Монголын баг нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ

М.Амаржаргал / Спорт

Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ээс зохион байгуулж буй “Их дуулга” тэмцээн Германы Дюсселдорф хотод болж байна. 2019 оны хоёр дахь “Их дуулга” тэмцээнд 93 орны 606 жүдоч өрсөлдөж байгаагаас манай 19 жүдоч багтсан. Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаанууд болж, медальтнууд тодорлоо.

image

Манай жүдочдоос нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр Япон, Косово, БНСУ-ын араас дөрөвт бичигдлээ. Эрчүүдээс Ё.Басхүү /66 кг/ хүрэл медаль хүртэж медалийн тавцанд зогссон бол эмэгтэйчүүдээс Л.Сосорбарам мөнгө, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Сумъяа хүрэл медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд нийт 39 жүдоч барилдсанаас Л.Сосорбарам ХонКонг, Турк, Францын жүдочдыг ялж, хагас шигшээд Японы Маэда Чишимаг цэвэр ялан аваргын төлөө барилдахаар болсон. Манай бөх Косовогийн Келмендид ялагдан “Их дуулга”-ын мөнгөн медалийг хүртлээ.

image

57 кг-ын жинд барилдсан Д.Сумъяа Австри, БНХАУ, Францын бөхчүүдийг ялсан ч хагас шигшээд Бразилын Рафаэль Силвад ялагдлаа. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Польшийн бөх Анна Боровшкаг ялж, медалийн тавцанд зогслоо. Д.Сумъяа “Рио 2016” олимпийн наадмын финалд Рафаэль Силвад ялагдаж байсан билээ. Ийнхүү эхний өдөр барилдсан манай бөхчүүдээс Л.Сосорбарам мөнгө, Ё.Басхүү, олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа нар хүрэл медаль хүртлээ.

image

Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 73 кг-д Г.Одбаяр, Ц.Цогтбаатар, 81 кг-д Н.Дагвасүрэн, эмэгтэйчүүдийн 57 кг-д Б.Ганхайч, 70 кг-д С.Лхагвадулам, Б.Баасанжаргал нар барилдана. Өнөөдрийн барилдаан Улаанбаатарын цагаар 16:00 цагаас эхэлнэ.


Сэтгэгдэл

zochin [103.26.193.238] 2019-02-25 03:53:32

DUURENBAYAR mun hurel medal avsan. Buh tamirchiddaa bayar hureye. Sain bna. Mundag bna.

Зочин [66.181.190.63] 2019-02-24 05:14:52

Зайлаа муу гахйнууд. Цалин өгч тэжээхээ боль. Эд нарыг тэжээж яах юм!!! Ажил хийж баялаг бүтээ муу гахайнуудаа!!! Монголчуудын сэтгэлд та нар хэрэггүй!!

Зочин [202.179.26.171] 2019-02-23 15:51:22

олимпийн аварга болсон бол Сумъяад улсын баатар өгөх байж ээ,цол нь хүнддээд бна

зочин [202.9.43.51] 2019-02-23 07:45:04

Гавьяат тамирчин хөдөлмөрийн баатар Сумьяа хүрэл медаль хүртлээ ,айн тасархай хэллэг болжээ

Зочин [202.126.89.207] 2019-02-23 06:10:44

Хаагуур гараад байна

зочин [64.119.21.104] 2019-02-23 05:22:04

Сумьяагын нуд уруу цохиж байж ялах шив.

Зочин [64.119.17.74] 2019-02-23 04:21:37

Hogiin buh


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.