Венесуэль Бразильтай хиллэх хилээ хаав

Д.Тулга / Гадаад мэдээ

Венесуэлийн эрх баригчид Бразильтай хиллэх хуурай замын хилээ хааж байгаа талаар тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгдлээ.

“Хоёрдугаар сарын 21-ний 20.00 цагаас эхлэн Бразильтай хиллэх хуурай замын хил бүрэн хаагдана” хэмээн тэрбээр мэдэгдснийг Periscope дамжуулсан байна.

Мадурогийн өгүүлснээр хилээ хааж байгаа нь улс орных нь аюулгүй байдалд нэн чухал анан шатны арга хэмжээ гэнэ. Тиймдээ ч дараагийн захирамж гарах хүртэл хил хаалттай байна гэдгийг цохон тэмдэглэжээ.

Өмнө нь Бразилийн Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлэл хийхдээ Венесуэлд зориулсан хүмүүнлэгийн тусламжийг хүргэх ажлыг энэхүү хилээр дамжуулан зохион байгуулна гэж мэдэгдэж байлаа. Венесуэлийн сөрөг хүчний хүсэлтээр энэ тусламжийг хүргэхээр зэхэж байсан бөгөөд өөр улс орнууд ч тусламж үзүүлнэ гэж мэдэгдээд байгаа юм.

Харин олон улсын хүмүүнлэгийн тусламжийг Мадуро “олигархиудын ядарсан, хариугүй шоу” хэмээн нэрлээд энэ тусламжаас татгалзахыг ард түмэндээ хандан уриалсан байна. Түүнчлэн Колумбитай хиллэх хилээ бүрэн хаахыг ч үгүсгэхгүй гэж тэрбээр мэдэгджээ.

“Би ийм шийдвэр гаргамааргүй байгаа ч Колумбитай хиллэх хилээ хаах боломжийн талаар бодолцож үзнэ” хэмээн Мадуро өгүүлжээ.

Эргэн сануулахад Венесуэль улсад нүүрлэсэн эдийн засаг болон улс төрийн хямралын улмаас энэ улс хууль ёсны ерөнхийлөгч Мадуро болон сөрөг хүчнээс өөрийгөө түр ерөнхийлөгч гэж зарласан Гуайдо гэсэн хоёр удирдлагатай болсон. Засаглалын хямралын улмаас олон улсын зүгээс ихээхэн эсэргүүцэлтэй тулж, энэ улсын хямралыг гадны орнуудын зүгээс цэргийн хүчээр шийдвэрлэж болзошгүй гэж үзсэн Мадуро гадны тусламжаас татгалзах, хилээ хаах зэрэг арга хэмжээ авч байгаа бол сөрөг хүчний зүгээс гүн хямралтай эдийн засгийн нөхцөл байдлын үед ард иргэдэд зайлшгүй хэрэгцээтэй бүтээгдэхүүнийг хүргэхийн тулд олон улсын тусламж зайлшгүй хэрэгтэй гэж үзэж байгаа юм.

Б.АНАНД


Сэтгэгдэл

Зочин [122.201.31.46] 2019-02-23 07:24:50

Америкууд энэ орныг бас самарч байж амрах юм байхдаа!!

иргэн [202.55.191.194] 2019-02-22 09:57:11

за даа ПОП-орсон СЭЛЭМ-чдийн гай даа, манайхан ч бас нэг иймэрхүү чиглэлрүү л, өрсөлдөгчөө хууль санаачлаад намнадаг болсон, одоо шүүх засаглалаа нухчин дарахаар галт тэргээ хөдөлгөсөн. таалагдахгүй болгоноо хууль санаачлаад намнана, нийгэмчилнэ тгд сайхан болно доо.

Зочин [202.126.89.32] 2019-02-22 08:43:13

ард түмнээ өлсгөлөнд нэрвэгдүүлчээд гадны тусламжаас татгалзаад эргүү поп.

зочин [182.160.35.157] 2019-02-23 01:24:48

чам шиг эргүү биш л дээ, тусламжийг далимдуулан зэвсэг оруулж ирэх гээд байгаа юм, орсны дараа Венезуэльд иргэний дайн болно, өмнө нь нисдэг тэрэгнээс Мадурогийн амь насанд халдахыг завдсан байдаг


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.