Угсармал орон сууцны барилгын дулаалгыг хувийн хэвшилтэй хамтран хийнэ

Д.Тулга / Нийгэм

“Угсармал орон сууцны барилгын дулаан техникийн шинэчлэл”-ийг хэрэгжүүлэх ажил нь “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” хөтөлбөр, Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр, Монгол Улс Парисын хэлэлцээрт нэгдэн орсноор хүлээх үүрэг, Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан юм. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас санаачлан Даян дэлхий ногоон хөгжлийн байгууллагатай хамтран “Угсармал орон сууцны барилгын дулаан техникийн шинэчлэл”-ийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Барилга, хот байгуулалтын яам, нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Даян дэлхийн ногоон хөгжлийн төв, Монголын барилгачдын нэгдэн холбоо, Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо, Базалтвүүл ХК, Люкс констракшн зэрэг төр, хувийн хэвшлийн байгууллагын удирдлагууд оролцож, угсармал орон сууц дулаалах материалын судалгаа, танилцуулга, эдийн засаг, санхүү болон арилжаа, стратеги, менежмент зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Сангийн яам болон УИХ-ын гишүүдтэй ярилцаж, ойлголцсоны үндсэн дээр Угсармал орон сууцны дулаалгын төсөв болох 12.7 тэрбум төгрөгийг УИХ-аар батлуулж Улсын төсвөөс гаргахаар болсон. Өнгөрсөн хоёр жилд нийслэлд 1965-2000 оны хооронд баригдсан 1077 блок угсармал орон сууцны дулаан техникийн шинэчлэлийг хийх ажлын хүрээнд угсармал орон сууцны барилгуудад эрчим хүчний аудит, барилгын гадна ханын дулаалга хийх ажлын зураг төсвийг боловсруулсан” хэмээн ярилаа. Мөн 5, 9, 12 давхар угсармал орон сууцны барилгын дулаан алдагдлыг бууруулах ажлын жишиг зураг төсөв боловсруулан Барилга хөгжлийн төвөөр магадлал хийлгэх, Дулаан техникийн шинэчлэл хийх санхүүгийн механизм техникийн эдийн засгийн үзүүлэлтийг боловсруулах ажлуудыг олон улсын болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийж гүйцэтгэжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл

Зочин [202.131.244.210] 2019-02-21 07:28:33

Мэдээндээ буруу гарчиг өгсөн байна. "Дулаалгын ажлыг хийхээр болсон" биш, энэ асуудлаар "зөвлөгөөн хийсэн" тухай мэдээ аж.

zochin [66.181.160.56] 2019-02-21 04:31:26

za ashguidee bugdiig dulaalj yanzlaarai yadaj ungu uzemjindch sain humuus zailuul dur meden zasah ni alga tsoog haragdaad bas gadaad orching ni tohijuulaad uguurei huuchnii bair ungu uzemj muu bolood une ni hurtel navs unaj bna please zasaaraidaa gadar dotor zasaad oir haviin delguur horshoog buulgaj tohijuulaad tsetseg navch tariad utaagui bolchuul zaaval uur bairand orno geed bh yum bhgui bolnoo ajliig ni mash sain chanartai hiilgeerei

Зочин [202.170.68.162] 2019-02-21 02:59:27

Тэр Баянбүрдийн урд байрлах хуучны 5 давхаруудыг гаднаас нь дулаалж янзалсан гэж байсан давгүй л харагдаж байна лээ.

Зочин [209.95.56.51] 2019-02-21 02:28:55

Улаанхуарангийн хөлдүү 3-н цэнхэр №1 шүү. Одоо нэг өрөө нь гэхэд дулаан СӨХ гээд 100 000 мянгаас буурахгүй өсөөд бнаа. Манайхан л 1990-д барьсан дундын дулаалга хийгээгүй улмаас хана нэвт салхи үлээгээл хэцүү

Зочин [64.119.18.249] 2019-02-21 02:15:40

МАНАЙХ САНСАРТ ХУУЧИН УГСАРМАЛ ОРОН СУУЦАНД СУУДАГ ДУЛААХАН БАЙДАГ . ЭНЭ БОЛ МӨНГӨ УГААЛТ БАЙНА .

