Монгол хэл, бичгийн шалгалтын тов гарчээ

М.Амаржаргал / Боловсрол

БСШУС-ын сайдын тушаалаар энэ жилээс эхлэн их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэл, бичгийн шалгалтын /МХБШ/ босго оноог 400 байхаар тогтоосон. Өмнө нь энэхүү шалгалтыг ЭЕШ-ын өмнөх өдөр, босго оноогүй зохион байгуулдаг байсан юм.

Энэ жилийн тухайд монгол хэл, бичгийн шалгалтыг 2019 оны гуравдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулна. Босго онооны болзол хангаагүй шалгуулагчдаас авах дахин шалгалтыг 2019 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулах аж.

2019 онд ЕБС-ийг төгсөж байгаа шалгуулагчдын мэдээллийг “Боловсролын удирдлагын мэдээллийн сан”-аас татан авч бүртгэлд хамруулах тул тусгайлан бүртгүүлэх шаардлагагүй. Харин өмнөх онуудад МХБШ өгөөгүй болон 2017, 2018 онуудад уг шалгалтад хамрагдаж 399 ба түүнээс бага оноо авсан, их, дээд сургуульд элсэн суралцах хүсэлтэй иргэн дээрх цахим хаяг, хугацаандаа бүртгүүлсэн байх шаардлагатай юм байна.

Мөн шалгуулагчид суудлын хуваариа өөрийн регистрийн дугаарыг ашиглан 2019 оны гуравдугаар сарын 11-ээс 23-ны хооронд www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна. Тус шалгалтын дүн оноог 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний дотор http://www.eec,mn цахим хаягны “шалгуулагчийн булан”-д байршуулах ба батламж хуудсыг 2019 оны тавдугаар сарын 6-аас эхлэн тараах аж.


Сэтгэгдэл

Зочин [202.72.240.5] 2019-02-24 13:27:04

...итгэж найдаж болно...тэр сэтгэл хайрыг хайрлаж хадгалж амьдарна....

Зочин [202.72.240.5] 2019-02-24 11:38:15

...хөтлөнө...хөтлөөд алхана...хөтлөөд амьдарна...

Зочин [202.126.89.228] 2019-02-24 12:45:01

Итгэж найдаж байна.....энэ ...тэр итгэлээр л амьдарна....

Амар [202.126.89.249] 2019-02-24 10:51:31

Хайртай гэх үг аманд эвлэж хайрлана гэх бодол сэтгэлд хургаж .....хорвоо дэлхий цаг хугацааны эрхээр ямар нэгэн сайханд хөтөлнө.....

Зочин [202.72.240.5] 2019-02-24 10:27:56

Чамдаа байгаа...байх болно х нь...

Зочин [202.72.240.5] 2019-02-24 10:26:57

...хурмастын хураар хайраа илгээн үнсье чамайгаа цасан ширхэг бороон дусал тоолшгүй...цаг хугацаа хором бүхэнд хайртайгаа л хэлье чамдаа хөх тэнгэр уулсын оргил ус далай хязгааргүй...

Амар [202.126.88.46] 2019-02-24 10:15:33

Хайртай..........

Амар [202.126.88.46] 2019-02-24 09:50:09

Юу хийж байна чи минь....нэг тийм сайхан байгаа даа ....эргэн тойрон нь........сайхан.....

Амар [202.126.88.46] 2019-02-24 09:47:52

Хайртай хайрлана......хавар болох нь ээ....хайртай хань нь чамдаа.......цаг хугацаа хором бүхэнд хайрлана.....


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.