Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо хууль зөрчсөн гэв

П.Урнаа / Нийгэм

Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо хууль зөрчсөн шийдвэр гаргасан талаар НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус хорооноос өнгөрсөн нэгдүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт дахин сонгууль явуулах шийдвэр гаргасан байна. Тус шийдвэрийг Сонгуулийн хууль зөрчсөн хэмээн үзэж буй аж. Учир нь сонгуулийн хорооноос гаргасан тогтоолын үндэслэл хэсэгт тусгагдсан Сонгуулийн тухай хуулийн 160.4 дэх заалтыг ҮХЦ хэлэлцэж, УИХ-аас хүчингүй болгосон байна.

Энэ талаар төлөөлөгч Т.Батцогт хэлэхдээ, “Энэ хүчингүй болсон заалтыг үндэслэж, Баянзүрх дүүргийн сонгуулийн хороо сонгогдсон төлөөлөгчийг хасч, дахин сонгууль зарласан. Хууль зөрчсөн энэ шийдвэрээ НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэх гээд оруулж ирж байна. Бүхэл бүтэн дүүргийнхээ сонгуулийн хороог алгасаад нийслэлийн НИТХ-ын Тэргүүлэгчдээр төсөв мөнгөө шийдүүлж, тогтоол гаргуулах гээд оруулж ирж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл” гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [43.242.243.186] 2019-02-21 11:53:43

Баянзүрх дүүргээ намуудын балайгуудаас салгаж авцгаая


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.