Зочин [202.21.106.138] 2019-02-21 04:14:07

Yag tiim bn,manaih bichil 6d bdag dulaahan bair shu

Зочин [209.95.56.51] 2019-02-21 02:29:55

бүгдэд хийх албагүй

Зочин [150.129.140.203] 2019-02-20 15:27:19

heden tugrugiig yaj huvaaj idej yaj hulhidaj hymdhan hiij undur uneer shahah ve?gej bodoj tolgoin uvduj suugaa biz?hiij giiguulseniih n daraa l hiij gehees?songuuli duhuhuur l ingej shoudaj eheldeg yum.heden jiliin umnu orosuud hiih gej bna geed l soliorood bsan yasan?yridag bish hiij chaddag N.Altankhuyg shig humuusiig nam songuuli gehguigeer nasaar n darga hiilgej baimaar bna.ene doliison Gantumur nasaaraa l darga hiilee hiij giiguulsen yum yu bna?baynzurhees ehleed l niislel geed uchnuun jil l darvalzlaa uuruu l bayjaad devsheed bna.hot ulam l tsarai aldaad utaand jivj bna.

НЭН АНХААРАХ САНАЛ [66.181.189.220] 2019-02-20 13:04:50

ХӨӨСДӨУ ЗАВААН ЮМ БИТГИЙ ХИЙГЭЭРЭЙ. уГСӨРМАЛ БОЛ САЙН СУУЦ ШҮҮ. УГСАМАЛ ОРОН СУУЦЫГ ЗҮҮН ГЕРМАНД ЯАЖ САЙХАН БОЛГОСОН ЖИШГЭЭР ХИЙГЭЭРЭЙ ЭНЭ ТАЛААР ГЕРМАНААС ТУРШЛАГА СУДЛААРАЙ. СУУГЧИД ОРОЛЦОЖ БОЛНО ШҮҮДЭЭ ХЯМДАВТАР БАЙДЛААР. ГЭХДЭЭ СУУГЧДЫГ БҮҮ ШУЛААРАЙ. ОДООГИЙН ЗАВААН ХӨӨСДӨЖ БАЛИАРТУУЛЖ ДАРАА НЬ БОРОО ЦАСАНД БУДАГ СЭЛТ НЬ УУСААД ХАМУУРСАН НОХОЙ ШИГ БОЛОХ БОЛ ОГТ ДЭМИЙ ШҮҮ БАДЕЛХАН ТЭНЭГ ӨВГӨН БА НИЙСЛЭЛЙН УДИРДЛАГУУДАА

Зочин [150.129.140.23] 2019-02-20 12:59:45

олон хүн ажилтай болно доо.сайхан даа ням ням .

Зочин [150.129.143.218] 2019-02-20 12:58:59

Гое хийхгүй заваарсан юм хийчих вий дээ. Угсармал уг нь бетон арматур сайтай тийм ч муу орон сууц бас бишээ.

Зочин [150.129.140.23] 2019-02-20 13:00:48

газар хөдөлвөл эвхэгддэг гэжийн

Зочин [202.9.44.46] 2019-02-20 12:14:43

Londond heden huuchin ondor baishinguudaa tasarhai bolgoson. Manaid hoosdood baliar aliaremuls turheed haychih baih daa

irgen [122.201.31.82] 2019-02-20 11:59:27

bairnii mongon deer dulaalgiin mongo gej ovoo ih mongo olon jileer avna da

зочин [103.9.90.98] 2019-02-20 09:53:54

мөнгө шаачихгүй бол уг аятайхан болно лдоо


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.