БНАСАУ “намын суртал ухуулгын ажилтнууд”-ын бага хурал зохион байгуулна гэв

Б.Гэрэлмаа / Гадаад мэдээ

Ирэх сарын эхээр Солонгосын хөдөлмөрийн намын анхан шатны ажилтнуудын үндэсний хэмжээний цуглаан зохиохн байгуулахаар БНАСАУ-ын эрх баригчид төлөвлөж байгаа талаар Солонгосын цахим мэдээллийн төв агентлаг мэдээллээ.

“Энэ цуглааны үеэр намын суртал ухуулга хариуцсан анхан шатны ажилтнуудыг олон нийт улс төрийн ажлын үл шавхагдах амьд хүчийг бүрэн хүчин чадлаар нь ашглан, Хөдөлмөрийн намын шинэ стратегийн баримтлалыг амьдралд хэрэгжүүлэхийн төлөөх тэмцэлд үзэл суртлын фронтын тэргүүн эгнээнд байлгахын төлөөх зорилт, арга замуудыг хэлэлцэнэ” хэмээн агентлагийн мэдээлэлд онцолжээ.

Үндэсний хэмжээний энэхүү арга хэмжээ нь БНАСАУ-д сүүлийн 18 жилд анх удаа зохиогдох гэж байгаа нь энэ гэнэ. Хөдөлмөриййн намын суртал ухуулгын анхан шатны ажилтнууд гэж үйлдвэр, байгууллага, хөдөө аж ахуйн хамтралууд гэх зэргээр газар дээр нь иргэдэд үзэл суртлын боловсролыг системтэйгээр олгодог намын гүйцэтгэх ажилтнуудыг хэлдэг юм байна. Хамгийн сүүлд Хойд Солонгосын нийслэлд 2001 оны дөрөвдүгээр сард ийм хурал болсон бөгөөд тухайн үед 6 мянга орчим намын ажилтан нэгэн дор цуглажээ.

Энэ удаад төлөвлөж буй арга хэмжээ нь Ханойд хоёрдугаар сарын 27-28нд болохоор товлогдсон БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын дээд хэмжээний уулзалтаас хойш ердөө долоохон хоногийн дараа болно гэдгээрээ хэвлэлийнхний анхаарлыг татаж байна. Тиймдээ ч ирэх сард болох хурлыг Ханойн дээд хэмжээний уулзалтн үр дүнг Хойд Солонгосын иргэдэд хүргэх зорилгоор ашиглаж магад хэмээн ажиглагчид онцолж байгаа юм.

Одоогоор Хойд Солонгосын албан ёсны хэвлэлүүд Ханойд болох уулзалтын бэлтгэлтэй холбоотой ямар ч мэдээлэл цацахгүй байгаа гэнэ. БНАСАУ болон АНУ дээд хэмжээний уулзалтанд бэлтгэж байгаа болон ойрын өдрүүдэд Ким Жон Ун Вьетнам явах тухай нэг ч мэдээлэл сонинуудаар гараагүй байна. Тиймдээ ч БНАСАУ-ын оршин суугчдын хувьд дээд хэмжээний уулзалт болсон болон түүний үр дүнгийн талаарх мэдээлэл тун гэнэтийн санагдах нь ойлгомжтой гэж шинжээчид үзжээ.

Б.АНАНД


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.