Улаанбаатарт 0 градус хүйтэн байна

Д.Тулга / Шинжлэх Ухаан

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2019 оны 02 дугаар сарын 20-ны 20 цагаас 02 дугаар сарын 21-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 градус, бусад хэсгээр 15-17 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 20-25 градус, Хүрэн бэлчир, Их нууруудын хотгороор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 14-19 градус, цас багатай газраар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 2 дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Дархадын хотгороор шөнөдөө 28-33 градус, өдөртөө 13-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Туулын бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Хэрлэн голын хөндий болон Дарьгангын тал нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 23-25 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дундговийн баруун хэсгээр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

2019 оны 02 дугаар сарын 22-ноос 02 дугаар сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

22-нд баруун аймгуудын нутгийн хойд, 23-нд Алтайн нурууны өвөр бэл болон Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 24-25-нд нутгийн баруун өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, Арц-богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 19-24 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Туулын бэлчир, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 3-8 градус, цас багатай энгэр ээвэр газар болон Дорнод Монголын тал нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.


Сэтгэгдэл

Зочин [202.72.240.5] 2019-02-21 13:46:41

Чуулга уулзалт үзэсгэлэн болно...хүрээд ирээч...

Зочин [202.72.240.5] 2019-02-21 04:55:41

...12.22.12...

Зочин [202.72.240.5] 2019-02-21 04:06:49

Чи минь минийх юм шүү...

Зочин [202.170.68.162] 2019-02-21 04:22:12

хань нь түүнийг л хүсэж түүний төлөө амьдардаг

Зочин [202.21.96.212] 2019-02-21 02:20:17

тиймээ сайхан бүхэн бидэнд ирж байна...

Зочин [202.72.240.5] 2019-02-21 02:11:53

Хүрээд ирээч...

Зочин [202.21.96.212] 2019-02-21 02:19:56

баярлалаа миний Х минь,,,

Зочин [202.72.240.5] 2019-02-21 01:48:11

Сайхан цаг ирж байна...м амар амгалан минь...


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.