байхгүй.Хамгийн шударгаар харж,хяналт тавья гэвэл Төслийн зээл авсан хүн,компани нэг бүрийн жагсаалтыг ямар зориулалтаар авсаныг тусган нийтэд. Ил болгон зарлах хэрэгтэй,Аймаг,сумуудад тараасан зээл ч нууцлаг байгаа,Энэ бүнийг аудит богино хугцаанд шалгаж амжихгүй,Нийтэд ил болговол аудит шалгахад хялбар болно

Зочин [203.194.42.191] 2019-02-20 14:13:22

Umhii manan uls orniig hoosruulj duusgajee hatuu hariuclaga tooc mongo huuleltiig zogsoo saidaa toriin bamkaa chadvahjuul ard tumen orond orj yduurch duuslaa shiidvertee arga hemjee avaachee

Зочин [110.174.143.35] 2019-02-20 13:45:38

Helehgui Dara helne gj bgaa n nuguuduulee tumsugduj bgaan busuu

Зочин [192.82.64.158] 2019-02-20 09:12:40

Ард түмний итгэмжлэгдсэн аудиторуудаар шалгуулахыг шаардыж байна.

Сурэн [202.9.42.88] 2019-02-20 09:55:59

60 тэрбумын Сандуйн дvv Сэрглэн тусгай бvc болох Найрамдал зуслангийн хашаан дотор ээж .. нартаа гээд 3 том хаус барьж дэргэдэх суугчдын цонх, дэд бутцийг нь таслан барив. Бохирын хоолойг нь таглаад ингэж барьж гай тарьж явдаг энэ 60 тэрбумынханд МУ хууль уйлчилдггуй бололтой. Бугдийг нь худалдаад авчизсан олигприудад шалгаз нягтлах болоогуй юу

Зочин [192.82.64.158] 2019-02-20 09:11:02

Энэ сангуудад ард түмний итгэмлэгдсэн аудиторуудаар шалгалт хийлгэн үр дүнг нь ард түмэнд нээлттэй мэдээлэх хэрэгтэй. Ардын хүүхдүүд дотор наад шалгалтыг чинь эх орон ард түмнээ бодоод шударга шалгах аавын хүүхдүүд захаас аваад байна. Та нарт болон төрийн аудитад чинь итгэхэд бэрх байна. Өчигдөрхөн л ард түмэн ядарч туйлдаж байна ард түмэндээ хайр зарлаад гүйж явсан нөхөр ард түмний нэрийг барьж өндөр сэнтийд залрангуутаал төрийн ордныг шинээр барина гээд солиороод сууж байж болж байгаамуу .

зочин [202.179.31.107] 2019-02-20 07:37:58

Сангуудаа бүгдийг нь Санхүүгийн ХШалгалтын хэлтсийнхнээр шалгуул,бүх сангуудад маш их зөрчил бий,3 бүү хэл арга саамтай,амтшсан нэг нь түүнээс олон сангаас зээл авсан байгаа.Би өөрөө наад системд чинь ажиллаж байсных сайтар мэдэж байна.Тэгээд тэр нөхдүүд зальт этгээдүүд түүнийхээ нэгийг нь ч төлдөггүй даналзаад явж байдаг,зарим талаар төр нь тэднийг дэмжиж байгаа юм шиг хууль гаргадаг,энэ сангууд нэг л хөлөө зүг чигээ ологгүй яваа улсын төсвийн асар их мөнгө үнэгүйдүүлж байгаа газар шүү.Үүнийг мэргэжлийн хүмүүсийн санал сонсоод нэг мөр болгох ёстой.Хүрэлбаатар онолдохоос нягтлан бодох бүртгэлээ мэддэггүй байгий шүү дээ.Нөгөө Шудрага ёс тунхаглагчид хаана байна аа...

Зочин [150.129.140.23] 2019-02-20 07:36:01

Цэвэрхэн луйварчид

Иргэн [94.25.168.61] 2019-02-20 07:20:39

НӨГӨӨ ЛУЙВАРЧИН ГАЦУУРТ ХУЖАА ЧИНБАТ УУУ

Зочин [202.9.43.135] 2019-02-20 12:51:26

Yakhaaraa Chinbat khujaa boldgiin. Gui mun duraaraa dongosokh jmaaa

Зочин [77.46.0.74] 2019-02-20 07:12:46

Ene jinhene ezeddee hyrdeggui sanguudiig bygdiig tatan buulgah heregtei. Ih hemjeenii zeel olgodgoo.boliod bagaar olon hund hurteemjtei.olgodog. bolmoor yum

МАНАН арилаасай [202.70.33.242] 2019-02-20 07:02:29

МАНАН ЭБЭ МИЕЭ 60 тэрбум цадаж ханахгүй улсын мөнгө санхүүг цусалж байж дээ идэж ханахгүй ууж цадахгүй улам л шунаж байж баригдлаа даа одоо хайр найргүй шуламнууд 60 тэрбусын гаруудаа хөөж явуул

Зочин [64.119.26.199] 2019-02-20 06:50:57

Ждү дэд энэ сангийн зээл ер очдоггүй үнэхээр энэ сан эзэндээ очсон бол хичнээн хүн ажилтай хичнээн олон ждү лэл хөл дээрээ тогтсон бх болоо. Цусалж ханадаггүй хулгайчид газрын гаваар далд орог

Зочин [202.21.106.136] 2019-02-20 06:39:08

Ардчилал эхэлэхэд монгол иргэд зэрэг нэг гараанаа гарч чадаагүй луйварчид бүгдийг авчээ одоо тэдний үр хүүхдүүд бас луйварчид

Зочин [202.179.26.109] 2019-02-20 06:35:41

saihan idjee huurhii. bas ter blockchain yu ve. ideltiin shineleg arga helber uu


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.