Улаанбаатар хотын зарим хэсэгт түүхий нүүрс түлэхийг зөвшөөрнө

М.Амаржаргал / Нийгэм

Засгийн газар одоогоос жилийн өмнө Түүхий нүүрс түлэхийг хориглох тухай тогтоол баталсан. Уг тогтоолын хэрэгжилтийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат өчигдөр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо энэ онд 32 ажил хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, дараах ажлууд үүнд багтаж байгаа юм байна.

  • Халаалтаа цахилгаанаар шийдсэн айл өрхөд шөнийн цахилгааны үнийн урамшуулал олгох
  • Сайжруулсан түлшээр гэр хорооллын айл өрхийг бүрэн хангах
  • Гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлж төвлөрсөн болон хэсэгчилсэн инженерийн байгууламжийн хүртээмжийг нэмж, орон сууцжуулах
  • Насжилт өндөр болон дизель хөдөлгүүртэй нийтийн тээврийн хэрэгслийг үе шаттайгаар хязгаарлах
  • Агаарын бохирдлыг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоо, үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх
  • Сайжруулсан түлшийг Төрийн болон бусад банкаар дамжуулан зээлээр түгээх, зээлийн хөнгөлөлт үзүүлэх
  • Дөрвөн цэгт хяналтын пост ажиллуулж, түүхий нүүрсийг ахуйн хэрэгцээний зориулалтаар хот руу оруулахаас сэргийлэх
  • Гэр хорооллын 17 цэцэрлэгийг цахилгаанаар хангах
  • Эрсдэлт бүлгийн хүн амыг томуугийн эсрэг дархлаажуулалтад хамруулах.

Улаанбаатар хотод түүхий нүүрс түлэхийг хориглосон Засгийн газрын тогтоол ирэх тавдугаар сарын 15-наас хэрэгжиж эхэлнэ. Түүнээс өмнө хийсэн ажлаа Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Н.Цэрэнбат сайдад даалгажээ.

Энэхүү тогтоол нь Улаанбаатар хотын бүх хэсэгт түүхий нүүрс түлэхийг хориглохгүй юм. Тодруулбал, тогтоолын хоёрдугаарт “Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 20, Сонгинохайрхан дүүргийн 21, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороодын нутаг дэвсгэр энэ тогтоолын 1 дүгээр зүйлд хамаарахгүй байхаар тогтоосугай” гэсэн заалт бий. Өөрөөр хэлбэл, Баянзүрх дүүргийн Гачуурт, Сонгинохайрхан дүүргийн Жаргалант тосгон, Хан-Уул дүүргийн Био комбинат, Шувуун фабрик, Өлзийт хороололд түүхий нүүрс түлэхийг хориглохгүй.


Сэтгэгдэл

Зочин [150.129.142.91] 2019-02-22 06:50:44

Хууль бол хууль, худлаа битгий засвар оруулж тогтоол шийдвэрээ бүү гурилд . Нялцагнаж улцагнаж загнах хэрэггүй шүү. Хэрэгждэггүй тогтоол шийдвэр хэнд хэрэгтэй юм бэ?

irgen [122.201.31.82] 2019-02-21 08:03:33

tendees ni mashnaar zoogod baij de

Зочин [122.201.22.89] 2019-02-21 06:36:08

Ustorogchoor halaadag baishin


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.