Тэргэнцэртэй Барби худалдаанд гарна

Б.Гэрэлмаа / Энтертайнмент

“Гоо үзэсгэлэн янз бүр байдаг” гэдгийг харуулахын тулд ийм хүүхэлдэй бүтээхээр болжээ.

Америкийн Mattel компани энэ оны зургаадугаар сард зүүн хөлөндөө протезтой , тэргэнцэр дээр суусан Барби хүүхэлдэй худалдаанд гаргахаар болжээ. Үйлдвэрлэгчдийн өгүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй ч гоо үзэсгэлэнтэйд тооцогдож болдог гэдгийг хүүхдүүдэд ойлгуулахын тулд ийм тоглоом гаргахаар болсон гэнэ.

Түүнчлэн загварын шинэ урсгалаар хүүхэлдэй гаргаж, гоо үзэсгэлэнгийн тухай ойлголт олон талтай байдгыг харуулах замаар хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголтыг илүү өндөр түвшинд гаргаж чадна гэж Mattel компанийнхан үзэж байгаа юм байна.

Шинэ хүүхэлдэйг бүтээх ажилд төрөлхийн зүүн гаргүй, 13 настай Жордан Ривз охин оролцсон бол тэргэнцэрийг бүтээхдээ Калифорнийн их сургуулийн хүүхдийн клиникийн мэргэжилтнүүдээс тусламж, зөвлөгөө авчээ.

Энд дуулгахад, анхны Барби хүүхэлдэйг 1959 онд АНУ-ын Висконсин мужид гаргаж байлаа. Рут болон Эллиот Хэндлер гэсэн гэр бүлийн хос хүүхэлдэйг гаргасан бөгөөд анхлан Барби шаргал болон бор үстэй гэсэн хоёр хувилбараар худалдаалагдаж байжээ. Барби хүүхэлдэй охид бүрийн мөрөөдөл болдгийн дээр гоо үзэсгэлэнгийн хувьд хэт төгс, загварлаг бүтээгддэг нь бага насны охидод гоо сайхны тухай өрөөсгөл ойлголт төрүүлдэг, охид багаасаа төгс галбиртай хүүхэлдэй харж өсснөөрөө насанд хүрээд бие галбиртаа сэтгэл дундуур болдог гэх зэрэг шүүмжлэл сүүлийн жилүүдэд гарах болсон. Шүүмжлэлийг тусган авсан үйлдвэрлэгчид 2017 онд plus size буюу махлаг галбиртай хүүхэлдэй гаргаж байсан бол 2018 онд шашин шүтлэгийн ялгаатай байдлыг харуулах зорилгоор ислам шашинтай эмэгтэйчүүдийн өмсдөг хижабтай хүүхэлдэй гаргаж байв.

image

image


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.