“Оскар-2019”: Нэр дэвшигчдэд марихуантай бүтээгдэхүүн, суултуурын сойз бэлэглэнэ

Д.Тулга / Энтертайнмент

Кино ертөнцийн хамгийн чухал үйл явдалд тооцогддог “Оскар” гардуулах ёслолын энэ жилийн арга хэмжээ өмнөх жилүүдээс юугаараа онцлогтой, мөн ямар хэлбэрээр явах талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.

Хаана, хэзээ?

“Оскар-2019” буюу 91 дэх удаагйин шагнал гардуулах ёслол хоёрдугаар сарын 24-ний ням гаригт \Улаанбаатарын цагаар 25-ны 09.00\ цагт Холливудын “Долби” театрт болно. Ёслолын ажиллагаа эхлэхээс цаг хагасын өмнө зочид улаан хивсэн дээгүүр алхан өнгөрөх юм байна.

Хөтлөгчгүй арга хэмжээ

Сүүлийн 30 жилийн хугацаанд анх удаагаа хөтлөгчгүй явагдана гэдгээрээ онцлогтой. Энэ арга хэмжээний хөтлөгчийн үүрэг Кевин Хартад ноогдсон байсан ч өнгөсөн оны 12 дугаар сард түүний ижил хүйстнүүдийг ялгаварласан посттой холбоотойгоор шуугиан дэгдэж, үүнийхээ төлөө тэрбээр уучлалт гуйгаагүй. Харин ийнхүү шуугиан дэгдэсний улмаас Харт “Оскар”-ын хөтлөгчийн үүргээс татгалзсан юм.

Тиймээс хөтлөгчийн наргиантай ярианы оронд дүрс бичлэг, дуу хөгжмөөр үзэгчдийг сэргээх бөгөөд харин нэр дэвшигчдийг уламжлал ёсоор алдартнууд танилцуулах юм байна.

Энд дуулгахад, 1989 онд анх удаа хөтлөгчгүйгээр энэ арга хэмжээг явуулжж туршсан удаатай. Гэвч хэвлэлээр энэ арга хэмжээг “бүрэн сүйрэл”, “кино урлагийн салбарын гутамшиг” хэмээн нэрлэж байв. Учир нь завсар хоорон гарсан урлагийн тоглолтууд үзэгчдийг огтхон ч сатааруулж, хөгжөөж чадаагүй гэнэ.

Шагнал гардуулах эрхмүүд

Ялагчдын шагналыг хамгийн нэр хүндтэй алдартнууд гардуулах гэнэ. Тэдгээрийн дунд Женнифер Лопес, Дэниел Крейг, Крис Эванс, Тина Фей, Вупи Голдберг, Бри Ларсон, Эми Полер, Хавьер Бардем, Шарлиз Терон зэрэг олон жүжигчин багтаж байгаа юм байна.

Урлагийн үзүүлбэрүүд

Энэ удаагийн ёслолын арга хэмжээний үеэр хөгжмийн үзүүлбэрүүдэд онцгой анхаарал хандуулсан гэж зохион байгуулагчид нь мэдэгдсэн. Шагнал гардуулах ёслолын арга хэмжээний үеэр Лэди Гага, Брэдли Купер нар “” A Star is born” киноны Shallow, Женнифер Хадсон RBG баримтат киноны I’ll fight дууг дуулах зэргээр киноны дуунууд амилахын зэрэгцээ энэ жил “Bohemian rhapsody” үзэгчдийн таашаалд ихээхэн нийцсэн тул домогт Queen –ий дууг Адам Ламберт амлуулах гэнэ.

Шүүгчдийн бүрэлдэхүүн

Кино академийн бүрэлдэхүүнд 920 гаруй хүн нэгдсэн гэж өнгөрсөн зун зарлаж байлаа.Академийн гишүүдийн 92 хувь нь цагаан арьстнууд мөн 75 хувь нь эрчүүд эгсэн мэдээлэл 2016 онд гарч, нийгэмд шуугиан тарьсны дараа академи “алдаагаа засахаар” шинэ гишүүдээ эрх тэгш байдлаар сонгон авсан гэнэ.

Үргэлжлэх хугацаа

“Оскар”-ын шагнал гардуулах ёслолын ажиллагааны шууд дамжуулалтын рейтинг сүүлийн жилүүдэд ихээр унаж байгаатай холбоотойгоор зохон байгуулагчид нь шоуг сунжруулахгүйн төлөө бүхий л чадлаараа хичээж байгаа юм. “Оскар”-ын албан ёсны ажиллагаа 3 цаг үргэлжлэх ёстой гэдэг ч бодит байдал дээр илүүтэй сунжирдаг байна.

Энэ жил арга хэмжээг богинохон байлгахын тулд хэд хэдэн оролдлого хийсэн. Үүний нэг нь, шилдэгт нэр дэвшиж байгаа таван дууны ердөө хоёрыг тайзнаа амилуулна гэсэн мэдээлэл гарсан юм. Гэвч энэ мэдээлэлд олон нийт дургүйцснээр өөрчлөлт хийгээгүй гэнэ. Дараа нь, “Шилдэг нүүр будалт”, “Шилдэг монтаж” зэрэг хэд хэдэн нэр төрлүүдийн ялагчдыг рекламын блокын үеэр зарлана гэж мэдэгдэж байлаа. Гэтэл энэ шийдвэрийг илүүтэй эсэргүүцэж, Квентин Тарантино, Спайк Ли зэрэг нөлөө бүхий хүмүүс Академид нээлттэй захидал илгээж байлаа. Ингээд энэ оролдлого ч талаар болсон тул 91 дэх удаагийн ёслолын арга хэмжээ өмнөхүүдээсээ цомхон болохгүй л болов уу.

Нэр дэвшигчдэд өгөх бэлэг

Оскарт нэр дэвшигчдэд уламжлал ёсоор бэлгийн цуглуулга өгдөг. Энэ жилийн бэлгийн жагсаалтанд Галапагос эсвэл Исландад аялах эрхийн бичиг, Грекийн арлуудад амрах, оддын фитнес зааварлагчтай ганцаарчилсан сургалтанд хамрагдах эрхийн бичгүүдээс гадна олон төрлийн гоо сайхны үйлчилгээний багцууд, амттан, гоёл чимэглэл, марихуанаар хийсэн арьсанд зориулсан бүтээгдэхүүнүүд, уран зураг, хиймэл сормуус, хөөс, шүд цэвэрлэх утас, эможи хэлбэртэй суултуурын сойз хүртэл багтсан гэнэ.

Б.АНАНД


Сэтгэгдэл

Зочин [64.119.17.188] 2019-02-25 00:37:38

Энэ ажиллагаа ямар их эрсдэлтэй учирах болоо вэ ?! Монголын МАН нам шиг 100 жил дээрээ будрэх вий дээ ... !! Ер нь энэ ертонц дээр 100 жил оршин тогтнох УЗЭГДЭЛ угуй юм гэсэн ... Тийм юм ховор байдаг даа , энэ бол зуй тогтлын алдаа юм байна ..,.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.