Мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан залуусыг илрүүлжээ

У.Уранцэцэг / Хууль

Хоёрдугаар сарын 18-ны өдрөөс хоёрдугаар сарын 22-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 943 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 698 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгаж ажилласан байна.

Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 14 хүн гэмтэж бэртсэний 6 нь бага насны хүүхэд байх бөгөөд хүүхдүүд насанд хүрсэн харгалзах хүнгүйгээр явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн осолд өртөх нь их байна. Мөн зам тээврийн ослын 13 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 29 нь мөргөлдөх хэлбэрээр, гэрлийн шон, хайс хашлага буюу үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр таван осол тус тус бүртгэгдсэнийг шалгаж байна.

Алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 147 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцож, есөн жолоочийг шүүхээр баривчилж ажиллав.

Тухайлбал, Баянгол дүүргийн нутаг 25-р эмийн сангийн урд замд H.Elentra маркийн автомашины жолооч нь явган зорчигч 21, 23 настай хоёр хүнийг мөргөж гэмтээсэн бөгөөд явган зорчигч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон.

Сонгинохайрхан дүүргийн нутаг 67-р сургуулийн баруун замд H.Aero city маркийн автобусны жолооч нь явган зорчигч 66 настай Д-г мөргөж гэмтээсэн зэрэг хэргүүдийг шалгаж байна.

Хяналт шалгалтын үеэр Сүхбаатар дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, а/д Ц.Дүүрэнбилэг, а/а Б.Амарбат нар СБД-ийн наймдугаар хорооны нутагт T.Lexus RX450 маркийн автомашины жолооч 29 настай эрэгтэй А, 23 настай эмэгтэй Н нар нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсныг илрүүлэн харьяа цагдаагийн байгууллагад шалгаж эхэллээ.


Сэтгэгдэл

Zok [66.181.161.35] 2019-02-22 06:29:00

Chuham

Zochin [39.65.65.170] 2019-02-22 04:28:40

Zozo har zaluugaaraa jargalan dendedsen malnuud odoo ene olon tetgeleg mongo togrog ulsaas yalanguya ene oyutnuudad oghoo zogsooh heregtei davarch bna sh dee ajil hiihgui mansuuraad eroosool belenchleh setgelgee suuj bna bidnii yed oorsdoo ajlaa hiigeed naimaa hiigeed tolboroo tolood suraad yavj bsan dag


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.