ОБЕГ: Энэ хавар олон жилийн дунджаас 0,5-1 градусаар дулаан байна

М.Амаржаргал / Шинжлэх Ухаан

Өнөөдөр ОБЕГ, БОАЖЯ-тай хамтран 3, 4 дүгээр сарын цаг агаарын төлөв байдлын талаар мэдээлэл хийлээ. Жил бүрийн хавар, намрын улиралд ой хээрийн түймрийн нөхцөл байдал хүндэрч ихээхэн хэмжээний хохирол амсдаг. Улсын хэмжээнд 2018 онд 77 удаагийн ой, хээрийн түймэр гарч, 568,6 мянга га талбай түймэрт өртөж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад 39,5 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн урьдчилан сэргийлэх мэдээллээр 2, 3, 4 дүгээр саруудад нийт нутгаар олон жилийн дунджаас 0,5-1 градусаар дулаан байх төлөвтэй. Хур тунадасны хувьд нутгийн хойд хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар ялангуяа нутгийн зүүн хагаст дунджаас бага хур тунадастай, хаврын улиралд нийт нутгаар хуурайшилт өндөр байх аж. Тиймээс Монгол Улсын шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Ө.Энхтүвшин “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний талаар” албан даалгавар гаргасан байна.

Албан даалгаварт ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангаж, гал түймэр унтраах зохион байгуулалтыг эртнээс сайжруулах, бүх шатны төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж ажиллахыг БОАЖЯ, БХЯ, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын дарга нар болон аймаг, нийслэлийн засаг дарга нарт холбогдох арга хэмжээ авч, хамтран ажиллахыг үүрэг болгосон талаар мэдээлэл өглөө.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БАЗАРРАГЧАА


Сэтгэгдэл

зочин [103.212.116.238] 2019-02-21 09:02:15

Жил болгоны хавар ой,хээрийн түймэр гардаг.байнгын бэлэн байдалд байж сураачээ.улсын эдийн засагт маш их хэмжээний хор уршиг,сүйрэл авч ирдэг.үүнийг далимдуулж төрийн сэнтийд суусан хулгайч нар ни хөрөнгө мөнгө идэж ууж,зувчуулж өөрсдөө тасархай баяждаг.ингээд ард иргэдын ядуурал туйлдаа хүрдэг.ийм учир бүх шатандаа хариуцлагатай,сонор сэрэмжтэй байж сураачээ.алийн болгон ойн хээрийн түймэр гарахад техниk тоног төхөөрөмж,онгоц,унаа машин хүн хүч байхгүй гэж тайлбар хийж байх уу.гарсан түймрийг цаг алдалгүй,бага дээрэн унтрааж газар авахуулахгүй байж болно доо.үүнд сэтгэл дутаад бна.

Зочин [202.179.31.27] 2019-02-21 05:27:55

Сайхан байна гадаа !


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.