Япончууд СХД-ийн сургуульд шүдний эмнэлгийн иж бүрэн тоног төхөөрөмж өгнө

Т.Хулан / Улстөр

ОИСКА олон улсын байгууллагын Японы Кумамота дахь салбарын төлөөлөгч, “Asia Frontier” компанийн гүйцэтгэх захирал Sally Kurihara болон ОИСКА Монгол байгууллагын нарийн бичгийн дарга Г.Нинжин нар өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа. Тэд тус дүүргийн орлогч дарга Д.Ундармаа болон УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын Ажлын албаны хүмүүстэй уулзав. Мөн Сонгинохайрхан дүүрэгт Д.Сумъяабазар гишүүний санаачилга, дэмжлэгтэйгээр баригдсан “Оюунлаг Ирээдүй” төвийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Хүүхдүүдийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулан 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр номын сан, мэдээлэл технологийн төв, шүдний эмнэлэг болон зорилтот бүлгийн эмэгтэйчүүдэд зориулагдсан оёдлын цехээс бүрдсэн “Оюунлаг Ирээдүй” цогцолбор төвийг ашиглалтад оруулсан. Одоогоор тус төвийн номын сан болон мэдээлэл технологийн төвөөр хүүхдүүд тогтмол үйлчлүүлж байна. Харин шүдний эмнэлэг нь хүүхэд болон ахмадуудад үнэ төлбөргүй үйлчлэхээр зориулагдсан тул тогтмол ажиллах урсгал зардлын асуудлыг шийдвэрлэж, ирэх сараас үйл ажиллагаа явуулахаар төлөвлөжээ.

image

ОИСКА олон улсын байгууллагын төлөөлөгчид мөн дүүргийн Ерөнхий боловсролын 65, 123 дугаар сургуулийн шүдний төвийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тус байгууллагынхан Япон улсаас шүдний эмчилгээний иж бүрэн тоног төхөөрөмжийг Сонгинохайрхан дүүргийн 123 дугаар дунд сургуульд хүлээлгэх өгөх, дүүрэгт ойжуулалт цэцэрлэгжүүлэлтийн хөтөлбөр хэрэгжүүлэх, Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг Японы зах зээлд гаргах зэрэг хэд хэдэн ажил явуулахаар төлөвлөсөн байна.

image


Сэтгэгдэл

Irgen [66.181.161.12] 2019-03-08 11:18:14

Hynalt sain tavihgui solichood evdersen geel oor ym tavichihana da anhaarah heregtei

zochin [202.70.46.20] 2019-02-21 02:37:51

yanaa ayamr hetsuum be odoo arai tehgui bgaa

Зочин [112.72.12.5] 2019-02-21 01:48:49

Iim mayagaar eruul mendiin salbar yavaad udaj bn sh de. Emnelgiin salbaraa uurchilmeer bn aa. Baingiin tusvees tataastai, sanhuujilttei bh ni erh barigch uls turchdiin halaas zuzaatgah arga yum da. Gehdee ard tumnii eruul mendiig bodood eruul mendiin salbariig chuleeleechee. Daatgaliig huviinbolon ulsiin emnelguuded tegsh huviaarlaach

Завших биз [103.26.194.185] 2019-02-20 08:28:30

Японы сайн тоног төхөарөмжүүдийг нь захирал эмч энэтэр нь нийлж байгаад хувмйн эмнэлгүүдэд зарчихна. Оронд нь энд тэндээс хуучин янз бүрийн юм авчраад тавьчихна. Хөдөлмөрийн кабинэтэд ирсэн гайгүй тоног төхөөрөм жмашин энэ тэрийг тэгдэг л болтой юм билээ.

Зочин [150.129.140.23] 2019-02-20 12:55:54

яг үнэн


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.